Монгол Улс 2014-2015 онд “Онлайн эрх чөлөө” эвслийг тэргүүлж байгаа бөгөөд олон улсад нэр хүндтэй энэхүү хөдөлгөөнийн сайд нарын Тавдугаар бага хурлыг 2015 оны 5 дугаар сарын 4-5-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар бэлтгэж байна.
Африк, Америк, Ази, Европын 25 улсыг энгнээндээ нэгтгэдэг “Онлайн эрх чөлөө” эсвэл Бага хурлаа төр, засгийн байгууллага, мэдээлэл холбооны технологийн компаниуд, иргэний нийгмийн төлөөллүүдийг оролцуулж өргөн хүрээтэй зохион байгуулдаг бөгөөд НҮБ, ЕАБХАБ, ОУЦХБ зэрэг олон улсын холбогдох байгууллагуудын хүрээнд баримтлах байр сууриа нэгтгэх, хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг олон нийтэд таниулан сурталчлахад чиглэсэн олон талын арга хэмжээтэй хамтруулан зохиодог уламжлалтай аж.
Бага хуралд сайтар бэлтгэж, харилцаа холбооны төдийгүй хүний эрх, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллагуудын хамтын оролцоотойгоор амжилттай зохион байгуулахаар Гадаад хэргийн яам, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар, Мэдээллийн технологийн үндэсний парк, “Торгоны зам сан”, “Цахим өртөө” төрийн бус байгууллагууд хамтарсан Ажлын хэсэг байгуулаад байна.
Эх сурвалж www.ict.mn