Ажлын байр: нягтлан бодогч
Тавигдах шаардлага
- Нягтлан бодох бүртгэлийн мэргэжлээр дээд боловсролтой (мэргэшсэн нягтлан бодогч бол давуу тал болно)
- Удирдан зохион байгуулах чадвартай
- Ажлын дадлага туршлагатай
- Англи хэлний хэрэглээний түвшний мэдлэгтэй.
- Санхүүгийн программ, компьютер дээр ажиллах чадвартай.
- Бүх төрлийн тайлан баланс гаргах чадвартай
- Харилцааны ур чадвартай, бизнесийн ёс зүйн төлөвшилтэй
- Хувийн зохион байгуулалт сайтай
- Багаар ажиллах чадвартай
- Тогтвор суурьшилтай ажиллах
Ажлын байрны үндсэн зорилт
- Зохицуулалтын үйлчилгээний хөлс, төлбөр тооцоонд хяналт тавих
- Батлагдсан төсвийн дагуу мөнгөн хөрөнгө зарцуулах, бараа, ажил үйлчилгээний худалдан авалт хийх, бүх төрлийн хөрөнгийн хадгалалт хамгаалалт, зарцуулалтанд хяналтыг зохих хууль дүрмийн дагуу хийх, хариуцах
- Орлого, зардлыг тооцон жил тутмын төсвийн төлөвлөгөөг зохиох, гүйцэтгэлийг гаргаж, хяналт тавих
Бүрдүүлэх материал
- Анкет /Төрийн албан хаагчийн 1-р маягт/
- Их, дээд сургууль төгссөн дипломын хуулбар /нотариатиар баталгаажуулсан/
- Хоёр хувь зураг
- Гурван үеийн намтар
- Ажилд орохыг хүссэн өргөдөл
- Иргэний үнэмлэхний хуулбар /нотариатиар баталгаажуулсан/
Жич: Зөвхөн шаардлагад тэнцсэн өргөдөл гаргагчийг шалгалтад урих бөгөөд хүлээж авсан материалыг буцаан олгохгүй.
Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2012 оны 10 сарын 19 өдөр
Материал хүлээн авах хаяг: Эрх зүй, мэдээлэл, захиргааны алба
Улаанбаатар хот-14201 Сүхбаатарын гудамж-13,
Сүхбаатар дүүрэг, Метро бизнес төв, 5 давхар
Харилцаа холбооны зохицуулах хороо
Утас: | 304 257 |
Факс: | 327 720 |
Цахим хаяг: | www.crc.gov.mn |