Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Үүрэн холбооны сүлжээний чанар шалгах сургалт зохион...
Үүрэн холбооны сүлжээний чанар шалгах сургалт зохион байгуулагдав
2015-05-11

Үүрэн холбооны сүлжээний чанар шалгах хэмжүүрийн багаж үйлдвэрлэгч Qubicom. Inc байгууллагын инженер, мэргэжилтнүүдийн баг 2015 оны 03 дугаар сарын 02-09-ний өдрүүдэд тус хорооны РДЗХА болон холбогдох бусад албаны мэргэжилтэн, инженерүүдэд Үүрэн холбооны сүлжээний чанар шалгах сургалтыг зохион байгуулав. Үүнд:

  1. Үүрэн холбооны сүлжээний чанар шалгах хэмжүүрийн багаж хэрэгслийн танилцуулга, хэмжилт шалгалтын аргачлал;
  2. Үүрэн холбооны сүлжээний техникийн үзүүлэлт, байршлыг газрын зураг, графикаар тодорхойлох;
  3. Үүрэн холбооны радио давтамжид хяналт мониторинг хийх;
  4. GSM, CDMA, WCDMA Үүрэн холбооны сүлжээ, радио давтамж, радио линкийн техникийн үзүүлэлтэд хяналт мониторинг хийх;
  5. Хэмжилт шалгалтын үр дүнг хадгалах;

Хамтарсан хэмжилт шалгалт хийх зэрэг ажлыг зохион байгуулж Үүрэн холбооны сүлжээний чанар шалгах хэмжүүрийн багаж, дагалдах хэрэгсэл, програм хангамжуудыг тус хороонд хүлээлгэн өгөв.