Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Шуудангийн тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд сургалт зохион байгууллаа
Шуудангийн тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд сургалт зохион байгууллаа
2024-09-20
Шуудангийн тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд сургалт зохион байгууллаа Шуудангийн тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд сургалт зохион байгууллаа

Харилцаа холбооны зохицуулах хорооноос шуудангийн тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд мэдлэг, мэдээлэл олгох ээлжит сургалтаа 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр МТҮП-ийн сургалтын төвд зохион байгууллаа.

Энэхүү сургалт нь ХХЗХ-ны зүгээс хамтран ажилладаг ГЕГ, ЦЕГ, УХШИГГ, Татварын ерөнхий газар зэрэг төрийн байгууллагуудад хүсэлт тавьсны үндсэн дээр шуудангийн үйл ажиллагаа эрхэлдэг тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн ажилтан, албан хаагчдад шуудан, ачаа тээврийн үйл ажиллагаагаа эрсдэлгүй, найдвартай явуулахад мэддэг олгох, төрийн байгууллагуудын зүгээс тавьж буй шаардлага, өгч буй заавар зөвлөмж, шинэчлэгдсэн мэдээ мэдээлэл зэргийг нэгдсэн журмаар хүлээн авах боломжийг олгодгоороо ач холбогдолтой юм. 

Арга хэмжээнд Гаалийн ерөнхий газрын Улс хоорондын шуудан илгээмжийн газар, Татварын ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх зэрэг төрийн байгууллагуудын улсын байцаагч, мэргэжилтнүүд илтгэл тавьсан бол Монгол шуудан ХК, Скай хайпермаркет ХХК, Монгол таун Онлайн экспресс ХХК, Ди эйч эйл, Старимпекс ХХК, Амен МНЖ ХХК, Мон тээвэр, Пик пак ворлдвайд ХХК, МК транс ворлд, Централ экспресс, Монгол экспресс, Вип карго, Хишиг карго, Бинчинхүү ХХК зэрэг шуудангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий 120 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл танхим болон цахимаар оролцож, хэлэлцсэн асуудлын хүрээнд санал сэтгэгдлээ илэрхийлсэн юм. 

Сургалтаар УХШИГГ-ын гаалийн хилээр нэвтрүүлэх хорио цээрийн хяналтад хамрагдах бараа бүтээгдэхүүнд тавигдах шаардлага, эм, эмнэлгийн хэрэгслийг шуудангийн илгээмжээр илгээхэд анхаарах зүйлс, хил гаалиар ачаа тээвэр нэвтрүүлэхэд нийтлэг гарч байгаа зөрчил, UPOST CAIS системийн холболт, материал бүрдүүлэлтийг хэрхэн зөв хийх тухай, цахим төлбөрийн систем ба нэмэгдсэн өртгийн албан татварын хэрэглээ, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, хууль эрх зүйн хариуцлага, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх бодисыг шуудангийн илгээмжээр дамжин орохоос урьдчилан сэргийлэх зэрэг сэдвийн хүрээнд мэдээ мэдээлэл солилцлоо