Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Шуудангийн тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуй нэгжүүдийн...
Шуудангийн тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуй нэгжүүдийн тээврийн хэрэгслүүдийг дугаарын хязгаарлалтаас чөлөөллөө
2022-09-20
Шуудангийн тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуй нэгжүүдийн тээврийн хэрэгслүүдийг дугаарын хязгаарлалтаас чөлөөллөө Шуудангийн тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуй нэгжүүдийн тээврийн хэрэгслүүдийг дугаарын хязгаарлалтаас чөлөөллөө

Шуудангийн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг тусгай зөвшөөрөл эзэмшигчид холбогдох хууль, дүрэм, журам, нөхцөл шаардлага, стандартад нийцүүлэн шуудангийн илгээмжийг хугацаанд нь үйлчлүүлэгчдэдээ хүргэж өгөх үүрэг хүлээдэг.

Уг үүргийг хэрэгжүүлэхэд шуудангийн компаниудын хүргэлтийн тээврийн хэрэгсэл нь замын хөдөлгөөний дугаарын хязгаарлалтаас хамааран, Шуудангийн тухай хуулийн 9.1.6-д заасны дагуу Харилцаа холбооны зохицуулах хорооноос тогтоосон шуудангийн илгээмж хүргэх хугацааг мөрдөж ажиллана” гэснийг хэрэгжүүлэн ажиллахад хүндрэл тулгараад байсан юм. Тус хороо нь Нийслэлийн замын хөдөлгөөний удирдлагын төвд удаа дараа хүсэлт гаргаж шийдвэрлүүлснээр шуудангийн аюулгүй байдлын стандарт болон холбогдох бусад стандарт, шаардлагуудыг хангасан 110 шуудангийн тээврийн хэрэгслийг улсын дугаарын хязгаарлалтгүй зорчихоор боллоо.

 

Дугаарын хязгаарлалтад хамаарахгүй зорчих зөвшөөрөл олгогдсон

шуудангийн тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн нэрс

 

Байгууллагын нэрс

Тусгай зөвшөөрлийн дугаар

Үйл ажиллагааны төрөл

Үйл ажиллагааны чиглэл

1

Бид монгол интернэшнл ХХК

43200071

Улс хоорондын шуудангийн илгээлт

Монгол Улс - АНУ, Австрали

2

ВИПМК ХХК

43200036

Улс хоорондын шуудангийн илгээлт

Монгол Улс - БНСУ

3

Гэрэлт хүрэх оргил ХХК

43200077

Улс хоорондын шуудангийн илгээлт

Монгол Улс – АНУ, БНСУ

4

Дөлгөөн дэлгэрэх ХХК

43200100

Улс хоорондын шуудангийн илгээлт

Монгол Улс - БНСУ

5

Ди Эйч Эл ХХК

43100001

Буухиа шуудан

Улс хооронд

6

Монгол Шуудан ХК

41200001

Үндсэн сүлжээ эзэмшигч

Улс хооронд

7

Монгол инфинити шуудан ХХК

41200004

Үндсэн сүлжээ эзэмшигч

Улс хооронд

8

МК Трансворлд ХХК

43200074

Улс хоорондын шуудангийн илгээлт

Монгол Улс - БНСУ

9

Мон тээвэр сервис ХХК

43200004

Улс хоорондын шуудангийн илгээлт

Монгол Улс - БНСУ

10

Найс Монголиа Трейдинг ХХК

43200117

Улс хоорондын шуудангийн илгээлт

Монгол Улс - БНСУ

11

Хамаг монгол хуралдай ХХК

43200092

Улс хоорондын шуудангийн илгээлт

Монгол Улс - БНСУ

12

Сэлэнгэ групп ХХК

43100003

Буухиа шуудан

Улс хооронд

13

Эс эф эм эл ХХК

43300005

Буухиа шуудан

Монгол Улс - БНХАУ