Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Шуудангийн байгууллагын ажилтнуудыг мэргэшүүлэх сургалтыг ШУТИС-МХТС хамтран...
Шуудангийн байгууллагын ажилтнуудыг мэргэшүүлэх сургалтыг ШУТИС-МХТС хамтран 4 дэх удаагаа амжилттай зохион байгууллаа
2024-04-23
Шуудангийн байгууллагын ажилтнуудыг мэргэшүүлэх сургалтыг ШУТИС-МХТС хамтран 4 дэх удаагаа амжилттай зохион байгууллаа Шуудангийн байгууллагын ажилтнуудыг мэргэшүүлэх сургалтыг ШУТИС-МХТС хамтран 4 дэх удаагаа амжилттай зохион байгууллаа

Харилцаа холбоо, мэдээллийн технологи, шуудангийн салбарын хүний нөөцийг мэргэшүүлэх, чадавхжуулах зорилгоор Харилцаа холбооны зохицуулах хороо, ШУТИС-Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн Мэдээлэл холбооны технологийн сургалтын төвтэй хамтран шуудангийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий шуудангийн байгууллагын ажилтнуудыг мэргэшүүлэх сургалтыг 2024 оны 4-р сарын 01-ний өдрөөс 4-р сарын 19-ний өдрийг хүртэл 18 хоногийн хугацаанд амжилттай зохион байгуулж дууслаа.

Сургалтад ЦХХХЯ-ны 1 мэргэжилтэн, ТЕГ-Төрийн тусгай шуудангийн албаны 2 шууданч, шуудангийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч 16 байгууллагын 18 ажилтан, удирдлагууд гэсэн нийт 21 хүн шуудангийн салбарын цогц мэдлэг олгох батлагдсан хөтөлбөрийн дагуу 34 цагийн хичээлд хамрагдлаа. Үүнд:

ü  ХХМТ-ийн салбар болон шуудангийн бодлого, зорилт, эрх зүйн орчин, стандартууд;

ü  Стандарт шаардлагын дагуу шуудангийн илгээмжийг хүлээн авах, ялгах боловсруулах, илгээмжийг хаягт эзэнд нь гардуулах;

ü  Шуудан үйлчилгээний маркетинг ба хэрэглэгчийн зан төлөв;

ü  Шуудан холбооны зохицуулалт, чиг хандлага;

ü  Шуудангийн үйлчилгээний чанарын удирдлага /ISO2001 стандарт/;

ü  Өрсөлдөөний стратегиа боловсруулах арга зүй;

ü  Монгол Улсын хаягжуулалтын асуудлууд, шуудангийн нэгдсэн код /ZipCode/, бусад орны туршлага;

ü  Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх;

ü  Гаалийн хууль, эрх зүйн зохицуулалтын орчин;

ü  Цахим худалдаа, ногоон шуудан;

ü  Монгол Улсын мэдээлэл харилцаа холбооны өнөөгийн нөхцөл байдал ба шуудангийн үндсэн сүлжээ;

ü  Шуудангийн үйлчилгээний өртөг, зардлын шинжилгээ, санхүү хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалт;

ü  GIS, бар код, QR код, RFID технологид суурилсан автоматжуулалт, өгөгдөл боловсруулалт;

ü  Тээвэр, логистикийн салбарт ашиглагдаж буй ОУ-ын стандарт, түүний хэрэглээг бий болгоход тулгамдаж буй асуудлууд;

ü  Улс хоорондын шуудан болон ОУ-ын бизнесийн зарчим, гэрээ хэлцлийн тухай.

 

Харилцаа холбооны зохицуулах хороо нь ШУТИС-МХТС, Мэдээлэл холбооны технологийн сургалтын төвтэй хамтран шуудангийн салбарт ажиллаж буй ажилтнуудыг мэргэшүүлэх сургалтыг 2019 оноос хойш 4 дэх удаагаа амжилттай зохион байгуулж, нийт 103 ажилтанд мэргэжлийн сертификат олгосон байна. 

Энэ удаагийн сургалтаар олгосон мэдлэгийг баталгаажуулах шалгалтыг 2024 оны 4-р сарын 19-нд зохион байгуулж, амжилттай төгссөн 17 шууданчдад мэргэжлийн сертификатыг 2024 оны 04-р сарын 22-ны өдөр ШУТИС-Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн эрдмийн зөвлөлийн танхимд гардууллаа.