Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Сүлжээнд холбогдох гэрээний нөхцөл (RAO)
Сүлжээнд холбогдох гэрээний нөхцөл (RAO)
2022-03-30
Сүлжээнд холбогдох гэрээний нөхцөл (RAO) Сүлжээнд холбогдох гэрээний нөхцөл (RAO)

Харилцан холболтын болон сүлжээнд холбогдох зохицуулалт нь Дэлхийн худалдааны байгууллагаас гаргасан Зохицуулалтын зарчимд тулгуурладаг бөгөөд шударга өрсөлдөх нөхцөл бүрдүүлэх зохицуулалтын нэг гол хүчин зүйл гэж үздэг.

Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5, 20.5.1-д радио, телевизийн үйлчилгээ эрхлэгч нь олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчийн сүлжээнд холбогдох, техник холболтын зааглах цэг, нөхцөлийг тогтооход Харилцаа холбооны тухай хуулийн 9.1.4-д заасан “Сүлжээ хооронд харилцан холболт хийх гэрээний ерөнхий нөхцөл, орлого хуваарилах журам”-ыг баримтлана гэж заасан.

Харилцаа холбооны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.18, 3.1.19-д “харилцан холболт”, “сүлжээнд холбогдох” харилцааг тус тус тодорхойлсон бөгөөд радио, телевиз нь олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчийн сүлжээнд холбогдож, хөтөлбөрөө дамжуулж буй харилцаа нь “сүлжээнд холбогдох” гэдэгт хамаарна

Харилцаа холбооны тухай хууль:

3.1.18.“харилцан холболт” гэж хоёр үйлчлэгчийн сүлжээ хоорондын холболтыг;

3.1.19.“сүлжээнд холбогдох” гэж үйлчлэгч нь өөрийн үйлчилгээг хэрэглэгчид хүргэх зорилгоор сүлжээ бүхий үйлчлэгчийн сүлжээнд холбогдохыг;

Өргөн нэвтрүүлгийн тухай хууль:

20.5.Радио, телевизийн үйлчилгээ эрхлэгч нь олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчийн сүлжээнд холбогдох, хөтөлбөр дамжуулахад дараах зарчмыг баримталж, хоорондоо байгуулсан гэрээгээр зохицуулна:

20.5.1.техник холболтын зааглах цэг, нөхцөлийг тогтооход Харилцаа холбооны тухай хуулийн 9.1.4-т заасан журмыг баримтлах;

20.5.2.олон нийтийн радио, телевизийн үндсэн суваг болон олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгч нь харилцан төлбөр төлөхгүй зарчмаар холбогдох;

20.5.3.өргөн нэвтрүүлгийн радио, телевизүүд нь энэ хуулийн 6.1.2-т заасан үйлчилгээний үндсэн багцын өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээний орлогын 15 хувиас доошгүй хэмжээгээр өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээний хөлс авах;

20.5.4.бусад арилжааны радио, телевиз болон олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгч нь харилцан тохиролцох.

Сүлжээнд холбогдох талаар Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн зохицуулалт:

Сүлжээ хооронд харилцан холболт хийх, сүлжээнд холбогдох гэрээний ерөнхий нөхцөл, орлого хуваарилах журмын холбогдох зохицуулалт:

Сүлжээ хооронд харилцан холболт хийх, сүлжээнд холбогдох гэрээний ерөнхий нөхцөл, орлого хуваарилах журам:

2.5.Харилцаа холбооны үйлчлэгч нь өөрийн сүлжээнд холбогдох гэрээний нөхцөлийг (RAO-Reference Access Offer) боловсруулан Зохицуулах хороогоор хянуулан баталж өөрийн веб хуудсанд байршуулах бөгөөд дараах мэдээллийг тусгасан байна. Үүнд:

2.5.1. Тухайн сүлжээнд холбогдох технологийн стандарт, горим, нөхцөл шаардлага;

2.5.2. Зааглах цэгийн байршил;

2.5.3. Сүлжээнд холбогдох төлбөр тооцооны мэдээлэл;

2.5.4. Гэрээ хийх үйл ажиллагааны нарийвчилсан мэдээлэл;

2.5.5. Гэрээний загвар.

Журмыг татаж авах

Сүлжээ хооронд харилцан холболт хийх гэрээний ерөнхий нөхцөл, орлого хуваарилах журам”-ын 2.5-д заасны дагуу олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгч нь өөрийн сүлжээнд холбогдох гэрээний нөхцөлийг боловсруулан Зохицуулах хороогоор хянуулан баталж, өөрийн вэб хуудсанд байршуулах үүрэгтэй.

Харилцаа холбооны зохицуулах хорооноос Олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчдэд зориулж, сүлжээнд холбогдох гэрээний нөхцөлийг (RAO) боловсруулах зөвлөмжийг гаргасан бөгөөд тус зөвлөмжийг эндээс үзнэ үү.

Сүлжээнд холбогдох талаар Тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагад тусгасан зохицуулалт:

Телевизийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага:

5.2 Үйлчилгээ эрхлэгч нь олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчийн сүлжээнд холбогдох, техник холболтын зааглах цэг, нөхцөлийг тогтооход Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5.1-д заасан журмыг баримталж, техник холболтын гэрээ байгуулна. Телевизийн сувгийн дугаарыг техник холболтын гэрээнд тусгана.

5.3 Телевизийн хөтөлбөр дамжуулах эрхтэй холбогдох харилцааг хөтөлбөр дамжуулах гэрээний хүрээнд зохицуулна.

5.3 Телевизийн хөтөлбөр дамжуулах эрхтэй холбогдох харилцааг хөтөлбөр дамжуулах гэрээний хүрээнд зохицуулна.

Олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага:

5.2 Үйлчилгээ эрхлэгч нь радио, телевизийг өөрийн сүлжээнд холбож дамжуулах, техник холболтын зааглах цэг, нөхцөлийг тогтооход Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5.1-д заасан журмыг баримталж, техник холболтын гэрээ байгуулна. Телевизийн сувгийн дугаарыг техник холболтын гэрээнд тусгана.

5.3 Радио, телевизийн хөтөлбөр, бүтээл, контентын зохиогчийн эрхтэй холбогдох харилцааг техник холболтын гэрээнээс тусдаа эсхүл хавсралт гэрээгээр зохицуулна.

5.3 Радио, телевизийн хөтөлбөр, бүтээл, контентын зохиогчийн эрхтэй холбогдох харилцааг техник холболтын гэрээнээс тусдаа эсхүл хавсралт гэрээгээр зохицуулна.

 

НШ – Нөхцөл шаардлага, ОСДҮЭ – Олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгч,

МТХ НЭЗХЭ – Монголын телевизүүдийн холбоо Нийтийн Эрх Зүйн Хуулийн Этгээд, ӨНтХ – Өргөн нэвтрүүлгийн тухай хууль

Сүлжээнд холбогдох гэрээний нөхцөлийг (RAO) хянасан байдал /2021.12.22/

Үйлчилгээ эрхлэгч Мэдээлэл ирүүлсэн байдал Баталгаажсан ОСДҮ-ний сүлжээнд холбогдох гэрээний ерөнхий нөхцөл
Шинэ сансар кабель ХХК Хянасан Баталгаажсан гэрээ
Скаймедиа корпораци ХХК Хянасан Баталгаажсан гэрээ
Эн Би Си ХХК Хянасан Баталгаажсан гэрээ
Монголсат нэтворкс ХХК Хянасан Баталгаажсан гэрээ
Юнивишн ХХК Ирүүлсэн хянаж байгаа  
ДДэш ТВ ХХК Ирүүлсэн хянаж байгаа  
Монголын цахилгаан холбоо ХК Хянасан Баталгаажсан гэрээ
Сансар Дижитал ХХК Хянасан Баталгаажсан гэрээ
Талст эрчим ХХК Хянасан Баталгаажсан гэрээ
Оптимум нэтворк ХХК Хянасан Баталгаажсан гэрээ
Мобинет ХХК Хянасан Баталгаажсан гэрээ