Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / “ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ХӨГЖИЛ – 2025” ФОРУМ БОЛЖ...
“ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ХӨГЖИЛ – 2025” ФОРУМ БОЛЖ БАЙНА
2025-05-09

Харилцаа холбооны зохицуулах хорооноос өргөн нэвтрүүлгийн салбарын хөгжлийн чиг хандлага, технологийн дэвшил, бүтээл үйлдвэрлэл, олон улсын хамтын ажиллагаа зэрэг асуудлыг хэлэлцэх “Өргөн нэвтрүүлгийн хөгжил – 2025” форумыг өнөөдөр зохион байгуулж байна.

 

 

Форумд дотоодын болон гадаадын телевизүүд, контент бүтээгчид, олон сувгийн дамжуулах үйлчилгээ э

хлэгчид, үйлчилгээ эрхлэгчдийн холбоод зэрэг өргөн нэвтрүүлгийн салбарын бодлого боловсруулагч, зохицуулагч, төлөөллүүдээс бүрдсэн  100 гаруй зочид, төлөөлөгч оролцож байна.

 

Форумаар өргөн нэвтрүүлгийн салбарын өөрчлөлт, шинэчлэл, хөгжлийн талаар туршлага, санал бодлоо солилцож, дараах сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүлэх юм. Үүнд:

 

·       Өргөн нэвтрүүлгийн хөгжлийн чиг хандлага

·       Техник технологийн дэвшил ба дамжуулах орчны шинэчлэл

·       Олон улсын хамтын ажиллагаа болон хамтарсан бүтээл үйлдвэрлэл

 

Түүнчлэн  форумын үеэр гадаад дотоодын контент, бүтээл үйлдвэрлэгчид өөрсдийн үйл ажиллагаагаа танилцуулж, хамтран ажиллах санал тавих, улмаар хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой B2B “Networking room” буюу танилцуулга - уулзалтын хэсгийг тусгайлан гаргаж өгсөн. Энэхүү арга хэмжээ нь оролцогчдод харилцан туршлага, санал солилцох, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, үйл  ажиллагааны цар хүрээллээ тэлэх зэрэг боломжийг олгож байгаагаараа онцлог болж байна.

 

Харилцаа холбооны зохицуулах хорооны 30 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд ойн хүрээнд олон арга хэмжээ төлөвлөсний нэг нь “Өргөн нэвтрүүлгийн хөгжил – 2025” форум юм.