Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Радио, телевиз, цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа...
Радио, телевиз, цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавих чиглэлээр хууль тогтоомжийг сурталчлан таниулах сургалт зохион байгууллаа
2024-05-06
Радио, телевиз, цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавих чиглэлээр хууль тогтоомжийг сурталчлан таниулах сургалт зохион байгууллаа Радио, телевиз, цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавих чиглэлээр хууль тогтоомжийг сурталчлан таниулах сургалт зохион байгууллаа

 

Харилцаа холбооны Зохицуулах Хороо нь Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 46, 47, 48 дугаар зүйлд заасны дагуу радио, телевиз, цахим орчин ашиглан явуулах сонгуулийн сурталчилгаанд хяналт тавьж ажиллах чиг үүрэгтэй.  

Энэхүү чиг үүргийн хүрээнд тус хорооноос өнөөдөр /2024.05.06/ Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа бүх радио, телевиз, олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгч, болон веб сайтын үйлчилгээ эрхлэгчдэд зориулан Радио, телевиз, цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавихтай холбоотой Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалт, хуульд заасан журмуудаар зохицуулсан харилцаа, анхаарах асуудлуудын талаар мэдээлэл өгөх сургалт зохион байгууллаа.

Сургалтад Цахим хөгжил, харилцаа холбооны яам (ЦХХХЯ), Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ), Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын (ШӨХТГ) холбогдох албаны хүмүүс  төлөөллүүд хүрэлцэн ирж дараах сэдвүүдээр илтгэл тавьж, мэдээлэл өглөө.

Үүнд:

·       “Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль тогтоомж, хуулийн үйлчлэх хүрээ, баримтлах зарчим, онцлог зохицуулалт” сэдвээр СЕХ-ны Мэдээлэл, судалгаа, сургалтын төвийн ахлах референт Б.Нямсүрэн;

·       Радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих, радио телевизийг бүртгэх, бүртгэхээс татгалзах журам, зохицуулалт, анхаарах асуудал” сэдвээр ХХЗХ-ны Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн П.Золбоо;

·       Радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих ажлыг зохион байгуулах цаг хугацааны хуваарь, сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдэл хэрхэн гаргах” тухай ХХЗХ-ны ӨНЗГ-ын Өргөн нэвтрүүлгийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Тогтохсүрэн;

·       “Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журмын танилцуулга, зохицуулалт, анхаарах асуудал” сэдвээр ХХЗХ-ны Зохицуулалтын газрын Интернэт сүлжээ, үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Чулуунбат 

·       “Сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлсэн тухай тайланг нийтэд мэдээлэх, ШӨХТГ-т хүргүүлэх асуудал” сэдвээр ШӨХТГ-ын Бодлого, төлөвлөлтийн газрын дарга, Улсын ахлах байцаагч Б.Мөнхханд 

·       Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах талаар авах арга хэмжээ, үйл ажиллагаа” сэдвээр ЦХХХЯ-ны Салбарын хяналтын газар ахлах шинжээч Б.Бүрэнжаргал нар тус тус илтгэл тавьж, мэдээлэл, зөвлөгөө өглөө.

Өнөөдрийн сургалтад Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа өргөн нэвтрүүлгийн болон веб сайтын үйлчилгээ эрхлэгчдийн 100 орчим төлөөлөл оролцлоо.