Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Радио давтамж, өргөн нэвтрүүлгийн хяналтын төвийн ажлын...
Радио давтамж, өргөн нэвтрүүлгийн хяналтын төвийн ажлын тайлан /2024 оны 3-р улирал/
2024-10-04
Радио давтамж, өргөн нэвтрүүлгийн хяналтын төвийн ажлын тайлан /2024 оны 3-р улирал/ Радио давтамж, өргөн нэвтрүүлгийн хяналтын төвийн ажлын тайлан /2024 оны 3-р улирал/

Радио давтамж, өргөн нэвтрүүлгийн хяналтын төвд 2024 оны 3-р улирлын  байдлаар нийт 32 албан бичиг ирснийг дараах байдлаар шийдвэрлэлээ.

1.     Харилцан нөлөөллийн албан бичиг нийт 12 ирсэн. Үүний дагуу:

·         Улаанбаатар хотын 3 байршилд,

·         Хөдөө орон нутгийн 8 байршилд тус тус хэмжилт шалгалт хийсэн.

2.    Цахилгаан соронзон орны хүнд үзүүлэх нөлөөний аюулгүй түвшний хэмжилт шалгалтын албан бичиг нийт 11 ирсэн. Үүний дагуу:

·         Улаанбаатар хотын 15 байршилд,

·         Хөдөө орон нутгийн 1 байршилд тус тус хэмжилт шалгалт хийв.

3.    Мөн хүсэлт, мэдэгдэл, бусад нийт 9 албан бичиг ирсэн.

ХХЗХ-ны РДӨНХТ-ийн инженерүүд 2024 оны 3 дугаар улиралд Монгол Улсын 8 аймаг, 8 сум, 1 боомтод нийт 23 хоногийн хугацаатай ажиллаж, 4,449 км замыг туулж хэмжилт, хяналт хийж гүйцэтгэлээ. Энэ улирлын онцлох ажил нь Төв, Сэлэнгэ, Булган, Орхон, Дархан-Уул аймгуудад уул уурхай ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэн, хуулийн этгээдүүдийн радио давтамжийн ашиглалтын байдлыг тодорхойлох, радио давтамжийн тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг эзэмшигчдийн гэрээний хэрэгжилтэд хяналт хийх, хууль бус хэрэглээг илрүүлж холбогдох арга хэмжээ авсан бөгөөд аймгийн төвүүдэд радио долгионы өргөн зурвасын хэмжилтүүдийг хийж нийт 65 байгууллагыг хамруулан ажиллалаа.