Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Орон тооны бус зөвлөл хуралдлаа
Орон тооны бус зөвлөл хуралдлаа
2024-09-23
Орон тооны бус зөвлөл хуралдлаа Орон тооны бус зөвлөл хуралдлаа

Хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалах радио, телевизийн хөтөлбөрийн дүрэм”-ийн хэрэгжилтэд хяналт тавих Орон тооны бус зөвлөлийн ээлжит хурал 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр боллоо.

Зөвлөлийн энэ удаагийн хурлаар:

1.    Орон тооны бус зөвлөлийн 2024 оны 2-р хурлаас гаргасан  зөвлөмжийн дагуу 2024 оны эхний 8 сарын байдлаар 18+ тэмдэглэгээтэй кино, нэвтрүүлгийг цагийн хязгаарлалт зөрчиж өдрийн цагаар нэвтрүүлсэн болон Радио, телевизийн хөтөлбөрийн дүрэм зөрчиж зохисгүй агуулга нэвтрүүлсэн 14 телевизийн үйлчилгээ эрхлэгчийг оролцуулж, Зөвлөлийн 2 гишүүний зүгээс сургалт, зөвлөгөө өглөө.

2. 

 Тодруулбал, 

  •       “Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт ба ёс зүй-хүүхэд хамгаалах асуудал” сэдвээр Орон тооны бус зөвлөлийн гишүүн бөгөөд Хэвлэл мэдээллийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа
  •       “Дэлгэцийн хамаарал ба Хүүхдийн сэтгэхүй, бие махбодод сөрөг агуулгын үр нөлөө” сэдвээр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн сэтгэцийн эмч Е.Гүлжанат тус тус илтгэл тавьлаа.

Оролцогчдын зүгээс энэ төрлийн сургалтад телевизүүдийг өргөн хүрээнд хамруулж зохион байгуулах талаар саналаа илэрхийлэв.

 

Мөн Өргөн нэвтрүүлэгт хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалах чиглэлээр мөрдөгдөж байгаа хууль журам, 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн Хүүхэд хамгааллын тухай хуулийн талаарх мэдээллийг өглөө.

 

 

·    Түүнчлэн Зөвлөлийн хурлаар 2024 оны 2-р улирлын мониторингийн дүнгээр мэдэгдэл анхааруулга авсан 7 телевиз зөрчлөө арилгасан эсэх тайлан мэдээ;

  •          18+ тэмдэглэгээтэй нэвтрүүлэг киног цагийн хязгаарлалт зөрчиж, өдрийн цагаар буюу 06-22 цагийн хооронд гаргасан- 14 телевиз;
  • Насны ангилалын тэмдэг тэмдэглэгээ буруу тавьсан болон насны ангиллын тэмдэглэгээ огт тавилгүйгээр зохисгүй гэж үзэж болох агуулга бүхий киног өдрийн цагаар нэвтрүүлсэн- 8 телевиз;
  • Дээрх телевизүүдээс Радио, телевизийн хөтөлбөрийн дүрмээр хязгаарласан зохисгүй агуулга бүхий киног өдрийн цагаар нэвтрүүлсэн дараах 9 телевизийн мониторингийн тайланг танилцуулж хэлэлцлээ.Үүнд:

 

2024 он

ТВ нэр

6 сар /удаа/

7 сар /удаа/

8 сар /удаа/

1

Малчин

14

2

1

2

ТВ 9

1

зөрчилгүй

1

3

Стар

зөрчилгүй

1

1

4

Channel 11

1

зөрчилгүй

1

5

997-төлбөртэй кино

5

3

3

6

Шоп монголиа

18

зөрчилгүй

зөрчилгүй

7

Мянгат малчин

зөрчилгүй

1

1

8

MNC

зөрчилгүй

зөрчилгүй

1

9

Ховд

зөрчилгүй

1

зөрчилгүй

 

Эдгээр 9 телевиз нь өдрийн цагаар Телевизийн хөтөлбөрт тавигдах шаардлага-ын 4.4, 4.7, хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалах хөтөлбөрийн дүрмийн 2.5.2,2.5.4, 2.8.2 дэх заалтыг тус тус зөрчиж өдрийн цагаар гаргасан дээрх кино нэвтрүүлгийг зохисгүй агуулга гаргасан байна гэж үзлээ. Зөвлөлийн зүгээс эдгээр телевизүүдэд зөрчлийг албан бичгээр мэдэгдэж, дахин зөрчил гаргахгүй байх талаар анхааруулахаар боллоо.

Харилцаа холбооны зохицуулах хороо нь Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.7.а дах хэсэгт заасан чиг үүргийн дагуу тус хорооны 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 62 дугаар тогтоолоор батлагдсан “Хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалах радио, телевизийн хөтөлбөрийн дүрэм”-ийн хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.

Дээрх радио, телевизийн хөтөлбөрийн дүрмийн хэрэгжилтэд хяналт тавих Орон тооны бус зөвлөлийг 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан.

Зөвлөлийн бүрэлдэхүүнд Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Харилцаа холбооны зохицуулах хороо, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн төлөөлөл болон Эцэг эхийн төлөөллөөс нэгдсэн 9 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

     Зөвлөл нь Хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалах радио, телевизийн хөтөлбөрийн дүрмийн хүрээнд Харилцаа холбооны зохицуулах хороо нь радио болон телевизээр нэвтрүүлж буй дараах төрлийн зохисгүй агуулгатай холбоотой өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэдэг ба Үүнд:

1.    хүүхэд залуусын сэтгэхүйд сөргөөр нөлөөлөх агуулга;

2.    хүчирхийлэл, садар самууныг сурталчилсан агуулга;

3.    гэмт хэргийн үйлдлийг нарийвчлан зааварчилсан агуулга;

4.    хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, ахуйн хэрэглээний зориулалттай газ, цавуу, будаг шингэлэгч, бензин, ариутгалын бодисыг зориулалтын бусаар бэлтгэн боловсруулах, хэрэглэхийг харуулсан агуулга;

5. хүүхдийн сэтгэхүй болон бие махбодод сөргөөр нөлөөлөх хүнсний  бүтээгдэхүүнийг хүүхдийн нэвтрүүлгийн хугацаанд сурталчилсан агуулга зэрэг багтана.