Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / "Олон суваг дамжуулах үйлчилгээний үндсэн багцын зохицуулалтын...
"Олон суваг дамжуулах үйлчилгээний үндсэн багцын зохицуулалтын журам" -ын холбогдох заалтуудад нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд санал авч байна
2022-05-20
"Олон суваг дамжуулах үйлчилгээний үндсэн багцын зохицуулалтын журам" -ын холбогдох заалтуудад нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд санал авч байна "Олон суваг дамжуулах үйлчилгээний үндсэн багцын зохицуулалтын журам" -ын холбогдох заалтуудад нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд санал авч байна

“Олон суваг дамжуулах үйлчилгээний үндсэн багцын зохицуулалтын журам”-ын холбогдох заалтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай санал

д/д

Журмын заалт

Үндэслэл, тайлбар

Санал

1

2.3.2.Үндсэн багцад гадаадын телевизийн суваг оруулах бол гадаадын телевизийн сувгийн тоо үндсэн багцын нийт сувгийн 50 /тавь/ хувиас хэтрэхгүй байх;

Тус хорооны 2020 оны 18 тоот тэмдэглэлийн дагуу журмын төслийн 2.3.2-д заасан гадаад сувгийн хувь 30 хувь байсныг үйлчилгээ эрхлэгчдийн хүсэлтийг харгалзан 50 хувь болгон баталсан бөгөөд ингэхдээ уг хувь хэмжээг 2021 оны 12-р сард 40 хувь, 2022 оны 12-р сард 30 хувь хүртэл үе шаттай бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх, журамд тухай бүр нэмэлт өөрчлөлт оруулахыг үүрэг болгосон байна.
Түүнчлэн Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, Олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын  5.5-ийн дагуу олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгч нь гадаад улсын телевизийг дамжуулахдаа албан ёсны эрхийг нь авсан, тус хороонд бүртгүүлсэн байхаар заасан.

2.3.2."Үндсэн багцад албан ёсны эрхтэй, тус хороонд бүртгүүлсэн гадаад сувгийг оруулж болох ба гадаадын телевизийн суваг оруулах бол гадаадын телевизийн сувгийн тоо үндсэн багцын нийт сувгийн 30 /гуч/ хувиас хэтрэхгүй байх;" гэж өөрчлөн найруулах

2

3.1. Олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгч нь энэхүү журмыг батлагдсанаас хойш 21 хоногийн дотор өөрийн үйлчилгээний үндсэн багцыг тодорхойлж, дараах мэдээллийн хамт Зохицуулах хорооны ажлын албанд хянуулахаар ирүүлнэ. 

Үндсэн багцын журмаар зохицуулсан харилцаа нь Өргөн нэвтрүүлгийн тухай хуульд зааж зохицуулсан шинээр бий болсон харилцаа. Иймээс журам батлагдсанаас хойш тодорхой хугацаанд  тусгай зөвшөөрөлтэй олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчдээс өөрийн үйлчилгээний үндсэн багцыг тодорхойлж, мэдээллээ тус Зохицуулах хороонд хянуулахаар ирүүлэхээр заасан. Одоо энэхүү заалт нь хэрэгжээд эхэлсэн тул өөрчлөн найруулж, "журам батлагдсанаас хойш 21 хоногийн дотор" гэдгийг хасах нь зүйтэй гэж үзсэн.

3.1. "Олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгч нь өөрийн үйлчилгээний үндсэн багцыг тодорхойлж, шаардлагатай мэдээллийн хамт Зохицуулах хорооны ажлын албанд хянуулахаар ирүүлнэ" гэж өөрчлөн найруулах

3


3.1.2.Үндсэн багцын үнэ тариф, холбогдох мэдээлэл: (хавсралт 2-ын дагуу)
3.1.2.а.Үндсэн багцын өртгийн тооцоолол, багцын тариф тогтоосон үндэслэл, аргачлал;
3.1.2.б.Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 4.1.6, 4.1.21-д заасан телевизийг дамжуулахад гарах өртгийн тооцоолол, өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээний хөлс тооцох суурь тариф;
3.1.2.в.Үндсэн багцад багтсан бусад дотоод, гадаадын телевизийг дамжуулахад гарах өртгийн тооцоолол;
3.1.3.Үндсэн багцын хэрэглэгчийн гэрээний загвар;

Энэ заалтыг хэрэгжүүлэх явцад 3.1.2в-д заасан заалтыг шаардлагагүй гэж үзсэн. ХХЗХ нь зөвхөн ӨНТВ-ийн хөлс тооцсон өртгийн тооцооллыг хянаж байгаа ба бусад телевизийн сувгуудыг дамжуулахад гарах өртгийн тооцооллыг үйлчилгээ эрхлэгчээс нэмэлтээр авах, тооцох шаардлагагүй гэж үзсэн.

3.1.2.в. "Үндсэн багцад багтсан бусад дотоод, гадаадын телевизийг дамжуулахад гарах өртгийн тооцоолол" гэснийг хасах 

4

4.1. Олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгч нь Монголын телевизүүдийн холбоонд Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5.3-д заасан өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээний хөлс төлнө

Хөтөлбөр дамжуулах, техник холболтын гэрээнүүд нь тус тусдаа хийгдэж байгаа тул илүү тодорхой болгох шаардлагатай гэж үзсэн.

4.1."Олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгч нь өргөн нэвтрүүлгийн телевизүүдийн хөтөлбөрийг дамжуулахдаа хөтөлбөр дамжуулах гэрээний хүрээнд Монголын телевизүүдийн холбоонд Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5.3-д заасан өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээний хөлс төлнө" гэж өөрчлөн найруулах

5

4.3. Монголын телевизүүдийн холбоо нь Зохицуулах хорооны ажлын албанаас олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчийн үндсэн багцын үнэ тарифын үндэслэлийг хянасан дүгнэлт гарснаас хойш олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчтэй өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээний хөлс (цаашид хөлс гэх) авах тухай гэрээг байгуулна. 

Хөтөлбөр дамжуулах гэрээ гэдгийг илүү тодорхой болгох шаардлагатай гэж үзсэн.

4.3. "Монголын телевизүүдийн холбоо нь Зохицуулах хорооны ажлын албанаас олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчийн үндсэн багцын үнэ тарифын үндэслэлийг хянасан дүгнэлт гарснаас хойш олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчтэй өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээний хөлс (цаашид хөлс гэх) авах тухай буюу хөтөлбөр дамжуулах гэрээг байгуулна." гэж өөрчлөн найруулах

6

4.4. Энэхүү журмын 4.3.-т заасан гэрээг байгуулахад гэрээнд оролцогч талууд шударга, ил тод, ялгаваргүй байх зарчмыг баримтлах ба гэрээнд дараах харилцааг ижил нөхцөлөөр тусгана: 
4.4.1. хөлс тооцох нөхцөл, эхлэх хугацаа;
4.4.2. хөлс тооцох хувь хэмжээ;
4.4.3. хөлс шилжүүлэх ерөнхий зарчим, хугацаа, алданги;
4.4.4. гэрээний үргэлжлэх хугацаа;
4.4.5. талуудын эрх, үүрэг, хариуцлага;
4.4.6. гэрээ цуцлах, дуусгавар болгох нөхцөл.

Үндсэн багцын журмаар зохицуулсан харилцаа нь Өргөн нэвтрүүлгийн тухай хуульд зааж зохицуулсан шинээр бий болсон харилцаа бөгөөд журам хэрэгжих, гэрээ байгуулах үйл ажиллагаанд шударга, ил тод, ялгаваргүй байх нөхцөлийн хангах зорилгоор үйлчилгээ эрхлэгчдэд ижил гэсэн нөхцөлийг тавьсан. Одоо энэхүү заалт нь хэрэгжээд эхэлсэн тул "нэмэлт өөрчлөлт оруулах, сунгахдаа" гэж өөрчлөн найруулж, "гэрээнд дараах харилцааг ижил нөхцөлөөр тусгана" гэдгийг, мөн 4.4.1 - 4.4.6 дах заалтыг хасах нь зүйтэй гэж үзсэн.

4.4. "Энэхүү журмын 4.3.-т заасан гэрээг байгуулах, нэмэлт, өөрчлөлт оруулах, сунгахдаа гэрээнд оролцогч талууд шударга, ил тод, ялгаваргүй байх зарчмыг баримтална." гэж өөрчлөн найруулах

4.4.1 - 4.4.6 дахь заалтуудыг хасах

7

Нэмэлтээр оруулах заалт: 4.6

Өргөн нэвтрүүлгийн тухай хуульд өргөн нэвтрүүлгийн телевизийн хөлсийг ОСДҮЭ-ийн үндсэн багцын өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээнд ногдох орлогын 15 хувиас доошгүй хэмжээгээр төлөхөөр заасан. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш ОСДҮЭ-ид дээрх төлбөрийг өөрийн үйлчилгээний хураамж төлбөр дээрээ нэмж авч байгаа хэдий ч хэрэглэгчийн нэхэмжлэх дээр тусад салгаж байгаа нь нь шууд хэрэглэгчдээс авч байгаа төлбөр мэт ойлголт төрүүлж, хэрэглэгчид гомдол гаргах нөхцөлийг бүрдүүлж байна.  Зохицуулах хорооны зүгээс ОСДҮЭ-д өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээний хөлсийг өөрийн үндсэн багцын төлбөрийн задаргаанд багтаан харуулж байхыг зөвлөсөн бөгөөд энэхүү зарчмыг журамд нэмэлтээр оруулах нь зүйтэй гэж үзлээ.

4.6 "Олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчийн үндсэн багцын үнэ тариф, нийт төлбөрт өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээний хөлс багтсан байна." гэж шинээр оруулах

8

Заалтын дугаар засах: 6.6

Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем https://legalinfo.mn/mn/detail?lawId=15710 сайт дээр уг журмын 6 дугаар зүйлийн 6.1- дэх заалтыг 6.6 гэж нийтэлсэн байгааг залруулж 6.1 гэж өөрчлөх

6.6 гэснийг 6.1 болгож өөрчлөх