Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / “НИСГЭГЧГҮЙ НИСЭХ ТӨХӨӨРӨМЖ (ДРОН)-ИЙН ТЕХНОЛОГИ, ХӨГЖЛИЙН ЧИГ...
“НИСГЭГЧГҮЙ НИСЭХ ТӨХӨӨРӨМЖ (ДРОН)-ИЙН ТЕХНОЛОГИ, ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА, ЗОХИЦУУЛАЛТ” СЭДЭВТ ИННОВАЦЫН ХУРАЛ БОЛЛОО
2023-05-19
“НИСГЭГЧГҮЙ НИСЭХ ТӨХӨӨРӨМЖ (ДРОН)-ИЙН ТЕХНОЛОГИ, ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА, ЗОХИЦУУЛАЛТ” СЭДЭВТ ИННОВАЦЫН ХУРАЛ БОЛЛОО “НИСГЭГЧГҮЙ НИСЭХ ТӨХӨӨРӨМЖ (ДРОН)-ИЙН ТЕХНОЛОГИ, ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА, ЗОХИЦУУЛАЛТ” СЭДЭВТ ИННОВАЦЫН ХУРАЛ БОЛЛОО

2023.05.19

Дэлхий нийтэд дроны технологи нь харилцаа холбооны технологийн асар хурдтай хөгжлийг даган нийгмийн бүхий л салбарт өргөнөөр нэвтэрч байна. Иймд Монгол улсад Дроны хөгжлийг салбар бүрт нэвтрүүлэх зохилгоор Харилцаа холбооны зохицуулах хорооноос  “Нисгэгчгүй нисэх төхөөрөмж (Дрон)-ийн технологи, хөгжлийн чиг хандлага, зохицуулалт” сэдэвт инновацын хурал өнөөдөр буюу 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдөр зохион байгууллаа.  

          Энэ удаагийн инновацын хурлын хүрээнд дроны хэрэглээний өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага, хууль эрх зүйн орчин, аюулгүй байдал, радио давтамжийн зохицуулалт, төхөөрөмжийн баталгаажуулалтын талаар болоод цаашид хэрэгжүүлэх шаардлагатай бодлого зохицуулалт, боломжуудын талаар ХХЗХ, ИНЕГ, ХХЕГ -ын инженер техникийн мэргэжилтнүүд болон МУИС, ШУТИС-ийн судлаач доктор, профессоруудын төлөөлөл илтгэл тавьж, хэлэлцүүлэв.  

Хуралд мэдээлэл харилцаа холбоо, зам тээвэр, байгаль орчин, хил хамгаалах, батлан хамгаалах салбарын болоод судалгаа шинжилгээний байгууллагын төлөөлөл оролцож, шинжлэх ухаан технологийн ололт, инновацын туршилтыг хөгжүүлэх,  эрдэм шинжилгээ судалгааны үр дүнг хуваалцах, харилцан туршлага солилцох, олон улсын сайн туршлагыг судлан нутагшуулах, үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх, шинэ дэвшилтэт технологийг хөгжүүлэх боломж, чадавхыг бүрдүүлэхэд салбар хоорондын уялдаа холбоог хангах, бодлого зохицуулалтын орчныг бүрдүүлэхэд чиглэсэн арга хэмжээний санал, дүгнэлт гарч Монгол Улсад дрон буюу нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг хөгжүүлэх хөгжлийн төлөвлөлтийг боловсруулах, дроны хуультай болох зэрэг чухал асуудлыг хөндлөө.