Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Нээлттэй ажлын байр
Нээлттэй ажлын байр
2024-12-26
Нээлттэй ажлын байр Нээлттэй ажлын байр

Радио долгионы хяналтын инженер

Гүйцэтгэх үүрэг

Радио долгионы ашиглалтын байдалд хяналт тавих болон холбогдох хууль дүрэм журмын биелэлтийг хангуулах

Ажлын байрны үндсэн зорилт

·         Радио долгионы хяналт хийх, үр дүнг тайлагнах, журмын дагуу радио долгионы хяналтыг хийж гүйцэтгэх, илэрсэн дутагдал, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах;

·         Радио долгион хяналтын тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг хангаж ажиллах;

·         Харилцаа холбооны салбарт мөрдөгдөж буй хууль, дүрэм, журам болон түүнтэй холбоотой стандартын мөрдөлтөд хяналт тавих, боловсронгуй болгох санал гаргах.

Ажлын байранд тавигдах шаардлага

·         Утасгүй холбоо, цахилгаан холбоо, мэдээллийн сүлжээний чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх,

·         Өндөрт ажиллах чадвартай байх;

·         Багаар ажиллах чадвартай байх;

·         Өөрийгөө хөгжүүлэх чадвартай байх;

·         Хариуцлага хүлээх чадвартай байх;

·         Нийтийн зорилгод тууштай бусдыг дэмжсэн харилцаа тогтоох чадвартай байх;

·         Компьютерын хэрэглээний болон мэргэжлийн программууд, хяналтын тоног төхөөрөмж ашиглах чадвартай байх;

·         Англи хэлний бичгийн болон ярианы чадварыг дундаас дээш түвшинд эзэмшсэн байх;

·         Харилцааны ур чадварыг эзэмшсэн байх;

·         Албан бичиг боловсруулах, тайлагнах чадвартай байх;

·         Төрийн албаны ёс зүйг сахих, байгууллагын болон хувийн нууц хадгалах чадвартай байх.

Бүрдүүлэх материал: 

·         CV ИЛГЭЭХ

Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2025 оны 01 дүгээр сарын 14 өдөр  

Материал хүлээн авах хаяг: 

Захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газар 

Улаанбаатар хот-14201 Сүхбаатарын гудамж-13, 

Сүхбаатар дүүрэг, Метро бизнес төв, 5 давхар 

Харилцаа холбооны зохицуулах хороо 

Утас: 304258 

Факс: 327720 

Имэйл: info@crc.gov.mn