Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Үндэсний түүх, соёл,уламжлал, танин мэдэхүйн болон хүүхдийн...
Үндэсний түүх, соёл,уламжлал, танин мэдэхүйн болон хүүхдийн нэвтрүүлэг нэвтрүүлэх хүлээсэн үүргээ хамгийн сайн биелүүлсэн телевизийг шалгаруулах тухай
2023-12-07

Үндэсний түүх, соёл,уламжлал, танин мэдэхүйн болон хүүхдийн нэвтрүүлэг нэвтрүүлэх хүлээсэн үүргээ хамгийн сайн биелүүлсэн телевизийг шалгаруулах тухай

Өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд Өргөн нэвтрүүлгийн тухай хууль, Телевизийн хөтөлбөрт тавигдах шаадлагаар хөтөлбөрт нь тодорхой цагийн үндэсний түүх,соёл, уламжлал, танин мэдэхүйн болон хүүхдийн нэвтрүүлэг нэвтрүүлэх нэмэлт үүрэг хүлээлгэдэг.

Тус Хорооны зүгээс дээрх хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалд хийсэн телевизүүдийн хөтөлбөрийн хяналт, мониторингийн тайланд үндэслэн 2023 оны эхний 10 сарын байдлаар үндэсний түүх, соёл, уламжлал, танин мэдэхүйн болон хүүхдийн нэвтрүүлгийн цагийн шаардлага хангасан, энэ онд шинээр эдгээр төрлийн нэвтрүүлэг бэлтгэн нэвтрүүлсэн байдлыг тухайн телевизүүдээс ирүүлсэн мэдээлэлд үндэслэн шалгаруулалт хийлээ

Шалгаруулалтыг дараах 3 төрөлд зохион байгуулж, 2023 онд тухайн чиглэлээр шинээр бэлтгэн нэвтрүүлсэн бүтээлээ ирүүлсэн, жилд нэвтрүүлэх дээрх цагийн шаардлага хангасан телевизүүдийн бүтээлүүдээс шалгарууллаа.

1.    Үндэсний түүх, соёл, уламжлалын нэвтрүүлгийг хамгийн сайн бэлтгэн, нэвтрүүлсэн телевиз

2.    Шинжлэх ухаан, танин мэдэхүйн нэвтрүүлгийг хамгийн сайн бэлтгэн, нэвтрүүлсэн телевиз

3.    Хүүхдийн нэвтрүүлгийг хамгийн сайн бэлтгэн, нэвтрүүлсэн телевиз

Тус шалгаруулалтанд өргөн нэвтрүүлгийн 18 телевизээс үндэсний түүх соёл уламжлалын нэвтрүүлэгт 10 телевиз, танин мэдэхүйн нэвтрүүлэгт 10 телевиз, хүүхдийн нэвтрүүлэгт 9 телевиз тус тус бүтээлээ ирүүлсэн байна.

1.Үндэсний түүх, соёл, уламжлалын нэвтрүүлэгт бүтээлээ ирүүлсэн байдал

 

Үндэсний түүх, соёл, уламжлалын нэвтрүүлгийг жилд нэвтрүүлэх 200 цагийн шаардлага хангах түвшинд нэвтрүүлсэн нийт 10 телевизийг авч үзэхэд  тус тус 167 -425 цагийн нэвтрүүлэг бэлтгэн нэвтрүүлсэн байна. Хамгийн олон цагийн үндэсний түүх, соёл, уламжлалын нэвтрүүлэг нэвтрүүлсэн телевиз-Стар ТВ-425 цаг, ТВ 8- 379 цаг байна. Харин Малчин, Сentral, ТВ5,Сүлд, Монгол HD, NTV, Боловсрол, ТВ 9 телевизүүд цагийн шаардлага хангасан байна.

         Үндэсний түүх, соёл, уламжлалын нэвтрүүлгийн төрөлд 10 телевиз ирүүлснээс үндэсний түүх соёл, уламжлалын нэвтрүүлэгт хамаарах, жилд нэвтрүүлэх бүтээлийн нийт цагийн шаардлага хангасан 6 телевизийн 9 бүтээлээс шалгаруулсан болно.  Бусад телевизүүдийн ирүүлсэн тухайн бүтээл нь үндэсний түүх соёл, уламжлалын нэвтрүүлгийн төрөлд хамаарахгүй бүтээл байсан тул шалгаруулалтад оролцуулаагүй.

Эдгээр телевизүүдээс үндэсний түүх, соёл, уламжлалын нэвтрүүлэг хамгийн олон цаг нэвтрүүлсэн, нэвтрүүлгийг шинээр нэвтрүүлсэн байдлыг харгалзан үзэж “Стар” телевизийг шалгарууллаа.

Стар телевиз нь 2023 оны 1-10 дугаар сарын мониторингийн дүнгээр үндэсний түүх соёл, уламжлалын хамгийн олон цагийн буюу нийт 425 цагийн нэвтрүүлэг бэлтгэн нэвтрүүлсэн нь  өргөн нэвтрүүлгийн телевизүүдийн дунд энэ төрлийн нэвтрүүлэг хамгийн олон цаг нэвтрүүлсэн үзүүлэлт болж байгаа бөгөөд энэ онд шинээр бэлтгэн нэвтрүүлсэн, шалгаруулалтад ирүүлсэн 3 бүтээл нь (Монгол Дархлаа, Нүүдэлчдийн өв соёл, Монголын гээгдсэн түүх нэвтрүүлгийг нийт  404 цаг нэвтрүүлсэн) нь шалгаруулалтын төрөлд хамаарч байгаа зэргийг харгалзан тус телевизийг шалгаруулсан болно.

 

Үндэсний түүх, соёл, уламжлалын нэвтрүүлэгт бүтээлээ ирүүлсэн байдал

 

Телевизийн нэр

Ирүүлсэн нэвтрүүлгийн тоо

Сонгогдсон нэвтрүүлгийн тоо

Нэвтрүүлгийн нэр

Нэг нэвтрүүлгийн үргэлжлэх хугацаа

Нийт нэвтрүүлсэн цаг

1

Стар

3

3

Монгол Дархлаа

30 мин -1цаг

151:22:41

Нүүдэлчдийн өв соёл

2-20 мин

174:49:49

Монголын гээгдсэн түүх

1 цаг

78:24:28

2

Central

 

3

 

1

“Монгол өв соёл” IV улирал /Монгол ардын дуу, хөгжим, язгуур урлагийн биет бус өвийг таниулсан нэвтрүүлэг/

5-20 мин

220:07:13

3

NTV

 

2

 

2

Монгол бахархал

17-30 мин

99:27:51

Баабарын ярьсан Монголчуудын түүх

40 мин -1 цаг

75:50:53

4

TV5

1

1

Өвөг дээдсийн өв соёл

6-15 мин

174:02:20 

5

ТМ

12

1

Монгол оюун

6-20 мин

49:54:50 

6

Боловсрол суваг

2

1

Чингис хаан үндэсний музей

15-20 мин

37:46:27

7

Сүлд

1

1

Монголын гэгээ

Үндэсний түүх, соёл, уламжлалын нэвтрүүлэгт хамаарахгүй бүтээл ирүүлсэн

8

TenGer

1

0

Яриа хөөрөө

9

ETV

3

0

Адуучин, Морьтон монгол, Залгамж өв соёлын цаг.

10

Ийгл ньюс

1

0

Уламжлалт зочин

           

Монгол улсын нутаг дэвсгэрт  хамрах хүрээтэй өргөн нэвтрүүлгийн телевиз нь “Телевизийн хөтөлбөрт тавигдах шаардлага”-аар жилд 200 цагаас багагүй үндэсний түүх, соёл, уламжлалын нэвтрүүлэг нэвтрүүлэх үүрэгтэй байдаг.

 

2. Шинжлэх ухаан, танин мэдэхүйн нэвтрүүлгийг хамгийн сайн бэлтгэн, нэвтрүүлсэн телевиз

Телевизийн нэр

Ирүүлсэн нэвтрүүлгийн тоо

Сонгогдсон нэвтрүүлгийн тоо

Нэвтрүүлгийн нэр

Нэг нэвтрүүлгийн үргэлжлэх хугацаа

Нийт нэвтрүүлсэн цаг

1

TenGer

1

1

Билиг шинжлэх ухааны нэвтрүүлэг

20-30 мин

59:25:57

2

NTV

1

1

Инновацын эзэд

1 цаг

39:30:33

3

 

Боловсрол суваг

 

25

2

Үүнийг хэрхэн хийдэг вэ?

20-30 мин

63:22:19

Гэрэл зургийн мастер

1 цаг

4:03:48

4

ТВ5

2

2

Технологи 360

5-10 мин

41:09:05

ЖАТ-сансар судлалын хамгийн том асуудал

8-10 мин

2:53:59

5

ТМ

12

1

Эрдмийн хэт

29-30 мин

47:44:31

6

Ийгл ньюс

7

0

Санчир гарагийн зочин

Танин мэдэхүйн нэвтрүүлэгт хамаарахгүй
 бүтээл ирүүлсэн

7

Монгол ТВ

1

0

Терминал 1.0

8

Сүлд

3

0

Хүний заяа нэвтрүүлэг

9

ETV

1

0

Хотын бүсгүй хөдөө нутагт

10

Стар

5

0

Эхлэх цэг

Нохойг минь авраач

11

Central

5

0

“Иргэн” хөрөг нэвтрүүлэг

 Шинжлэх ухаан, танин мэдэхүйн нэвтрүүлгийг жилд нэвтрүүлэх 180 цагийн шаардлага хангах түвшинд нэвтрүүлсэн нийт 8 телевизийг авч үзэхэд  тус тус 125 -825 цагийн нэвтрүүлэг бэлтгэн нэвтрүүлсэн байна. Хамгийн олон цагийн шинжлэх ухаан, танин мэдэхүйн нэвтрүүлэг нэвтрүүлсэн телевиз-Тэнгэр       ТВ-825 цаг, Ийгл ньюс-440 цаг, Сентрал ТВ- 316 цаг, 25-р суваг-309 цаг байна. Харин ETV, Боловсрол телевизүүд цагийн шаардлага хангасан байна.

         Танин мэдэхүйн нэвтрүүлгийн төрөлд 10 телевиз ирүүлснээс танин мэдэхүйн нэвтрүүлэгт хамаарах, жилд нэвтрүүлэх бүтээлийн нийт цагийн шаардлага хангасан 5 телевизийн 7 бүтээлээс шалгаруулсан болно. Бусад телевизүүдийн ирүүлсэн нэвтрүүлгүүд нь танин мэдэхүйн төрөлд хамаарахгүй бүтээлүүд байсан тул эдгээр телевизүүдийг шалгаруулалтад оруулаагүй.

Эдгээр телевизүүдээс танин мэдэхүйн нэвтрүүлэг хамгийн олон цаг нэвтрүүлсэн, нэвтрүүлгийг шинээр нэвтрүүлсэн байдлыг харгалзан үзэж “Тэнгэр” телевизийг шалгарууллаа.

Танин мэдэхүйн нэвтрүүлэгт бүтээлээ ирүүлсэн байдал

      Тэнгэр телевиз нь 2023 оны 1-10 дугаар сарын мониторингийн дүнгээр танин мэдэхүйн хамгийн олон цагийн буюу нийт 825 цагийн нэвтрүүлэг бэлтгэн нэвтрүүлсэн нь  өргөн нэвтрүүлгийн телевизүүдийн дунд энэ төрлийн нэвтрүүлэг хамгийн олон цаг нэвтрүүлсэн үзүүлэлт болж байгаа бөгөөд энэ онд шинээр бэлтгэн нэвтрүүлсэн, шалгаруулалтад ирүүлсэн бүтээл нь (Билиг шинжлэх ухааны нэврүүлгийг нийт 59 цаг нэвтрүүлсэн) нь шалгаруулалтын төрөлд хамаарч байгаа зэргийг харгалзан тус телевизийг шалгаруулсан болно.

 

“Телевизийн хөтөлбөрт тавигдах шаардлага”-аар Монгол улсын нутаг дэвсгэрт  хамрах хүрээтэй өргөн нэвтрүүлгийн телевиз нь жилд 180 цагаас багагүй танин мэдэхүйн нэвтрүүлэг нэвтрүүлэх үүрэгтэй байдаг.

 3. Хүүхдийн нэвтрүүлэгт бүтээлээ ирүүлсэн байдал

 

Телевизийн  нэр

Ирүүлсэн нэвтрүүлгийн тоо

Сонгогдсон нэвтрүүлгийн тоо

Нэвтрүүлгийн нэр

Нэг нэвтрүүлгийн үргэлжлэх хугацаа

Нийт нэвтрүүлсэн цаг

1

ETV

1

1

Хүүхэд 1-рт өсвөр, балчир насны

20-30 мин

86:46:05

2

NTV

1

1

Хүүхдүүдээ наашаа-10 сар

5-20 мин

24:39:43

3

Стар

3

3

Ухаант цоохор-3 нас

10-20 мин

66:39:07

Бид өсвөр үеийнхэн-12 нас

15-30 мин

113:43:01

Хамтдаа сурья-6 нас

08-15 мин

78:03:31

4

ТВ5

2

2

Шидэт харандаа-6+

15-20 мин

129:00:25

Хүүхэд бидний өв соёл-3+

15-20 мин

28:56:57

5

Сүлд

2

2

Сод урлан-3+

12-15 мин

49:27:20

Мэдлэгтэй дэлгэц-6+

20-25 мин

62:40:52

6

ТМ

7

4

"Зу зу" хүүхдийн нэвтрүүлэг

25-30 мин

99:04:22

"Зуу зуугийн "найзууд

15-20 мин

21:17:16

7

Боловсрол суваг

4

1

Үлгэрийн цаг-3+

9-15 мин

21:59:16

8

Ийгл ньюс

4

0

Хүүхдэд зориулсан эрүүл мэндийн зөвлөгөө 1

Хүүхдийн нэвтрүүлэгт

хамаарахгүй бүтээл ирүүлсэн

9

Central

2

0

“Pigland” Хүүхэлдэйн кино /12+ буюу өсвөр насны хүүхдэд тохиромжтой хүүхэлдэйн кино/

 

    Хүүхдийн нэвтрүүлгийг балчир нас 3+, бага нас 6+, өсвөр нас 12+ жилд нэвтрүүлэх цагийн шаардлага хангах түвшинд нэвтрүүлсэн нийт 9 телевизийг авч үзэхэд  тус тус бага нас 79-192 цагийн, өсвөр нас 67-136 цагийн нэвтрүүлэг бэлтгэн нэвтрүүлсэн байна. Хамгийн олон цагийн хүүхдийн нэвтрүүлэг нэвтрүүлсэн телевиз-Боловсрол ТВ-267 цаг, Star tv-259 цаг, SBN-215 цаг,ETV-197 цаг, TV5-219, TV 8-152 цаг байна. Харин NTV, ТМ, Малчин ТВ телевизүүд шаардлага хангасан байна.

    Хүүхдий нэвтрүүлэгт бүтээлээ 9 телевиз ирүүлснээс хүүхдийн нэвтрүүлэгт хамаарах, жилд нэвтрүүлэх бүтээлийн нийт цагийн шаардлага хангасан 7 телевизийн 14 бүтээлээс шалгаруулсан болно.

Бусад телевизүүдийн ирүүлсэн тухайн бүтээл нь хүүхдийн нэвтрүүлгийн төрөлд хамаарахгүй бүтээл байсан тул шалгаруулалтад оролцуулаагүй.

    Эдгээр телевизүүдээс хүүхдийн нэвтрүүлэг хамгийн олон цаг нэвтрүүлсэн, нэвтрүүлгийг шинээр нэвтрүүлсэн байдлыг харгалзан үзэж “Боловсрол” телевизийг шалгарууллаа. Боловсрол телевиз нь 2023 оны 1-10 дугаар сарын мониторингийн дүнгээр хүүхдийн хамгийн олон цагийн буюу нийт 267 цагийн нэвтрүүлэг бэлтгэн нэвтрүүлсэн нь  өргөн нэвтрүүлгийн телевизүүдийн дунд энэ төрлийн нэвтрүүлэг хамгийн олон цаг нэвтрүүлсэн үзүүлэлт болж байгаа бөгөөд энэ онд шинээр бэлтгэн нэвтрүүлсэн, шалгаруулалтад ирүүлсэн бүтээл нь (Үлгэрийн цаг нэвтрүүлгийг нийт  21 цаг нэвтрүүлсэн) нь шалгаруулалтын төрөлд хамаарч байгаа зэргийг харгалзан тус телевизийг шалгаруулсан болно.

    Өргөн нэвтрүүлгийн телевиз нь 3+ насны ангилалтай хүүхдийн нэвтрүүлэг жилд 90 цагаас багагүй, 6+, 12+ насны ангилалтай хүүхдийн нэвтрүүлэг жилд 130 цагаас багагүйг тус тус бэлтгэн нэвтрүүлэх үүрэгтэй байдаг. 

Монгол улсад хамрах хүрээтэй өргөн нэвтрүүлгийн телевизүүдийн 2023 оны 1-10 дугаар сард үндэсний түүх, соёл, уламжлал, танин мэдэхүй болон хүүхдийн нэвтрүүлэг нэвтрүүлсэн байдлыг дараах хүснэгтэд үзүүллээ.

Телевизүүдийн 2023 оны 1-10 дугаар сарын мониторингийн тайлан мэдээ

(цаг:мин:сек)

Телевизийн нэр

Үндэсний түүх, соёл, уламжлал (200 цаг)

Танин мэдэхүйн нэвтрүүлэг (180 цаг)

Балчир нас 3+ нэвтрүүлгийн цаг (90 цаг)

Бага нас 6+ болон өсвөр нас 12+ нэвтрүүлгийн цаг (130 цаг)

1

Стар ТВ

425:41:18

98:55:09

192:47:21

67:15:17

2

ТВ8

379:58:03

69:25:28

151:32:39

0:54:13

3

Малчин ТВ

232:41:58

14:08:11

56:56:37

136:14:30

4

Central ТВ

220:07:13

316:23:29

0:00:00

8:33:46

5

ТВ5

205:44:49

58:19:47

180:40:45

39:21:07

6

Сүлд

198:29:14

76:46:29

66:40:23

49:27:20

7

Монгол HD

194:22:55

66:20:33

34:46:41

86:01:10

8

NTV

192:05:09

125:12:58

79:32:27

0:13:11

9

Боловсрол суваг

173:00:31

259:28:32

187:07:58

80:04:11

10

ТВ9

167:21:10

50:06:43

16:05:28

5:10:20

11

TM

127:34:55

147:02:08

52:09:12

137:24:31

12

SBN

126:04:09

25:14:14

184:33:16

31:34:06

13

TenGer ТВ

80:21:25

825:57:21

0:00:00

0:47:05

14

25-р суваг

34:29:43

309:18:43

35:50:50

0:00:00

15

C1

31:35:44

60:52:04

46:52:54

7:45:42

16

ЕТВ

24:31:51

275:52:24

114:27:37

83:38:59

17

UBS

17:53:27

47:54:34

63:37:15

2:56:34

18

Ийгл ньюс

0:48:03

440:11:43

0:00:00

0:00:00