Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Монгол улсын их хурлын 2024 оны ээлжит...
Монгол улсын их хурлын 2024 оны ээлжит сонгуулиар радио, телевиз, цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулахтай холбоотой журмын төслүүдиййн хэлэлцүүлэг зохион байгууллаа
2024-02-07
Монгол улсын их хурлын 2024 оны ээлжит сонгуулиар радио, телевиз, цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулахтай холбоотой журмын төслүүдиййн хэлэлцүүлэг зохион байгууллаа Монгол улсын их хурлын 2024 оны ээлжит сонгуулиар радио, телевиз, цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулахтай холбоотой журмын төслүүдиййн хэлэлцүүлэг зохион байгууллаа

Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2024 оны 2 дугаар сарын 07-ны өдөр Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар радио, телевиз, цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэхтэй холбоотой дараах 2 журмын төслийг Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа радио, телевиз, олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчдэд танилцуулж, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

  Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдөр нэмэлт өөрчлөлт орсонтой холбоотой Сонгуулийн ерөнхий хороо болон Харилцаа холбооны зохицуулах хорооноос хамтран 2020 онд баталсан “Радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих журам”-ыг “Радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих, радио,телевизийг бүртгэх, бүртгэхээс татгалзах журам” болгон шинэчлэн найруулж, “Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журам”-д нэмэлт өөрчлөлт оруулж, төслүүдийг танилцууллаа.

Түүнчлэн Зохицуулах хорооноос 2024 оны 1 дүгээр сард Улаанбаатар хот болон орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа бүх радио,телевизүүдийн дунд Өргөн нэвтрүүлгийн үндэсний бүтээл үйлдвэрлэлийг дэмжих, радио, телевизээр үндэсний түүх, соёл,уламжлал, хүүхэд, танин мэдэхүйн нэвтрүүлгийг нэмэгдүүлэх чиглэлээр уралдаан зарласан талаар мэдэгдэж, уралдааны удирдамж, шалгаруулалтын  төрлүүд, удирдамжийн талаар танилцуулав.

Хэлэлцүүлэгт радио,телевиз, олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчдийн нийт 60 гаруй төлөөлөл хүрэлцэн ирж, орон нутгийн радио,телевизүүдээс 10 гаруй төлөөлөл цахимаар оролцлоо.

Дээрх журмуудын төслийг Зохицуулах хорооны цахим хуудасны https://www.crc.gov.mn/  “Монгол Улсын Их Хурлын Сонгууль 2024” цонхонд   үйлчилгээ эрхлэгчид, холбогдох талууд болон олон нийтээс 2024 оны 2 дугаар сарын 23-ны өдөр хүртэл санал авахаар байршуулсан болно.

Харилцаа холбооны зохицуулах хорооо