Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / МЭДЭГДЭЛ
МЭДЭГДЭЛ
2025-05-20
МЭДЭГДЭЛ МЭДЭГДЭЛ

Харилцаа холбооны зохицуулах хороо нь Зөвшөөрлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэг, 6.2 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэг, Харилцаа холбооны тухай хуулийн 9.1.2, 15.1.1 дахь заалтыг тус тус үндэслэн Оранжком ХХК-ийн Монгол Улсын нутаг дэвсгэрт харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх (яриа хот, хот хооронд-суурин) 14200016 тоот тусгай зөвшөөрлийг тус хорооны 2025 оны 75 тоот тогтоолоор хүчингүй болгохоор шийдвэрлэсэн.

Иймд 79хххххх дугаар бүхий хэрэглэгч танд зориулсан тодорхой хөнгөлөлттэй нөхцөлийг санал болгож буй дараах 4 компаниас сонголтоо хийж суурин ярианы үйлчилгээнд шилжих боломжтойг үүгээр мэдэгдэж байна.

1. Монголын цахилгаан холбоо ХХК (70xx-xxxx)
2. Мобинет ХХК (75xx-xxxx)
3. Жи Мобайлнэт ХХК (78xx-xxxx)
4. Онлайм нетворк ХХК (72xx-xxxx)

Тодруулга мэдээллийг Харилцаа холбооны зохицуулах хорооны 11304258 дугаарт холбогдон хариуцсан мэргэжилтэн (Ө.Сувд-Эрдэнэ)-ээс авах боломжтой.