Сонгуулийн ерөнхий хороо 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 201 дүгээр тогтоолоор “Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журам”-ыг баталсан.
Энэхүү журмын 3.2-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3-д заасан бусад цахим хуудас нь сонгуулийн сурталчилгаа явуулах тохиолдолд сонгуулийн сурталчилгаа эхлэх өдрөөс өмнө Харилцаа холбооны зохицуулах хороонд Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан Цахим орчны үйлчилгээ эрхлэгчээс сонгуулийн сурталчилгаанд ашиглах цахим хуудасны бүртгэлийн маягтын дагуу бүртгүүлнэ” гэж заасан.
Иймд сонгуулийн сурталчилгаа явуулах цахим хуудсаа 2024 оны 09 дүгээр сарын 25-ны дотор “Цахим орчны үйлчилгээ эрхлэгчээс сонгуулийн сурталчилгаанд ашиглах цахим хуудасны бүртгэлийн маягт”-ын дагуу бүртгүүлнэ үү!
Бүртгүүлэх холбоос: https://election.crc.gov.mn