Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Мэдээлэл холбооны үйлчилгээ
Мэдээлэл холбооны үйлчилгээ
2022-03-31
Мэдээлэл холбооны үйлчилгээ Мэдээлэл холбооны үйлчилгээ

Бүх нийтийн үйлчилгээний төрөл гэж юу вэ?

Шуудангийн бүх нийтийн үйлчилгээний үүргийн тухай ойлголт нь анх 1999 оны Бээжингийн их хурлын шийдвэрээр Дэлхийн Шуудан Холбооны конвенцид тусгагдсанаар дэлхийн улс орнуудад хэрэгжиж, 2003 онд Монгол Улсын шуудангийн тухай хуульд тодорхойлогдож, Монгол улсын нутаг дэвсгэрт  шуудангийн үндсэн сүлжээ эзэмшигч Монгол шуудан ТӨХК нь бүх нийтийн үйлчилгээний үүргийг өнөөдрийг хүртэл хүлээж байна.

Монгол улсын шуудангийн тухай хуулиар бүх нийтийн үйлчилгээнд дор дурьдсан бүх төрлийн илгээмжийг хотын дотор 2 хоног, хот хоорондод 5 хоног, сум хүртэл 12 хоногт хүргэхийг үйлчилгээг хамааруулна гэсэн тодорхойлолтыг мөрдөж байсан.

Үүнд:

  • Бичиг захидал 0-500 гр
  • Боодол 0-1000 гр хүртэл жинтэй 245*35*150 мм хэмжээтэй
  • Илгээлт 1000 гр-аас дээш жинтэй боодлын хэмжээнээс давсан хэмжээтэй

Манай улсад БНҮҮ-ний хамрах хүрээг илүү өргөн хүрээтэйгээр тодорхойлсон нь шуудангийн үйлчилгээний  үр ашгийг нэмэгдүүлэх, өргөн сонголттой үйлчилгээний төрлийг нэвтрүүлэхэд хүндрэлтэй байдлыг бий болгож байна. Иймд шуудангийн үйлчилгээнээс хүлээж байгаа алдагдлыг багасгах, шинэ технологи нэвтрүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг хийх эх үүсвэрийг баталгаажуулах зорилгоор Монгол улсын Шуудангийн тухай хуулийн 7.1.1 дэх заалтын дагуу Монгол улсын Ерөнхий сайдын 2013 оны 01-р сарын 29-ний өдрийн 24 дүгээр захирамжаар шуудангийн бүх нийтийн үйлчилгээний төрлийг :

  • бодит хэмжээгээрээ стандартад нийцсэн дээд хязгаар нь 0-70 гр хүртэлхи жинтэй, ердийн бичиг захидлуудыг хүлээн авч, дамжуулан хүргэх
  • шуудангийн үндсэн сүлжээгээр дамжиж байгаа электрон маркаар баталгаажсан электрон шуудан гэж тус тус тогтоосон.

БНҮҮ-ний шалгуур үзүүлэлтүүд

Тайлбар: (Ө+2) Ө = хэрэглэгч шуудангаа өгсөн өдөр, 2 = шуудан хүргэгдэх хугацаа өдрөөр

Чанарын үзүүлэлт Улаанбаатар хот Аймгийн төв Сум, суурин газар
1 БНҮҮ-ний хүртээмж 25000 хүнд 1 салбар 2 ба түүнээс дээш салбартай 1 салбар
2 Хэрэглэгчийн сэтгэл ханамж Хэрэглэгчийн үйлчилгээний төвтэй Санал судалгааг жилд нэг удаа хэвлэн мэдээлдэг байх Санал судалгааг жилд нэг удаа хэвлэн мэдээлдэг байх Санал судалгааг жилд нэг удаа хэвлэн мэдээлдэг байх
3 Хурд, давтамж

Ө+2

Өдөрт 1-2 удаа

Ө+5

Өдөрт 1 удаа

Ө+12
4 Аюулгүй байдал Шуудангийн илгээмжийн аюулгүй байдлыг хангах Олон улсын шуудангийн аюулгүй байдлын стандартыг хангаж ажиллах Алдагдсан илгээмжийн тоог нийтэд мэдээлдэг байх Алдагдсан илгээмжийн тоог нийтэд мэдээлдэг байх Алдагдсан илгээмжийн тоог нийтэд мэдээлдэг байх
5 Хариуцлага, лавлах үйлчилгээ Дотоодын лавлах үйлчилгээг 3 хоног Гадаад шуудангийн лавлах үйлчилгээг конвенцид заасан хугацаагаар Лавлагаанд хариу өгөх хугацаа 60 хоног Хэрэглэгчдэд олгосон нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосон журамтай байх Дотоодын лавлах үйлчилгээг 8 хоног Гадаад шуудангийн лавлах үйлчилгээг конвенцид заасан хугацаагаар Лавлагаанд хариу өгөх хугацаа 60 хоног Хэрэглэгчдэд олгосон нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосон журамтай байх Дотоодын лавлах үйлчилгээг 15 хоног Гадаад шуудангийн лавлах үйлчилгээг конвенцид заасан хугацаагаар Лавлагаанд хариу өгөх хугацаа 60 хоног Хэрэглэгчдэд олгосон нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосон журамтай байх