Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / ХХЗХ НҮБ-ЫН ДАЛАЙД ГАРЦГҮЙ, ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДЫН...
ХХЗХ НҮБ-ЫН ДАЛАЙД ГАРЦГҮЙ, ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДЫН ОЛОН УЛСЫН СУДАЛГААНЫ ТӨВ (INTERNATIONAL THINK TANK LLDC)-ТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
2023-10-05
ХХЗХ НҮБ-ЫН ДАЛАЙД ГАРЦГҮЙ, ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДЫН ОЛОН УЛСЫН СУДАЛГААНЫ ТӨВ (INTERNATIONAL THINK TANK LLDC)-ТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАНА ХХЗХ НҮБ-ЫН ДАЛАЙД ГАРЦГҮЙ, ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДЫН ОЛОН УЛСЫН СУДАЛГААНЫ ТӨВ (INTERNATIONAL THINK TANK LLDC)-ТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Өнөөдөр /2023.10.05/ Харилцаа холбооны зохицуулах хороо (ХХЗХ)-ны Ажлын албаны дарга А.Лувсан-Очир тэргүүтэй удирдлагын багийн төлөөлөл НҮБ-ын Далайд гарцгүй, хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Монгол Улсын болон ижил төстэй далайд шууд гарцгүй хөгжиж буй орнуудын мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарын өнөөгийн байдал, зохицуулалт, олон улсын интернэт гарц, газарзүйн байршил, зах зээл, хүний нөөц, хил орчмын радио давтамж, тулгамдаж буй асуудал, гарц шийдлийн талаар харилцан санал солилцлоо.
Уулзалтын үр дүнд ХХЗХ, НҮБ-ын Далайд гарцгүй, хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвтэй хамтран ажиллаж, тус төвөөр дамжуулан НҮБ-ын холбогдох арга хэмжээнд Монгол улсын далайд гарцгүй, хөгжиж буй орнуудтай хамтран ажиллах, стратеги төлөвлөгөө, санал санаачилгыг танилцуулж, мэдээлэл харилцаа холбооны салбарын тогтвортой найдвартай байдлыг хангах төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд онцгой анхаарч ажиллахаар болсон.