Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Харилцаа холбооны зохицуулах хорооны 2023 оны ээлжит...
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2023 оны ээлжит 02 дугаар хуралдааны мэдээлэл
2023-02-24

Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2023 оны ээлжит 02 дугаар хуралдаан 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр болов.  

Монгол Улсын Ерөнхий Сайдын 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн “Орон тооны бус гишүүн томилох тухай” 30 тоот захирамжаар Харилцаа холбооны тухай хуулийн 8.3, 8.4-т заасныг тус тус үндэслэн Чулуунцэцэг овогтой Золбаярыг Харилцаа холбооны зохицуулах хорооны орон тооны бус гишүүнээр 6 жилийн хугацаагаар томилсон болно.

Зохицуулах хорооны 2023 оны ээлжит энэхүү хуралдаанаар ХХЗХ-ны эд хөрөнгийн 2022 оны тооллогын тайлан, хөрөнгө актлах саналын тухай; Хорооны хуралдааны 2022 оны 03 дугаар Тэмдэглэлийн хэрэгжилтийн талаар танилцуулга; Тусгай зөвшөөрлийн тухай (ТЗ шинээр олгох, сунгах, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох тухай) зэрэг асуудлыг хэлэлцэн хорооны 5 тогтоолыг батлан шийдвэрлэсэн. 

ХХЗХ-ны Даргын 2022 оны А/302 тоот тушаалаар байгуулагдсан хорооны 2022 оны жилийн эцсийн эд хөрөнгийг тооллого явуулах ажлын хэсгийн байгуулан ажиллав. Хорооны 2023 оны ээлжит 02 дугаар хуралдаанаар ажлын хэсэг, ЗУХАГ-ын Санхүүгийн хэлтсээс боловсруулсан 2022 оны тооллогын үр дүн, үндсэн хөрөнгө ашиглалтаас хасаж, актлах саналын тухай танилцуулга, тогтоолын төсөл, хавсралт жагсаалтын төслийг тус тус хэлэлцэн шийдвэрлэв. Төрийн болон Орон нутгийн өмчийн тухай хуулийн 31 дүгээр зүйл, Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрмийн 4.3.3 заалт, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 271 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн болон орон нутгийн өмчид эд хөрөнгө олж авах, бүртгэх, данснаас хасах, шилжүүлэх журам”, байгууллагын 2022 оны жилийн эцсийн эд хөрөнгийг тоолсон ажлын хэсгийн санал, дүгнэлтийг тус тус үндэслэн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 17 тоот “Үндсэн хөрөнгө ашиглалтаас хасаж, актлах саналын тухай” тогтоолыг нэр бүхий эд хөрөнгө, тоног төхөөрөмж, программ хангамж, автомашин бүхий 4 хавсралт жагсаалтын хамт батлав. Уг тогтоолыг баталснаар байгууллагын үндсэн хөрөнгөөс хасаж актлах саналыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт хүргүүлэхээр тогтов.

Зохицуулах хорооны 2022 оны хуралдааны 03 тоот ‘Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн талаар хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тэмдэглэлээр нэр бүхий тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс ирүүлсэн тайлбар, мэдээлэл, нотлох баримтыг нэгтгэн боловсруулж, 2023 оны 01 дүгээр сард багтаан хорооны хуралдаанд хэлэлцүүлэхийг холбогдох газар, хэлтэст тус тус үүрэг болгосон юм. Хорооны 2023 оны ээлжит 02 дугаар хуралдаанд энэхүү хуралдааны тэмдэглэлийг хэрэгжүүлэх зорилгоор ӨНЗГ, ШЗГ-аас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, хугацаатай албан тоот үүрэг даалгаврын биелэлт, ирүүлсэн тайлбар мэдээлэл, шийдвэрлэсэн байдал, хүрсэн үр дүн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний саналын төслийг хамтран боловсруулж хэлэлцүүлэв. Хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээд, хугацаатай өгсөн үүрэг даалгавар, нөхцөл шаардлагыг хангаагүй, бүрэн хэрэгжүүлээгүй нэр бүхий өргөн нэвтрүүлэг, шуудангийн үйлчилгээ эрхлэгчдийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох арга хэмжээг Захиргааны ерөнхий хуулийн хүрээнд зохион байгуулж, улмаар хорооны хуралдаанд санал, дүгнэлтээ хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхийг холбогдох бүтцийн нэгжийн удирдлагад үүрэг болгов.  

Зохицуулах хорооны 2023 оны ээлжит 02 дугаар хуралдаанаар тусгай зөвшөөрлийн тухай (ТЗ шинээр олгох, сунгах, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох тухай) холбогдох газар, хэлтсийн боловсруулсан танилцуулга, үнэлгээний дүгнэлт бүхий 4 тогтоолын төслийг хавсралтын хамт тус тус хэлэлцээд, тус хуралдаанаас 4 тогтоолыг хавсралтын хамт батлан шийдвэрлэсэн. Үүнд: 

• Зөвшөөрлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг, 5.3 дугаар зүйлийн 1 дэх заалт, 8.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсгийн 9.12 дугаар заалт , Харилцаа холбооны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, 12 дугаар зүйлийг тус тус үндэслэн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 18 тоот тогтоолын хавсралтаар 8 хуулийн этгээдэд 8 тусгай зөвшөөрлийг шинээр олгосон;

• Зөвшөөрлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг, 5.5 дугаар зүйл, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалтыг тус тус үндэслэн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 19 тоот тогтоолын хавсралтаар 9 хуулийн этгээдийн 9 тусгай зөвшөөрлийг сунгасан;

• Зөвшөөрлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалтыг үндэслэн үндэслэн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 20 тоот тогтоолын хавсралтаар 2 хуулийн этгээдийн 3 тусгай зөвшөөрлийн хамрах хүрээ, ашиглах давтамж, тоног төхөөрөмжийн тоо ширхэгт тус тус өөрчлөлт оруулсан;

• Зөвшөөрлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг, 6.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг,  Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалтыг тус тус үндэслэн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 21 тоот тогтоолын хавсралтаар 2 хуулийн этгээдийн 2 тусгай зөвшөөрлийг хүчингүй болгон тус тус шийдвэрлэв.

(Хуралдааны баталсан тогтоолын жагсаалт, холбогдох хавсралтыг үзнэ үү). 

Харилцаа холбооны зохицуулах хороо
2023-02-24