Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / ХАРИЛЦАА ХОЛБООНЫ СҮЛЖЭЭНИЙ ДУГААРЫН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭГ БҮРТГЭХТЭЙ...
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ СҮЛЖЭЭНИЙ ДУГААРЫН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭГ БҮРТГЭХТЭЙ ХОЛБОГДСОН ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2022-11-01
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ СҮЛЖЭЭНИЙ ДУГААРЫН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭГ БҮРТГЭХТЭЙ ХОЛБОГДСОН ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА ХАРИЛЦАА ХОЛБООНЫ СҮЛЖЭЭНИЙ ДУГААРЫН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭГ БҮРТГЭХТЭЙ ХОЛБОГДСОН ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА

ТӨСӨЛ

 

 

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ СҮЛЖЭЭНИЙ ДУГААРЫн

ашиглалт, үйлчилгээг бүртгэхтэй холбогдсон

журам

Нэг. Нийтлэг үндэслэл

 1.1.Энэхүү журмын зорилго нь Харилцаа холбооны тухай хуулийн 6.1.5 болон 9.1.9-д заасан Монгол Улсын харилцаа холбооны сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө (цаашид "Дугаарлалтын төлөвлөгөө" гэх)-г хэрэгжүүлэх, дугаарлалтын хязгаарлагдмал нөөцийг хуваарилах, олгох, ашиглах болон бүртгэхтэй холбоотой асуудлыг зохицуулахад оршино.

1.2.Дугаарлалтын төлөвлөгөөний дагуу сүлжээний дугаарыг цахилгаан холбооны үйлчлэгч иргэн, хуулийн этгээдэд тэдгээрийн хүсэлтийг үндэслэн ил тод, шударга, үр ашигтай байх зарчмыг баримтлан хуваарилан олгоно.

1.3.Энэхүү журмыг Харилцаа холбооны зохицуулах хороо (цаашид "Зохицуулах хороо" гэх)  болон сүлжээний дугаар ашиглан үйлчилгээ эрхэлж буй цахилгаан холбооны үйлчлэгч иргэн, хуулийн этгээд мөрдөж ажиллана.

1.4.Зохицуулах хороо нь Харилцаа холбооны тухай хуулийн 9.1.9-д заасныг үндэслэн сүлжээний дугаарыг хуваарилах, олгох, ашиглуулах, бүртгэх зэрэг зохицуулалт хийнэ.

1.5.Зохицуулах хороо нь сүлжээний дугаарлалтыг үр ашигтай хуваарилж, ашиглуулах зорилгоор сүлжээний дугаарлалтын нэгдсэн систем (цаашид "нэгдсэн систем" гэх)-тэй байна.

 

Хоёр. Дугаарлалтын ангилал

 2.1.Сүлжээний дугаарлалт нь Дугаарлалтын төлөвлөгөөнд заасны дагуу дараах бүтэцтэй байна. Үүнд:

2.1.1.  Сүлжээ болон хот хооронд, улс хоорондын ярианы үйлчилгээний сонголтыг заах "0"-ээр эхэлсэн, 2-3  цифрээс бүрдсэн угтвар дугаар;

2.1.2.  Яаралтай тусламж, мэдээлэл лавлах үйлчилгээ, олон улсын картын ярианы үйлчилгээнд ашиглагдах "1"-ээр эхэлсэн, 3-8 оронтой цифрээс бүрдсэн тусгай дугаар;

2.1.3.    Цахилгаан холбооны үйлчилгээний сүлжээнд хэрэглэгдэх, хэрэглэгчдэд ашиглуулахаар олгогдох, тухайн үйлчлэгчийн сүлжээний дугаар, станцын болон хэрэглэгчийн дугаарыг багтаасан цифрүүдээс бүрдсэн сүлжээний дугаарлалт.

 

Гурав. Харилцаа холбооны сүлжээний дугаарын

хуваарилалт

 3.1. Сүлжээний дугаарлалтыг Дугаарлалтын төлөвлөгөөний дагуу дараах байдлаар хуваарилна. Үүнд:

3.1.1. Яаралтай тусламжийн үйлчилгээнд 3 цифрээс бүрдсэн багц дугаарлалтыг;

3.1.2. Телефон ярианд суурилсан нэмүү өртөгт мэдээлэл лавлах үйлчилгээнд 1900-хххх, телефон ярианд суурилсан хэрэглэгчийн тарифт болон төлбөргүй мэдээлэл лавлах үйлчилгээнд 1800-хххх дугаарлалтыг;

3.1.3. Мессежэд суурилсан нэмүү өртөгт мэдээлэл лавлах үйлчилгээнд 14хххх/15xxxx, мессежэд суурилсан хэрэглэгчийн тарифт мессежийн үйлчилгээ, мессежэд суурилсан хэрэглэгчийн төлбөргүй үйлчилгээнд 13хххх дугаарлалтыг;

3.1.4. Суурин холбооны үйлчилгээнд Дугаарлалтын төлөвлөгөөний 3.4, интернэт протоколд суурилсан ярианы үйлчилгээнд Дугаарлалтын төлөвлөгөөний 3.6, үүрэн холбооны үйлчилгээнд Дугаарлалтын төлөвлөгөөний 3.7-д заасан багц дугаарлалтыг.

 

 Дөрөв. Харилцаа холбооны сүлжээний дугаарын

хүсэлт хүлээн авах, дугаар олгох, сунгах

 4.1.           Сүлжээний дугаарын хүсэлт гаргагч нь Дугаарлалтын төлөвлөлтөд өөрийн эрхлэх үйлчилгээнд зориулан төлөвлөгдсөн дугаараас сонгон ашиглахаар хүсэлт ирүүлнэ.

4.2.           Харилцаа холбооны сүлжээний дугаарыг шинээр авах болон сунгуулахаар хүсэлт гаргагч нь Хүснэгт 1-т заасан нөхцөлийг хангасан байх ба холбогдох баримт бичгийг үнэн зөв бүрдүүлэн, хуудас бүрийг дугаарлан Зохицуулах хороонд хүргүүлнэ.

Хүснэгт 1

 

 

Дугаарлал-тын зориулалт

Олгох нөхцөл

Бүрдүүлэх баримт бичиг

Олгох

Сунгах

1

Яаралтай тусламжийн үйлчилгээнд

1.      Хүсэлт гаргагч нь иргэдийн эрүүл мэнд, амьдрах нөхцөлд гэнэтийн аюул осол учирсны улмаас төрөөс тусгай тоног төхөөрөмж, багаж, техник хэрэгсэл, хүний нөөцөөр хангагдсан баг бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч, тусламж үзүүлэх болон нийгэмд үүсэх сөрөг үзэгдлийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор яаралтай дуудлага хүлээн авах шаардлага бүхий төрийн байгууллага байх

1. Албан хүсэлт

2.Дугаарын хэрэгцээ, шаардлага

3.Дугаар ашиглах зориулалт

4.   Холбогдох шийдвэр

1. Албан хүсэлт

2.Дугаарын хэрэгцээ, шаардлага

 

2

Телефон ярианд суурилсан мэдээлэл лавлах үйлчилгээнд

1.      Мэдээлэл лавлагаа, зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах техник хэрэгсэл, мэдээллийн сан, програм хангамж зэргийг бүрдүүлсэн байна;

2.      Цахилгаан холбооны үйлчлэгчийн сүлжээнд холбогдох, дугаар үүсгүүлэх техникийн болон бусад нөхцөлийг судалж, хангасан байна;

3.      Мэргэшсэн, төрөлжсөн чиглэлээр мэдээлэл, лавлагааны үйлчилгээ эрхлэх бол холбогдох байгууллагуудаас олгогдсон тусгай зөвшөөрөлтэй байна;

4.      Санхүүгийн чадавхтай, үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах боловсон хүчнээр хангагдсан байна.

1.Албан хүсэлт

2.Дугаар ашиглах зориулалт

3.      Монгол улсын стандартыг хангаж буйг нотолсон хүний нөөцийн чадавх, техник, тоног төхөөрөмжийн мэдээлэл

4.      Санхүүгийн чадавхын мэдээлэл

5.      Мэргэшсэн, төрөлжсөн лавлах үйлчилгээнд шаардагдах холбогдох тусгай зөвшөөрлийн мэдээлэл (шаардлагатай тохиолдолд)

1. Албан хүсэлт

2.Дугаар ашиглах зориулалт

3.Монгол улсын стандартыг хангаж буйг нотолсон хүний нөөцийн чадавх, техник, тоног төхөөрөмжийн мэдээлэл

4.Санхүүгийн чадавхын мэдээлэл

5.Мэргэшсэн,төрөлжсөн лавлах үйлчилгээнд шаардагдах холбогдох тусгай зөвшөөрлийн мэдээлэл (шаардлагатай тохиолдолд)

3

Мессежэд суурилсан мэдээлэл лавлах үйлчилгээнд

1. Мессеж үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах техник, тоног төхөөрөмж, програм хангамж зэргийг бүрдүүлсэн байна;

2. Цахилгаан холбооны үйлчлэгчийн сүлжээнд холбогдох, дугаар үүсгүүлэх техникийн болон бусад нөхцөлийг судалж, хангасан байна;

3. Санхүүгийн чадавхтай, үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах боловсон хүчнээр хангагдсан байна.

4. "Тоон контентын зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлага"-г хангасан байна.

5. Зохицуулах хорооноос өмнө нь авсан дугаарын гэрээ болон холбогдох зохицуулалт, нөхцөл шаардлагын зөрчилгүй байх.

1.      Албан хүсэлт

2.      Дугаарын ашиглах төлөвлөгөө

3.      Дугаар ашиглах зориулалт

4.      Монгол улсын стандартыг хангаж буйг нотолсон хүний нөөцийн чадавх, техник, тоног төхөөрөмжийн мэдээлэл

5.      Санхүүгийн чадавхын мэдээлэл

6.       

4

Суурин холбооны үйлчилгээнд

Хүсэлт гаргагч нь харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх холбогдох тусгай зөвшөөрөлтэй байх

1.      Албан хүсэлт

2.      Дугаар ашиглах төлөвлөгөө

3.      Ашиглаж буй багцын ашиглалтын талаарх тайлан /дугаарын багц нэмж хүсэх тохиолдолд/

 

Интернэт протоколд суурилсан ярианы үйлчилгээнд

Үүрэн холбооны үйлчилгээнд

  

4.3.     Сүлжээний дугаарыг олгохдоо дугаарлалтын төлөвлөгөө, дугаарын нөөцөд үндэслэж, эхэнд ирсэн хүсэлтэд эхэлж олгох зарчмыг баримтална.

4.4.     Сүлжээний дугаарыг олгох, сунгах асуудлыг Зохицуулах хорооны дарга шийдвэрлэнэ.

4.5.     Үйлчилгээ эрхлэгчийн хүсэлтэд үндэслэн үүрэн холбооны ярианы үйлчилгээ эрхлэгчид 1'000'000 /нэг сая/, суурин холбоо болон интернэтэд суурилсан телефон ярианы үйлчилгээ эрхлэгчид 100'000 /нэг зуун мянган/ дугаарын багцаар олгохоор хуваарилна.

4.6.     Үйлчилгээ эрхлэгч нь дугаар нэмж авах хүсэлтийг энэхүү журмын 4.5-д заасны дагуу олгохоор хуваарилсан багцыг бүтнээр нь аваагүй бол тухайн багцаас, хэрэв бүтнээр нь авсан бол шинэ багцаас гаргана.

4.7.     Дугаарлалтын багц нэмж авах хүсэлт гаргасан тохиолдолд энэхүү журмын 4.5-д заасны дагуу олгохоор хуваарилсан багцыг бүрэн олгоогүй бол өмнөх хуваарилсан багцаас, харин бүрэн олгосон бол шинэ багцаас олгоно. Ингэхдээ үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчид 100'000 /нэг зуун мянга/-аас доошгүй, суурин холбоо болон интернэтэд суурилсан телефон ярианы үйлчилгээ эрхлэгчид 10'000 /арван мянга/-аас доошгүй дугаарын дараалсан багцыг ашиглуулахаар олгоно.

4.8. Суурин холбоо, үүрэн холбоо, интернэтэд суурилсан телефон ярианы үйлчилгээний дугаарлалтыг харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх холбогдох тусгай зөвшөөрөл бүхий этгээдэд ашиглуулахаар олгож, гэрээ байгуулна. Сүлжээний дугаар ашиглах гэрээний хугацаа нь тухайн дугаарыг ашиглан үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрээний хугацаатай ижил байх бөгөөд тусгай зөвшөөрлийн хугацаа сунгагдсан тохиолдолд сүлжээний дугаар ашиглах гэрээний хугацаа нэгэн адил сунгагдана.

4.9. Телефон ярианд суурилсан мэдээлэл лавлах үйлчилгээнд ашиглах тусгай дугаарыг дугаар бүрээр олгоно.

4.10.Тусгай дугаарт мессежийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч (цаашид "Тусгай дугаарт мессежийн үйлчлэгч" гэх) нь хэрэглэгчид олгох мессежинд суурилсан мэдээлэл, лавлах үйлчилгээнд ашиглах тусгай дугаарыг энэхүү журмын 1.5-д заасан дугаарлалтын нэгдсэн системд хандан сонгоно.   

4.11. Яаралтай тусламжийн тусгай дугаарыг иргэдийн эрүүл мэнд, амьдрах нөхцөлд гэнэтийн аюул осол учирсны улмаас төрөөс тусгай тоног төхөөрөмж, багаж, техник хэрэгсэл, хүний нөөцөөр хангагдсан баг бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч, тусламж үзүүлэх болон нийгэмд үүсэх сөрөг үзэгдлийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор яаралтай дуудлага хүлээн авах шаардлага бүхий төрийн байгууллагад ашиглуулахаар олгоно.

4.13. Харилцаа холбооны сүлжээний дугаар хүсэгчийн ирүүлсэн баримт бичиг нь шаардлага хангахгүй буюу тодруулга шаардлагатай тохиолдолд холбогдох баримт бичгийг нэмэлтээр ирүүлэхийг албан бичгээр, эсхүл цахим шуудангаар мэдэгдэнэ. Хэрэв мэдэгдэл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор нэмэлт материал ирүүлээгүй тохиолдолд дугаар олгохоос татгалзах үндэслэл болно.

4.14. Зохицуулах хорооны ажлын алба шаардлага хангасан баримт бичгийг хүлээж авснаас хойш ажлын 22 хоногт шийдвэрлэн дугаар хүсэгчид албан тоотоор эргэж мэдэгдэнэ.

4.15. Телефон ярианд суурилсан мэдээлэл лавлах үйлчилгээнд ашиглах тусгай дугаар, мессежинд суурилсан мэдээлэл, лавлах үйлчилгээнд ашиглах тусгай дугаарыг 5 жилээр олгож гэрээ байгуулах ба сунгахдаа мөн 5 жилээр сунгана.

4.16.      Тусгай дугаарт мессежийн үйлчлэгч нь мессежинд суурилсан мэдээлэл, лавлах үйлчилгээнд ашиглах тусгай дугаарыг  холбогдох этгээдэд ашиглуулахаар олгож, гэрээ байгуулна.

4.17 Тусгай дугаарт мессежийн үйлчлэгчийн мессежинд суурилсан мэдээлэл, лавлах үйлчилгээнд ашиглах тусгай дугаарыг хэрэглэгчид олгох, гэрээ байгуулах, цуцлахтай холбоотой үйл ажиллагааг Дугаарлалтын нэгдсэн системийн ашиглалт үйлчилгээний журмаар зохицуулна.

4.18 Телефон ярианд суурилсан мэдээлэл лавлах үйлчилгээ эрхлэх, тусгай дугаарт мессежийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн сунгалт, түдгэлзүүлэхтэй холбоотой харилцааг Харилцаа холбооны тухай хуулийн 14-р зүйлд заасны дагуу зохицуулна.

 

 

Тав. Харилцаа холбооны сүлжээний дугаар ашиглахад

тавих нөхцөл, шаардлага

 

5.1. Харилцаа холбооны сүлжээний дугаарыг цахилгаан холбооны сүлжээнд холбох, дугаар үүсгэх, орлого хуваахад Зохицуулах хорооноос баталсан "Сүлжээ хооронд харилцан холболт хийх, сүлжээнд холбогдох гэрээний ерөнхий нөхцөл, орлого хуваарилах журам"-ыг баримтална.

5.2. Яаралтай тусламжийн тусгай дугаарт үйлчилгээ нь үнэ төлбөргүй байна. 

5.3. Телефон ярианд суурилсан мэдээлэл лавлах үйлчилгээ эрхлэгч нь дараах нөхцөл, шаардлагыг мөрдөж ажиллана. Үүнд:

5.3.1.  Тусгай дугаарт ярианы үйлчилгээний төлбөрийг эхний бүрэн ба бүрэн бус нэг минутад 1 минутын алхмаар, 61 дэх секундээс эхлэн 1 секундийн алхмаар  тооцож, тарифжуулах асуудлыг цахилгаан холбооны үйлчлэгчтэй байгуулах гэрээнд тодорхой тусгана.

5.3.2.  Нэмүү өртөгт тусгай дугаар эзэмшигч нь холболт тогтож үйлчилгээ үзүүлж эхлэхээс өмнө үйлчилгээний үнэ тарифыг хэрэглэгчид заавал мэдэгдэнэ. Энэ хугацаанд хэрэглэгчээс төлбөр тооцохгүй байхаар зохион байгуулж, цахилгаан холбооны үйлчлэгчтэй байгуулах гэрээнд тусгана.

5.3.3. Нэмүү өртөгт тусгай дугаарын тариф нь бүх цахилгаан холбооны үйлчлэгчдэд ижил байна.

5.3.4. Нэмүү өртөгт дугаарын зарласан тарифт нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ) багтсан байна.

5.3.5.    Олон нийтэд үйлчилгээний зориулалт, үнэ тариф, төлбөрийн алхмыг ойлгомжтой хэлбэрээр тогтмол сурталчилна.

5.3.6.    Нэмүү өртөгт үйлчилгээ үзүүлэхэд 5 минут тутамд хэрэглэгчид хугацааны талаар сануулга өгнө.

5.3.7.    Өөрийн үзүүлж байгаа үйлчилгээтэй холбоотой хэрэглэгчийн гомдол саналыг хүлээн авч, бүртгэл хөтлөн хянан шийдвэрлэж, архивлах техникийн нөхцөлийг бүрдүүлэх ба энэ талаар гаргасан дотоод журамтай байна.

5.3.8.    Мэргэшсэн, төрөлжсөн чиглэлийн лавлах, зөвлөгөө, мэдээлэл өгөх үйлчилгээ эрхлэгч (үүнд: хууль зүй, эрүүл мэнд гэх мэт салбарт тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа эрхэлж буй этгээд хамаарна) нь өөрийн нэр, тусгай зөвшөөрлийн дугаар, мэргэжлийн зэрэг цол, ажлын туршлагыг хэрэглэгчид заавал мэдээлдэг байна.

5.3.9.    Мэргэшсэн, төрөлжсөн чиглэлийн лавлах, зөвлөгөө, мэдээлэл өгөх үйлчилгээ эрхлэгч нь холбогдох эрх бүхий байгууллагаас нарийн мэргэжлийн зөвлөгөөг нэмж авахыг заавал сануулж, зөвлөх үүрэгтэй.

5.3.10.  Дуудлагыг хүлээн авсан нэмүү өртөгт тусгай дугаар эзэмшигч нь хэрэглэгчийг бусад лавлах үйлчилгээнд дамжуулан холбохгүй.

5.3.11.  Тусгай дугаар эзэмшигч нь мэдээллийн сангаа Монгол Улсын холбогдох хууль тогтоомжид нийцүүлж, тогтмол шинэчилж, мэдээллийн үнэн бодит байдлыг хариуцна.

5.3.12.   Мэдээлэл лавлах үйлчилгээ эрхлэгч нь "Мэдээлэл лавлах үйлчилгээний дуудлагын төвд тавих шаардлага" MNS 6366:2013 Монгол Улсын стандартыг мөрдөнө.

5.4.         Тусгай дугаарт мессежийн үйлчлэгч нь дараах шаардлагыг хангаж ажиллана. Үүнд:

5.4.1.    Мессежид суурилсан мэдээлэл лавлах үйлчилгээнд ашиглах тусгай дугаарын багцаас хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээдэд олгоно.

5.4.2.    Мессежид суурилсан мэдээлэл лавлах үйлчилгээнд ашиглах тусгай дугаарын нэгдсэн сантай байх бөгөөд хэрэглэгч хандах, тусгай дугаар сонгох, мэдээлэл авах боломжоор хангана.

5.4.3.    Энэхүү нөхцөл, шаардлагын баримт бичгийн дагуу мессежийн үйлчилгээнд ашиглах тусгай дугаар олгох дотоод журмыг боловсруулж, Зохицуулах хороогоор хянуулан, олон нийтэд ил тод мэдээлж, үйл ажиллагаандаа мөрдөнө. Уг дотоод журамд тусгай дугаарын бүртгэлийн хураамж, барьцаа, суурь хураамж, орлого хуваарилалт зэргийг тусгана.

5.4.4.    Мессежинд суурилсан мэдээлэл лавлах үйлчилгээнд ашиглах тусгай дугаарыг хүсэлт ирүүлсэн дарааллын дагуу олгох ба үл ялгаварлах, ил тод байх зарчмыг баримтална.

5.4.5.    Мессежийн тусгай дугаар ашиглан үзүүлж буй үйлчилгээ нь "Тоон контентын зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлага"-д нийцсэн байна.

5.4.6.    Нэмүү өртөгт мессежийн үйлчилгээг 16-аас доош насны хүүхдэд үзүүлэхгүй. 

5.4.7.    Мессежийн тусгай дугаар ашиглан үзүүлж буй үйлчилгээний талаар мэдээлэл, үйлчилгээг авахад шаардлагатай зөвлөгөөг хэрэглэгчдэд байнга өгөх боломжийг бүрдүүлсэн байна.

5.4.8 Олон нийтэд үйлчилгээний зориулалт, үнэ тарифыг ойлгомжтой хэлбэрээр тогтмол сурталчилна.

5.4.9 Үүрэн сүлжээний хэрэглэгчээс мессежийн тусгай дугаар руу мессеж илгээх (MO) тохиолдолд мессежийн тарифыг хэрэглэгчид ойлгомжтой хэлбэрээр мэдээлнэ.

5.4.10.    Мессежийн тусгай дугаарыг мэргэшсэн төрөлжсөн чиглэлээр үйл ажиллагаа үзүүлэх, бооцоот, хонжворт сугалаа зохион байгуулахад ашиглахаар хүсэлт гаргасан этгээдэд холбогдох эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийг үндэслэн олгоно. 

5.4.11.    Мессежийн тусгай дугаарыг төлбөр тооцоо, хандив тусламжаас бусад зориулалтаар олгоно. 

5.4.12.  Өөрийн үйлчилгээний үнэ тарифыг ойлгомжтой хэлбэрээр нийтэд ил тод сурталчилна.

5.4.13. Үзүүлж буй үйлчилгээтэй холбоотой хэрэглэгчийн гомдол, саналыг хүлээн авч, бүртгэл хөтлөх, хянан шийдвэрлэх дотоод журамтай байна.

5.5.           Суурин холбоо, үүрэн холбоо, интернэтэд суурилсан телефон ярианы үйлчлэгч нь дараах шаардлагын хангаж ажиллана. Үүнд:

5.5.1.    Хэрэглэгчид дугаар ашиглуулах гэрээ, журамдаа дугаар эзэмшил, бүртгэлийн асуудал болон дугаарыг өөрчлөх нөхцөлийг тодорхой тусгана.

5.5.2.    Хэрэглэгчид дугаар олгож ашиглуулахдаа Харилцаа холбооны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.11-ийг баримтлан дараах шаардлагын дагуу бүртгэнэ:

5.5.2.1 Хувь хүн буюу иргэнийг овог, нэр, регистрийн дугаараар бүртгэн хуулиар зөвшөөрсөн танилт нэвтрэлтийн арга, технологийг ашиглан баталгаажуулах;

5.5.2.2 Хуулийн этгээдийг регистрийн дугаараар бүртгэх ба тухайн дугаарыг ашиглах ажилтны овог, нэр, регистрийн дугаараар  бүртгэх боломжийг бүрдүүлж нэвтрүүлэх;

5.5.2.3 Монгол Улсад оршин суугаа эсхүл дамжин өнгөрч буй гадаад иргэнд дугаарыг тухайн иргэний паспортыг үндэслэн улсын нэр, овог, нэр, регистрийн дугаар болон Гадаадын иргэн харьяатын газраас олгосон гадаадын иргэний бүртгэлийн дугаараар баталгаажуулан бүртгэх;

5.5.2.4  Хүүхдийн (16-аас доош насны) дугаарыг олгохдоо түүний овог, нэр, регистрийн дугаар болон хууль ёсны төлөөлөгч /эцэг, эх, асран хамгаалагч/-ийн овог, нэр, регистрийн дугаарын хамт баталгаажуулан бүртгэх;

5.5.2.5  Дугаар ашиглах этгээд өөрчлөгдсөн тохиолдолд өмнө ашиглаж байсан этгээдийн бүртгэлийг хадгалах.

5.5.3      Хувь хэрэглэгч буюу иргэнд тав хүртэлх, 16-аас доош насны хүүхдэд нэг ашиглах боломжтой /идэвхтэй/ дугаарыг олгоно.

5.5.4      Харилцан холболт хийхгүй дата үйлчилгээний дугаар болон 16-аас доош насны хүүхдийн хууль ёсны асран хамгаалагчид олгох хүүхдийн дугаарыг энэхүү журмын 5.5.3-т заасан хязгаарлалтад оруулж тооцохгүй.

5.5.5      Зохицуулах хорооноос олгоогүй дугаарыг өөрийн болон нийтийн сүлжээнд үүсгэхгүй.

5.5.6      Зохицуулах хорооноос дугаар ашиглах эрх олгогдсон байгууллага, иргэдийн хүсэлтээр гэрээ байгуулж, дугаарыг үүсгэнэ.

5.5.7      Дотоод хэрэглээний холбооны сүлжээний дугаарыг зөвхөн тухайн аж ахуйн нэгж, байгууллагын дотоод хэрэглээний сүлжээнд ашиглана.

5.5.8      Зохицуулах хорооноос дугаар ашиглах гэрээ байгуулснаар цахилгаан холбооны үйлчлэгчийн сүлжээнд холбогдох, дугаараа үүсгүүлэх эрхтэй.

 

Зургаа. Дугаарын төлбөр

6.1.  Дугаар эзэмшигч нь дугаарын төлбөрийг "Тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үзүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ"-нд заасны дагуу гэрээнд заасан хугацаанд төлнө.

6.2.  Яаралтай тусламжийн тусгай дугаарын зохицуулалтын үйлчилгээний хөлсийг чөлөөлнө.

6.3.  Цахилгаан холбооны сүлжээний дугаарын зохицуулалтын үйлчилгээний хөлсийг олголт, ашиглалтын төлөвөөс хамааруулан тооцож тогтооно.

 

Долоо. Бусад зохицуулалт

 

7.1. Зохицуулах хороо нь нэгдсэн системд хандаж, тусгай дугаар сонгох боломжоор хангана.

7.2. Сүлжээний дугаар  ашиглан үйлчилгээ эрхэлж буй цахилгаан холбооны үйлчлэгч иргэн, хуулийн этгээд нь Зохицуулах хорооноос шаардсан холбогдох мэдээ, мэдээллийг заасан цаг хугацаанд нь гаргаж ирүүлнэ.

7.3. Сүлжээний дугаар ашиглан үйлчилгээ эрхэлж буй цахилгаан холбооны үйлчлэгч, хуулийн этгээд нь сүлжээний дугаар ашиглалтын тайлан, хэрэглэгчдэд борлуулж буй дугаарын үнийн мэдээллийг хагас жил тутамд Зохицуулах хороонд ирүүлнэ.

7.4. Сүлжээний дугаар  ашиглан үйлчилгээ эрхэлж буй цахилгаан холбооны үйлчлэгч, хуулийн этгээд нь өөрийн сүлжээнд ашиглахаар олгогдсон хэрэглэгчийн дугаар нэг бүрийн ашиглалт болон бүртгэлийн төлвийн мэдээллийг сар бүрийн эхний долоо хоногийн Лхагва гарагт дугаарлалтын нэгдсэн системд шинэчилж оруулна.

7.5. Зохицуулах хороо нь олгосон, өөрчлөлт орсон, хаагдсан дугаарыг олон улсад болон Монгол Улсын цахилгаан холбооны үйлчлэгчдэд тухай бүр мэдээлнэ.

7.6. Сүлжээний дугаар  ашиглан үйлчилгээ эрхэлж буй харилцаа холбооны үйлчлэгч иргэн, хуулийн этгээд нь хуулиар хориглосон үйлчилгээ нийтэд үзүүлэхгүй, олгосон дугаарыг зориулалтын дагуу ашиглана.

7.7. Зохицуулах хороо нь олгосон дугаарыг зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэхэд хяналт тавьж, дугаар ашиглалтын талаарх маргаантай асуудлыг бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэнэ.

7.8. Сүлжээний дугаар ашиглан үйлчилгээ эрхэлж буй харилцаа холбооны үйлчлэгч иргэн, хуулийн этгээд нь өөрийн сүлжээний дугаар ашиглалтын талаарх маргаантай асуудлаар Зохицуулах хороонд тайлбар, нотлох баримт ирүүлнэ. Зохицуулах хороо үйлчлэгчээс ирүүлсэн тайлбар, нотлох баримтыг үндэслэлгүй гэж үзвэл өөрийн дүгнэлтийг мэдэгдэж, дугаар ашиглах эрхийг цуцлан цахилгаан холбооны сүлжээнд хаалгаж болно.

7.9. Энэхүү журмын 7.8-д заасны дагуу дугаар ашиглах эрхийг харилцаа холбооны сүлжээнд хаах тохиолдолд үйлчлэгч нь энэ тухай хэрэглэгчид урьдчилан мэдэгдэх, хэрэглэгчийг өөр үйлчилгээ, дугаарлалтад шилжүүлэх, дугаарыг хааснаас хэрэглэгчид учрах хохирлыг хариуцан зохион байгуулах ба энэ талаар Зохицуулах хороонд мэдээлнэ.

7.10. Зохицуулах хороо нь маргааныг шийдвэрлэхдээ холбогдох хууль, журам болон гэрээний хүрээнд зохицуулна.

7.11.  Сүлжээний дугаар  ашиглан үйлчилгээ эрхэлж буй цахилгаан холбооны үйлчлэгч иргэн, хуулийн этгээд энэхүү журмыг зөрчсөн тохиолдолд холбогдох хууль тогтоомж, тусгай зөвшөөрлийн гэрээнд заасан хариуцлага хүлээнэ.