Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Хүүхэд хамгааллын тухай хуулийн сургалт боллоо
Хүүхэд хамгааллын тухай хуулийн сургалт боллоо
2024-09-13
Хүүхэд хамгааллын тухай хуулийн сургалт боллоо Хүүхэд хамгааллын тухай хуулийн сургалт боллоо

Харилцаа холбооны зохицуулах хорооны Эцэг эхийн зөвлөлөөс санаачлан Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран “Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулга” сургалтыг 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр зохион байгууллаа. Сургалтаар 2024 оны 9 дүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчлэлийн хамрах хүрээ, өргөжүүлсэн зохицуулалтыг танилцуулж, хүн, хуулийн этгээдийн хүлээх чиг үүрэг, салбар дундын оролцоотой хүүхдийг хамгаалах, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх талаар мэдээлэл өглөө.  

 

 Төрийн байгууллагууд хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ хүрээнд хүүхэд хамгааллыг дэмжих, хэрэгжүүлэх үүрэгтэй. Харин ажил олгогч, хуулийн этгээд нь дотооддоо хэрэгжүүлэх байгууллагын хүүхэд хамгааллын бодлогыг баталж, хэрэгжилтийг ханган ажиллах зохицуулалт туссаныг сургалтын үеэр онцолсон юм.   

 

Сургалтыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүүхдийн эрхийн хууль тогтоомж,  бодлого зохицуулалт хариуцсан шинжээч Ж.Азжаргал орсон ба сургалтад Харилцаа холбооны зохицуулах хорооны албан хаагчид танхим болон цахимаар хамрагдав.