Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалах Орон тооны бус...
Хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалах Орон тооны бус зөвлөлийн дөрөвдүгээр хурал боллоо
2023-10-06
Хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалах Орон тооны бус зөвлөлийн дөрөвдүгээр хурал боллоо Хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалах Орон тооны бус зөвлөлийн дөрөвдүгээр хурал боллоо

Харилцаа холбооны зохицуулах хорооны дэргэдэх Хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалах Орон тооны бус зөвлөлийн дөрөвдүгээр хурал 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр боллоо.

Дөрөвдүгээр хурлаар Цагдаагийн ерөнхий газрын гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мэргэжилтэн Б.Анура “Зохисгүй агуулгаас хүүхдийг хамгаалах нь”, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн сэтгэл засалч эмч Ж.Гантулга “Медиа хэрэглээ хүүхдэд хэрхэн нөлөөлдөг вэ”, Харилцаа холбооны зохицуулах хорооны Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газрын Интернэтийн сүлжээ, үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Чулуунбат “Цахим орчин дах хүүхэд хамгаалал” сэдэвтэй илтгэлүүдийг тус тус тавьж цаашид хэрхэн хамтын ажиллагааг сайжруулах дээр санал солилцож, олон нийтэд сурталчлан таниулах талаар хэлэлцлээ.

            “Телевизийн хөтөлбөрт тавигдах шаардлага”-ын 4.7 дах заалтын дагуу тус Хороо телевизээр нэвтрүүлж байгаа +18 контентод байнгын хяналт мониторинг хийн ажиллаж байна. Үүний хүрээнд 2023 оны 06 дугаар сараас 08 дугаар сарын хугацаанд нэвтрүүлсэн +18 зөрчлийн тайлантай танилцаж, санал солилцлоо.

            Мөн тус улиралд “Хүүхдийг зохисгүй агуулгаас хэрхэн хамгаалах вэ” сэдэвтэй видео шторкийг Радио, телевизээр нэвтрүүлж байна.

Линк: https://www.youtube.com/watch?v=Lvwiej7GrUM