Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын харилцаа холбооны...
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын харилцаа холбооны салбарын асуудал ба хөгжлийн гарц сэдэвт семинар зохион байгуулагдлаа
2024-10-03
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын харилцаа холбооны салбарын асуудал ба хөгжлийн гарц сэдэвт семинар зохион байгуулагдлаа Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын харилцаа холбооны салбарын асуудал ба хөгжлийн гарц сэдэвт семинар зохион байгуулагдлаа

Олон Улсын Цахилгаан холбооны байгууллага болон Далайд гарцгүй орнуудын олон улсын судалгааны төв хамтран “Ази-Номхон далайн Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын харилцаа холбооны салбарын хөгжлийг дэмжих, дэд бүтцийг шийдвэрлэх нь” сэдэвт семинарыг 2024 оны 10 дугаар сарын 1-2-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгууллаа. 

Семинарт 14 орны зочид төлөөлөгчид оролцож, өөрсдийн орны харилцаа холбооны дэд бүтэц, үндэсний хиймэл дагуулын хөтөлбөр, түүний зохицуулалтын механизмын талаар туршлагаа хуваалцлаа. Мөн Олон улсын цахилгаан холбооны байгууллага, хиймэл дагуулын Амазон, Софтбанк, Интелсат зэрэг компаниуд Хиймэл дагуулын хөгжлийн цаашдын хандлага, түүний зохицуулалт ба ирээдүй, хиймэл дагуултай холбоотой P2C түншлэлийн тодорхой боломжуудын талаар танилцуулав.

Нээлтэд Харилцаа холбооны зохицуулах хорооны Радио давтамжийн зохицуулалт, хяналтын газрын дарга З.Амгалан үг хэлэхдээ, Өргөн зурвасын өндөр хурдны интернэт холболт нь бизнес эрхлэх, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, гар утасны төлбөр тооцоогоор дамжуулан санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, онлайн боловсролоор дамжуулан олон нийтийг чадавхжуулах, төрийн үйлчилгээг ил тод, шуурхай хүртэх зэрэг бүхий л чиглэлээр нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжиж чадна гэдэгт бид бат итгэдэг.

Өнөөдөр хөгжиж буй олон оронд өргөн зурвасын өндөр хурдны интернэт холболт, түүний  хүртээмжтэй байх асуудал тулгамдсан хэвээр байна. Энэ хүрээнд бодлого боловсруулагчид, зохицуулагчид бид радио давтамжийн зурвасыг цаг тухайд нь хуваарилах, хэрэглээг нь уялдуулах, хөдөлгөөнт өргөн зурвасын болон үндэсний хиймэл дагуулын хөтөлбөрийг хэрэгжүүлж түүний үр ашгийг нэмэгдүүлэх замаар үндэсний өрсөлдөх чадварыг бүрдүүлэх нэн чухал юм.

Сүүлийн жилүүдэд Монгол Улсын МХХТ-ийн аж ахуйн нэгжүүд илүү их өрсөлдөөнд шилжиж байгаа хэдий ч өргөн зурвасын сүлжээний хамрах хүрээг тэлэх, тэдгээрийг хямд, хүртээмжтэй болгоход илүүтэй анхаарах шаардлагатай бөгөөд энэхүү семинараас бид олон улс орны сайн туршлагыг судлах боломж олдож байгааг онцоллоо.