Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / ЦАХИМ ОРЧНЫ ХҮҮХЭД ХАМГААЛАЛ СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН...
ЦАХИМ ОРЧНЫ ХҮҮХЭД ХАМГААЛАЛ СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2022-12-16
ЦАХИМ ОРЧНЫ ХҮҮХЭД ХАМГААЛАЛ СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА ЦАХИМ ОРЧНЫ ХҮҮХЭД ХАМГААЛАЛ СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Цагдаагийн Ерөнхий газар, Нийслэлийн боловсролын газартай хамтран нийслэлийн ЕБС-ийн нийгмийн ажилтнуудад “Цахим орчны хүүхэд хамгаалал” сэдэвт сургалт зохион байгууллаа. Сургалтад нийслэлийн ерөнхий боловсролын төр, хувийн хэвшил нийлсэн 297 сургуулийн нийгмийн ажилтнууд хамрагдлаа.

Тус сургалт нь нийгмийн ажилтан, багш сурган хүмүүжүүлэгчдээр  дамжуулан ЕБС-ийн дунд, ахлах ангийн сурагчдад цахим орчны зохистой хэрэглээ, аюулгүй байдал, цахим дарамт, гадуурхлын мэдлэг  мэдээлэл өгөх, зөв дадал төлөвшүүлэх ач холбогдолтой юм.

ЕБС-ийн нийгмийн ажилтнууд сургалтад хамрагдсанаар цахим орчин дахь хүүхэд хамгааллын чиглэлээр мэдлэг, мэдээллээ дээшлүүлж, хүүхдэд ээлтэй цахим орчин бүрдүүлэхэд хамтран ажиллах бөгөөд харилцаа холбооны зохицуулах хорооноос хүүхэд хамгааллын чиглэлээр бэлтгэн гаргасан хичээл, зурагт хуудас болон видео контентуудыг Нийслэлийн боловсролын газарт  хүлээлгэн өглөө.