Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / "Цахим худалдаа хамтын оролцоо" хэлэлцүүлэг болно
"Цахим худалдаа хамтын оролцоо" хэлэлцүүлэг болно
2025-05-28

Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос цахим худалдааны салбарын хөгжлийг дэмжих зорилгоор 2025 оны 6 дугаар сарын 04-ний өдөр "Цахим худалдаа хамтын оролцоо" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулах гэж байна.

Хэлэлцүүлэгт цахим худалдаа эрхлэгчид, программ хангамж хөгжүүлэгчид болон төрийн байгууллагын төлөөллүүд оролцож, Монгол Улсын цахим худалдааны өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлууд, мөн шуудангийн хүргэлтийн үйлчилгээ эрхлэгчдийн олон талт ажиллагааг хэрхэн дэмжиж, хамтын оролцоог хангах талаар хэлэлцэж, мэдлэг туршлагаа солилцох юм.

Тодруулбал, Харилцаа холбооны зохицуулах хороо (ХХЗХ), Гаалийн Ерөнхий Газар (ГЕГ), Кибер Халдлага, Зөрчилтэй Тэмцэх Нийтийн Төв, Марин Нью Пост ХХК, Стора Централ ХХК, Шоппи ХХК, Маркетшоп худалдааны технологи ХХК, Смарт Ритэйл Системс ХХК, UBCab Express ХХК, Номадик Софт ХХК зэрэг цахим худалдааны аппликейшн, платформ хөгжүүлэгчид, хүргэлтийн үйл ажиллагаа явуулдаг компаниуд оролцож, тулгамдсан асуудлуудаа хэрхэн шийдвэрлэсэн тухайгаа туршлага хуваалцана.