Тайлангийн дугаар 2023/14
Хэвлэсэн огноо: 2023 он 02 сар 15 өдөр
1. Хэмжилтийн зорилго, хамрах хүрээ:
Ондо ХХК–аас ХХЗХ-нд ирүүлсэн 23/44 тоот албан хүсэлтийн дагуу радио давтамжтай цахилгаан соронзон орны хүний биед үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшинг тодорхойлох хэмжилтийг хийж, дүгнэлт гаргах.
2. Холбогдох стандарт
MNS 5594:2020 Цахилгаан орон, соронзон орон ба цахилгаан соронзон оронгоос хүнд үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшин (0 Гц - ээс 300 ГГц хүртэл)
3. Хэмжилт хийсэн огноо, байршил,
№ |
Огноо |
Байршил |
Уртраг, өргөрөг |
1 |
2023/02/14 |
Сүхбаатар дүүрэг 10-р хороо 44-р байр |
47°55'49.64"N, 106°55'14.16"E |
4. Ашигласан хэмжүүрийн төхөөрөмж:
· Rohde Schwartz - FSH20 спектр анализатор SN: 1314.2000K30-120852-ht
· Rohde Schwartz – RFEX ver6.4.50 Програм хангамж,
· R&S®TSEMF-B2 Антен
5. Хэмжилтэд оролцсон бүрэлдэхүүн:
· ХХЗХ-ны РДЗХГ, РДӨНХТөв хяналтын инженер А.Алтанхуяг, М.Энхзориг
· “Өндөр өргөө 44” СӨХ-ийн удирдах зөвлөлийн гишүүн Л.Ижил-Од, Г.Нарантуяа
·
6. Хэмжилтийн дүн
MNS5594:2020 стандартын 4.2.2-дугаар хэсгийн 7-р хүснэгт “Хязгаарлагдмал биш орчинд байгаа хүмүүс бүтэн биеэрээ өртөх үеийн нөлөөллийн хяналтын түвшин”-д заагдсан дүйх хавтгай долгионы чадлын нягтын үйлчлэгч утгыг хэмжилтийн утгатай харьцуулж гаргасан болно.
MNS 5594:2020 Цахилгаан орон, соронзон орон ба цахилгаан соронзон оронгоос хүнд үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшин
(0 Гц - ээс 300 ГГц хүртэл) стандарт
Зураг №1 СБД 10-р хороо 44-р байрны дээвэр дээр хэмжилт хийж байгаа байдал
Хүснэгт №1. Хэмжилтийн нэгдсэн дүн
ДҮГНЭЛТ
Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэг 10-р хороо 44-р байрны дээвэр дээр байрлах Ондо ХХК-ийн үүрэн холбооны нэвтрүүлэх антены орчимд хийсэн хэмжилтээр тус компаний ашиглаж байгаа радио давтамжийн зурваст хэмжигдсэн дүйх хавтгай долгионы чадлын нягтын үйлчлэгч утга нь 2300МГц-ийн давтамжийн зурваст стандартын дагуу 10 Вт/м2 -с хэтрээгүй байх ёстой бөгөөд хэмжилтийн дүнгээр хамгийн ихдээ 0.00006 Вт/м2 байгаа нь хүний эрүүл мэндэд нөлөөлж болзошгүй хэмжээнээс эрс бага байна..
Иймд тухайн байршилд радио давтамжтай цахилгаан соронзон орны хүнд үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшин нь дээрх стандартын 4.2.2 дугаар хэсгийн 7 дугаар хүснэгт “Хязгаарлагдмал биш орчинд байгаа хүмүүс бүтэн биеэрээ өртөх үеийн нөлөөллийн хяналтын түвшин”-д заагдсан дүйх хавтгай долгионы чадлын нягтын үйлчлэгч утгын хязгаараас бага буюу уг стандартын шаардлагыг хангаж байна.