Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Цахилгаан соронзон орны хүнд үзүүлэх нөлөөний аюулгүйн...
Цахилгаан соронзон орны хүнд үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшний хэмжилтийн тайлан
2023-03-13

РДӨНХТ-ЖУ03-М07

Тайлангийн дугаар 2023/14

Хэвлэсэн огноо: 2023 он 02 сар 15 өдөр

 

1.    Хэмжилтийн зорилго, хамрах хүрээ:

Ондо ХХК–аас ХХЗХ-нд ирүүлсэн 23/44 тоот албан хүсэлтийн дагуу радио давтамжтай цахилгаан соронзон орны хүний биед үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшинг тодорхойлох хэмжилтийг хийж, дүгнэлт гаргах.

2.    Холбогдох стандарт

MNS 5594:2020 Цахилгаан орон, соронзон орон ба цахилгаан соронзон оронгоос хүнд үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшин (0 Гц - ээс 300 ГГц хүртэл)

3.    Хэмжилт хийсэн огноо, байршил,

Огноо

 Байршил

Уртраг, өргөрөг

1

2023/02/14

Сүхбаатар дүүрэг 10-р хороо 44-р байр

47°55'49.64"N, 106°55'14.16"E

 

4.    Ашигласан хэмжүүрийн төхөөрөмж:

·      Rohde Schwartz - FSH20 спектр анализатор SN: 1314.2000K30-120852-ht

·      Rohde Schwartz – RFEX ver6.4.50 Програм хангамж,

·      R&S®TSEMF-B2 Антен

5.    Хэмжилтэд оролцсон бүрэлдэхүүн:

·         ХХЗХ-ны РДЗХГ, РДӨНХТөв хяналтын инженер А.Алтанхуяг, М.Энхзориг

·         “Өндөр өргөө 44” СӨХ-ийн удирдах зөвлөлийн гишүүн Л.Ижил-Од, Г.Нарантуяа

6.    Хэмжилтийн дүн

MNS5594:2020 стандартын 4.2.2-дугаар хэсгийн 7-р хүснэгт “Хязгаарлагдмал биш орчинд байгаа хүмүүс бүтэн биеэрээ өртөх үеийн нөлөөллийн хяналтын түвшин”заагдсан дүйх хавтгай долгионы чадлын нягтын үйлчлэгч утгыг хэмжилтийн утгатай харьцуулж гаргасан болно.

MNS 5594:2020 Цахилгаан орон, соронзон орон ба цахилгаан соронзон оронгоос хүнд үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшин

(0 Гц - ээс 300 ГГц хүртэл) стандарт


Зураг №1 СБД 10-р хороо 44-р байрны дээвэр дээр хэмжилт хийж байгаа байдал

Хүснэгт №1. Хэмжилтийн нэгдсэн дүн

 

Printout for Measurement Ondo 44-r bair 2-14-2023_10-40-21_AM on 2/14/2023 10:41:11 AM

All Packets - Peak

 

Packet

Хэмжилтийн дүн /Хамгийн их утга/

MNS 5594:2020  -д заагдсан дүйх хавтгай долгионы чадлын нягтын үйлчлэгч утга [Вт/м2]

Total Field (RMS) [V/m]

Дүйх хавтгай долгионы чадлын нягтын үйлчлэгч утга [Вт/м2]

IN_Mobile_800

0

0

10

IN_Mobile_2300

0.1521

0.00006

10

График №1 Хэмжилтийн дүн хамгийн их утга


 

ДҮГНЭЛТ

            Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэг 10-р хороо 44-р байрны дээвэр дээр байрлах  Ондо ХХК-ийн үүрэн холбооны нэвтрүүлэх антены орчимд  хийсэн хэмжилтээр тус компани ашиглаж байгаа радио давтамжийн зурваст хэмжигдсэн дүйх хавтгай долгионы чадлын нягтын үйлчлэгч утга нь 2300МГц-ийн давтамжийн зурваст стандартын дагуу 10 Вт/м2 -с хэтрээгүй байх ёстой бөгөөд хэмжилтийн дүнгээр хамгийн ихдээ 0.00006 Вт/м2 байгаа нь хүний эрүүл мэндэд нөлөөлж болзошгүй хэмжээнээс эрс бага байна..

 

Иймд тухайн байршилд радио давтамжтай цахилгаан соронзон орны хүнд үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшин нь дээрх стандартын 4.2.2 дугаар хэсгийн 7 дугаар хүснэгт “Хязгаарлагдмал биш орчинд байгаа хүмүүс бүтэн биеэрээ өртөх үеийн нөлөөллийн хяналтын түвшин”-д заагдсан дүйх хавтгай долгионы чадлын нягтын үйлчлэгч утгын хязгаараас бага буюу уг стандартын шаардлагыг хангаж байна.