Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / АЗИ, НОМХОН ДАЛАЙН ЦАХИЛГААН ХОЛБООНЫ БАЙГУУЛЛАГЫН 2024...
АЗИ, НОМХОН ДАЛАЙН ЦАХИЛГААН ХОЛБООНЫ БАЙГУУЛЛАГЫН 2024 ОНЫ ХӨГЖИЛ ДЭВШЛИЙН УУЛЗАЛТ, УДИРДЛАГЫН ХОРООНЫ ЭЭЛЖИТ 48 ДУГААР ХУРАЛДААНД ОРОЛЦСОН АЖЛЫН ТАЙЛАН
2024-11-28
 
 
АЗИ, НОМХОН ДАЛАЙН ЦАХИЛГААН ХОЛБООНЫ БАЙГУУЛЛАГЫН
2024 ОНЫ ХӨГЖИЛ ДЭВШЛИЙН УУЛЗАЛТ, УДИРДЛАГЫН ХОРООНЫ
ЭЭЛЖИТ 48 ДУГААР ХУРАЛДААНД ОРОЛЦСОН АЖЛЫН ТАЙЛАН
 

Ази, номхон далайн цахилгаан  холбооны байгууллага-АНДЦХБ (Asia-Pacific Telecommunity, APT)-ын 2024 оны хөгжил дэвшлийн бэлтгэл уулзалт (Seminar on Progress in APT for the year 2024), Удирдлагын хорооны ээлжит жил тутмын 48 дугаар хуралдаан  (48-th Session of the APT Management Committee) 2024 оны 11 дүгээр сарын 18-22-ны өдрүүдэд Малайзын Холбооны Улсын нийслэл Куала-Лумпур хотноо амжилттай зохион байгуулагдлаа.  

Дээрх бэлтгэх семинар, Удирдлагын хорооны чуулга уулзалтад Монгол Улсын Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас өгсөн удирдамж, нэр дэвшүүлсэн албан томилгооны захидал /MDDIC, Nomination letter, 2024-11-07/ хүрээнд Монгол Улсыг төлөөлөн АНДЦХБ-ын Удирдлагын хорооны Дэд дарга (Vice-Chairman, Management Committee, APT), Харилцаа холбооны зохицуулах хорооны хуралдааны нарийн бичгийн дарга, доктор Т.Наранмандах нь ХХЗХ-ны зардлаар, цахимаар ЦХИХХЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн ахлах референт П.Ариунтуул нар  оролцов. Энэхүү Удирдлагын хорооны чуулга уулзалтад тус байгууллагын нийт 32 гишүүн улсын 160 гаруй албаны төлөөлөл биеэр болон цахимаар оролцсон.

АНДЦХБ-ын 2024 оны хөгжил дэвшлийн бэлтгэл уулзалт (Seminar on Progress in APT for the year 2024),Удирдлагын хорооны ээлжит 48 дугаар хуралдаан (48-th Session of the APT Management Committee), 2024 оны 11 дүгээр сарын 18-22-ны өдрүүдэд болов:

  • АНДЦХБ-ын Удирдлагын хорооны ээлжит 48 дугаар хуралдаанд Харилцаа холбооны зохицуулах хорооны хуралдааны нарийн бичгийн дарга Т.Наранмандах нь АНДЦХБ-ын Удирдлагын хорооны Дэд даргын хувьд Удирдлагын хорооны хуралдааны салбар хуралдааныг даргалах, нэгдсэн хуралдаанд тайлан, шийдвэр протоколыг хэлэлцүүлэн батлуулсан;
  • АНДЦХБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга М,Кондо-гийн 2024 оны ажлын тайлан ба 2024 оны санхүү зарлагын аудит хийсэн тайлан;
  • Тус байгууллагын 2025-2028 онд баримтлах стратеги, зардлын төсөв, үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийн тайлан;
  • АНДЦХБ-ын Сайд нарын дээд хэмжээний уулзалт (APT Ministial Meeting-2025)-ыг Япон улсад зохион байгуулах саналыг хэлэлцэх, ажлын хэсэг байгуулах, төсөв зардлын хэмжээг хэлэлцэн батлав,
  • ОУЦХБ-ын Бүрэн эрх төлөөлөгчдийн хуралд бэлтгэх цуврал уулзалтууд  Дэлхийн Стандартчиллын их хуралд бэлтгэх (APT WTSA-2024), АНДЦХБ-ын Бодлого ба зохицуулалтын форум (APT PRF), Дэлхийн цахилгаан холбооны хөгжлийн их хуралд бэлтгэх уулзалт (WTDC-2025), Стандартчиллын хөтөлбөр (ASTAP), Утасгүй холбооны уулзалтууд (APT Wireless Forum), Судалгааны хэсэг, Мэдээллийн дэд бүтэц, Хөдөлгөөнт холбооны шинэ үеийг нэвтрүүлэх зэрэг чиглэлээр хийсэн уулзалт, семинарын ажлын тайланг тус тус хэлэлцэж баталсан;
  • Гишүүн орон болон дагалдах гишүүн, хандивлагч орон, бусад олон улсын байгууллагатай байгуулах Санамж бичгийн төслүүд, төв болон гол дэмжигч оронтой байгуулах гэрээ, Байгууллагын гишүүд болон дагалдах гишүүдтэй байгуулах гэрээ, Олон улсын байгууллагуудтай байгуулсан Санамж бичгийн төслүүдийн талаар хэлэлцэн шийдвэрлэв;
  • Гишүүн орнууд болон дагалдах гишүүн улс Австрали, Япон, БНСУ, БНХАУ, Тайланд улс, байгууллагаас 2024 онд АНДЦХБ-д (EBC) өгсөн нэмэлт буцалтгүй тусламжийн хэрэгжилтийн тайланг хэлэлцэн баталсан;
  • АНДЦХБ-ын 2025 оны ажлын хөтөлбөр, төлөвлөгөө, тус байгууллагаас 2025 онд зохион байгуулах бүс нутгийн хурал, уулзалт, семинар, сургалтыг зохион байгуулах улс, тов хугацаа болон 2025 оны зардал төсвийг тус тус хэлэлцэн баталж шийдвэрлэв;
  • Гишүүн орнууд болон дагалдах гишүүн улс Австрали, Япон, БНСУ, БНХАУ зэрэг улсаас 2025 онд АНДЦХБ-д оруулах нэмэлт буцалтгүй тусламжийн хэмжээ, төсөл хөтөлбөрийг хэлэлцэн тохиролцсон;
  • АНДЦХБ-ын 2025-2026 онд ажиллах Удирдлагын хорооны Дарга (Chairman, Management Committee), Удирдлагын хорооны 2 дэд дарга (Vice-Chairman, Management Committee) нарыг 2 жилийн хугацаагаар сонгов. Үүнд: MC Chairman: Mr. Penh Sokharath, Kingdom of Camdodia and two Vice-Chair Dr.Maria Myutel, Australia, Mr.Alireza Davishi, Islamic Republic of Iran;
  • 2025 онд болох АНДЦХБ-ын Удирдлагын хорооны 49 дүгээр хуралдаан (49-th Session of the APT Management Committee)-ыг зохион байгуулахаар гишүүн улс орнууд тусгайлан санал ирээгүй тул цаашид гишүүн улсуудтай тов, улсын асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхийг Ерөнхий нарийн бичгийн дарга М.Кондо-д даалгав.

Ази, номхон далайн цахилгаан  холбооны байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга М.Кондо болон тус байгууллагын удирдлагаас Удирдлагын хорооны Дэд дарга (Vice-Chairman, Management Committee, APT)-аар 2 удаа сонгогдож, 2020-2024 оны хугацаанд ажилласан Харилцаа холбооны зохицуулах хорооны хуралдааны нарийн бичгийн дарга, доктор Т.Наранмандахад тус байгууллагын Удирдлагын хорооны Дэд даргаар ажилласан батламж, дурсгалын тэмдэг гардуулан хүндэтгэл үзүүлж ажлын өндөр амжилт хүссэн болно.  

2024.11.28

АЗИ, НОМХОН ДАЛАЙН ЦАХИЛГААН ХОЛБООНЫ 
БАЙГУУЛЛАГЫН  УДИРДЛАГЫН ХОРООНЫ ЭЭЛЖИТ 
48 ДУГААР ХУРАЛДААН

 

Ази, номхон далайн цахилгаан  холбооны байгууллагын Удирдлагын хорооны Дэд дарга (Vice-Chairman, Management Committee, APT)-аар 2020-2024 оны хугацаанд сонгогдон ажилласан Харилцаа холбооны зохицуулах хорооны хуралдааны нарийн бичгийн дарга, доктор Т.Наранмандахад тус байгууллагын Удирдлагын хорооны Дэд даргаар ажилласан батламж, дурсгалын тэмдэг гардуулан хүндэтгэл үзүүлж ажлын өндөр амжилт хүссэн болно.