Зохион байгуулагч: Харилцаа холбооны зохицуулах хороо
Нээлттэй сонгон шалгаруулалтын дугаар: Арилжааны телевиз 2024
Зөвшөөрлийн тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.5 дахь заалт, 10 дугаар зүйлийн 10.7 дахь заалтыг тус тус үндэслэн Арилжааны телевизийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг дараах хамрах хүрээнд олгохоор нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна. Үүнд:
№ |
Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний төрөл |
Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний хамрах хүрээ |
Тусгай зөвшөөрлийн олгох хугацаа |
Олгох тусгай зөвшөөрлийн тоо |
1 |
Арилжааны телевизийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл |
Монгол Улс |
5 жил |
1 |
Нээлттэй сонгон шалгаруулалтад оролцох саналыг хүлээн авах эцсийн хугацаа: [2024 оны 10 дугаар сарын 18 -ны өдрийн 10:00 цаг]
Нээлттэй сонгон шалгаруулалтад ирүүлсэн саналыг нээх хугацаа:
[2024 оны 10 дугаар сарын 18 -ны өдрийн 10:30 цаг]
Нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн этгээд нь “Арилжааны телевизийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох нээлттэй сонгон шалгаруулалтын баримт бичиг” -ийг тус хорооны www.crc.gov.mn сайтаас татах болон хариуцсан мэргэжилтэнд хандан авах боломжтой.
Эх файлыг ЭНД дарж татаж авна уу!
Нээлттэй сонгон шалгаруулалтын саналыг доорх хаягаар ирүүлнэ.
Хаяг: Улаанбаатар хот 14201, Сүхбаатар дүүрэг,
Сүхбаатарын гудамж-13, Бага тойруу, 6 дугаар хороо,
Метро бизнес төв, А-корпус, 5 давхар,
Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газар
Хариуцсан мэргэжилтэн: Улаанбаатар хотын Арилжааны телевизийн үйлчилгээний зохицуулалтын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн
Утас: 11-304258
Цахим хуудас: www.crc.gov.mn
Цахим хаяг: info@crc.gov.mn
Огноо: [2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр]