Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Тоон контентийн хуулийн заалт
Тоон контентийн хуулийн заалт
2024-09-16

Тоон контентыг бүтээж, түгээхэд Монгол улсын холбогдох хуулиуд болон Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг (УИХ-ын 2010 оны 48-р тогтоол) мөрдлөг болгохыг нийт зохицуулалтад хамаарч буй үйлчилгээ эрхлэгчдэд үүрэг болгосон.

 

Холбогдох хуулиуд

Холбогдох заалтууд

Заалтуудын ерөнхий агуулга

1

Зохиогчийн эрхийн тухай хууль

13.2

13.2.Зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрхэд дараах эрхийг хамааруулна:

13.2.1.хуулбарлах;

13.2.2.нийтэд түгээх;

13.2.3.нийтэд дамжуулах;

13.2.4.нийтэд тоглох;

13.2.5.нийтэд дэлгэж үзүүлэх;

13.2.6.түрээслүүлэх;

13.2.7.үүсмэл бүтээл болгон өөрчлөх.

13.3.Энэ хуулийн 13.2-т заасан онцгой эрхийг зохиогч, зохиогчийн эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр бусад этгээд хэрэгжүүлэхийг хориглоно.

2

Зар сурталчилгааны тухай хууль

6.5.5, 6.5.7, 6.5.8, 7-р зүйл, 13.4, 13.6, 13.8, 14-р зүйл, 16-р зүйл, 17.2

Зар сурталчилгаа бүтээх түгээхэд хориглох ерөнхий заалтууд, Хууль бус зар сурталчилгаа болон Эрүүл мэнд, Байгаль орчны салбар, Хүүхдийн эрх, Банк, санхүү, хөрөнгө оруулалтын сан, даатгалын үйл ажиллагаа, үнэт цаастай холбоотой хориглох зар сурталчилгааны тухай

3

Их хурлын сонгуулийн тухай хууль

48.1.7

48.1.7.хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт, санал асуулга зохион байгуулах, нийтлэх

4

Хүүхдийн хамгааллын тухай хууль

25.1, 25.3, 25.4

Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч гэр бүлийн орчинд, боловсролын сургалтын байгууллага сургуулийн болон дотуур байрны орчинд, хуулийн этгээд хуульд заасан эрх эдэлж, үүргээ хэрэгжүүлэхдээ хүүхдийг эрүүл мэнд, оюун санаа, хүмүүжил, төлөвшилд нь сөргөөр нөлөөлөх бүх төрлийн хориотой, хүүхдэд хортой агуулгаас хамгаална.

Хүн, хуулийн этгээд хүүхдийг цахимаар урхидах, дээрэлхэх, дарамтлахыг хориглоно.

Хүн, хуулийн этгээд хүүхдийн нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон, эсхүл хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зөвшөөрөлгүйгээр хүүхдийн зураг, дуу, дуу-дүрсний бичлэг агуулсан контент, мэдээ, мэдээлэл, бүтээлийг олон нийтэд түгээхийг хориглоно.

5

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль

32.6, 32.7, 32.8, 32.9, 32.10

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүчирхийлэл, аллага хядлага, садар самуун, гэмт хэрэг үйлдэхийг өөгшүүлэн сурталчилсан, гэмт хэрэг үйлдэх аргыг нарийвчлан харуулсан, гэмт хэрэг, зөрчил үйлдэх, түүний ул мөрийг нуун далдлах арга, хэрэгслийг нарийвчлан дүрсэлсэн, гэмт хэрэг, зөрчлийг ашиг, орлогоо нэмэгдүүлэх хэрэгсэл болгон харуулсан, гэмт хэрэг, зөрчил үйлдэх сэдэл төрүүлж болох агуулгатай аливаа мэдээллийг нийтлэх, нэвтрүүлэхийг хориглоно

6

Садар самуун явдалтай тэмцэх тухай хууль

5.1, 5.2

Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр садар самууныг сурталчлахыг хориглоно

Садар самууныг сурталчилсан хэвлэл, ном зохиол, зураг, кино, дүрс бичлэг, бусад зүйлийг бэлтгэх, тараах, борлуулах, энэ зорилгоор хадгалахыг хориглоно.

7

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль

13.1.2

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг бэлтгэх, хэрэглэхийг аргачлан заах, тэдгээрийн хууль бус эргэлт, хэрэглээг сурталчилсан кино, дүрс бичлэгт хуурцаг, ном товхимол, хэвлэмэл зургийг нийтэд түгээх, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, компьютерын сүлжээг ашиглан сурталчлахыг хориглох

8

Эрүүгийн хууль

123, 86, 1783, 179, 144 

Үндэсний эв нэгдлийг бусниулах, Шашны харгис үзэл номлол  сурталчлах, тараах, Терроризмыг сурталчлах, Нийтийн эмх замбараагүй байдал бий болгосон бол эрүүгийн хариуцлага хүлээх тухай

9

Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал

3.6.1.2

Нийгмийн сэтгэл зүй, тогтвортой байдал, хувь хүний ухамсар, ёс зүйд хөндлөнгөөс нөлөөлөх оролдлогыг хязгаарлана. Дайсагнал, ялгаварлан гадуурхах үзэл, үзэн ядалтыг сурталчилсан, дэмжсэн сурталчилгаа, мэдээллийг таслан зогсоох, саармагжуулах чадавхыг бий болгож, үл зөвшөөрөх сэтгэхүйг нийгэмд төлөвшүүлнэ