Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / “Телевизээр нэвтрүүлэх зар сурталчилгааны зохицуулалтын журам”-ын холбогдох...
“Телевизээр нэвтрүүлэх зар сурталчилгааны зохицуулалтын журам”-ын холбогдох заалтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
2022-10-21

Журмын одоогийн заалт

Өөрчлөлт оруулах санал

Үндэслэл, тайлбар

 

 

 

1

3.18 Телевиз нь бараа бүтээгдэхүүнийг студид байрлуулж үнэ хаялцуулах, дуудлага худалдаа зохион байгуулах хэлбэрээр сурталчлан борлуулах нэвтрүүлэг нэвтрүүлэхгүй.

 

3.18 Телевиз нь бараа бүтээгдэхүүнийг студид байрлуулж үнэ хаялцуулах, дуудлага худалдаа зохион байгуулах, бараа бүтээгдэхүүн, эд мөнгөний хонжворт сугалаа худалдан борлуулах хэлбэрийн нэвтрүүлэг нэвтрүүлэхгүй.

 

 

Засгийн газрын 11-11 төв болон тус хороонд үзэгчдээс “...телевизүүдээр гарч байгаа эд мөнгөний хонжворт сугалаа сурталчлан, борлуулах төрлийн нэвтрүүлэг ихээр гарч байгаа нь телевиз нь хуулиар хүлээсэн үүргээ зөрчсөн соён гэгээрүүлэх, танин мэдүүлэх үндсэн үүргээ биелүүлэхгүй, үзэгчдийн мэдэх эрхэд халдаж телевизийн эфирийг мөнгө олох хэрэгсэл болгон ашиглах байна гэж үзэж телевизээр сугалааны нэвтрүүлэг нэвтрүүлэхийг хориглож өгнө үү” гэсэн агуулга бүхий гомдол байнга ирж байна.

 

Эд мөнгөний хонжворт сугалаа гаргах тусгай зөвшөөрлийг олгодог эрх бүхий байгууллага болох Сангийн яамнаас сугалаа гаргах үйл ажиллагаа эрхлэгчдэд радио, телевизийн нэвтрүүлгийн үеэр сугалаа, сугалааны тасалбар борлуулахгүй байх талаар мэдэгдсэн талаар тус хороонд албан бичгээр ирүүлээд байна.

 

Тус хороо нь үзэгчдийн гомдол, эрх бүхий байгууллагын шийдвэрийг судалж үзсний үндсэн дээр телевизээр эд мөнгөний хонжворт сугалаа борлуулах нэвтрүүлэг нэвтрүүлж байгаа нь Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 5 дугаар зүйлд “... олон нийтийн нийтлэг эрх ашигт нийцсэн, тэнцвэртэй, бодитой мэдээ, мэдээлэл олж авах иргэний эрхийг хүндэтгэх; нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээнд харшлахгүй байх ...” гэсэн хуулийн үзэл баримтлалд харшилж байна гэж үзсний үндсэн дээр “Телевизээр нэвтрүүлэх зар сурталчилгааны зохицуулалтын журам”-ын 3.18 дахь заалтад энэхүү нэмэлт, өөрчлөлт оруулахаар болсон.