Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий радио, телевизийн...
Сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий радио, телевизийн жагсаалт
2024-05-29

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2024 ОНЫ СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА НЭВТРҮҮЛЭХЭЭР БҮРТГҮҮЛСЭН РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ЖАГСААЛТ

Радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчид нь сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тохиолдолд Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.9 дэх хэсэгт “Олон нийтийн радио, телевизээс бусад радио, телевиз сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлэг нэвтрүүлэх бол сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийг, баримт бичиг, мэдээллийн хамт Харилцаа холбооны зохицуулах хороонд санал авах өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө хүргүүлж, бүртгүүлнэ” гэж заасны дагуу Харилцаа холбооны зохицуулах хороонд 2024 оны 05-р сарын 28-ны өдрөөс өмнө бүртгүүлэх үүрэгтэй.

Харилцаа холбооны зохицуулах хороо нь дээрх чиг үүргийнхээ хүрээнд 2024 оны 05 сарын 10-ны өдрөөс 05-р сарын 28-ны өдрийн 24:00 цаг хүртэл сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх радио, телевизийн мэдэгдлийг хүлээн авч ажиллалаа.

Харилцаа холбооны зохицуулах хороо нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.9 (46.9 дэх хэсгийн 46.9.1, 46.9.2, 46.9.3 заалтууд), 46.11 дэх хэсэг, Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 12 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан Радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих, радио, телевизийг бүртгэх, бүртгэхээс татгалзах журмын 3.7 дах хэсэгт тус тус заасны дагуу радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчээс ирүүлсэн сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийг хуульд заасан хугацаанд хүлээн авч, хууль, журамд заасан шаардлага хангасан эсэхийг хянаж, бүртгэсэн болно.

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх боломжтой нийт 153 радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчээс 125 үйлчилгээ эрхлэгч буюу 83 телевиз, 42 радио бүртгүүлсэн байна.

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2024 оны 05-р сарын 29-ний өдрийн Хуралдааны 121 тоот тогтоолоор сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэхээр мэдэгдэл ирүүлж, бүртгүүлсэн радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдийг бүртгэж, сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх радио, телевизийг жагсаалтыг тус тогтоолын 1 дүгээр хавсралтаар гаргалаа.

Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.21 дэх хэсэгт “Харилцаа холбооны зохицуулах хороо олон нийтийн радио, телевизээр нэвтрүүлэх сонгуулийн сурталчилгааны төлбөргүй нэвтрүүлгийн баталсан хуваарь, цаг болон сурталчилгааны нэвтрүүлэг нэвтрүүлэх зөвшөөрөл олгосон радио, телевизийн жагсаалтыг сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдэд хүргүүлж, өөрийн байгууллагын цахим хуудаст байршуулан нийтэд мэдээлнэ” гэж заасны дагуу сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэхээр бүртгүүлсэн радио, телевизийн жагсаалтыг олон нийтэд мэдээлж байна.

Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.10 дахь хэсэгт “Энэ хуулийн 46.9-д заасны дагуу бүртгүүлсэн радио, телевиз сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрхтэй бөгөөд бүртгүүлээгүй радио, телевизээр сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлэг нэвтрүүлэхийг хориглоно” гэж заасан. Иймд сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэхээр бүртгүүлээгүй, энэхүү жагсаалтад ороогүй бол сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрхгүй болно.