Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Радио долгионы хяналтын төвийн дарга шалгаруулж авна
Радио долгионы хяналтын төвийн дарга шалгаруулж авна
2022-06-13

Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хороо

Радио долгионы хяналтын төвийн дарга шалгаруулж авна.

Ажлын байр: Радио долгионы хяналтын төвийн дарга

Ажлын байрны үндсэн зорилт

§  Радио долгионы хяналтын төвийн өдөр тутмын үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомж, журмын дагуу удирдан зохион байгуулах.

§  Төвийн инженер техникийн ажилчдын өдөр тутмын хэмжилт, шалгалтын ажлыг тухайн үеийн ажлын ачааллаас хамааруулан хуваарилж, зохицуулах, хяналт тавих.

§  Суурин болон зөөврийн хяналтын станцын ажлын байранд хяналт хийх инженер техникийн ажилчдын хийх ажлын зорилго, даалгаврыг зохион байгуулж чиглэл өгөх.

§  Радио төхөөрөмжийн баримт бичгийн боловсруулалтын ажилд оролцох, хэрэглэгчийн тоног төхөөрөмжтэй холбоотой тооцоо судалгаа хийх, бусад статистик мэдээ гаргах

 Тавигдах шаардлага

§  Радио холбоо, мэдээллийн технологийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй

§  Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан ажлын туршлагатай

§  ОУЦХБ-н радио зохицуулалтын мэдлэгтэй байх

§  Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй байх ба бусад гадаад хэлээр мэргэшсэн байх,

§  Компьютерын хэрэглээний программууд дээр чөлөөтэй ажиллах чадвартай

§  Тайлан мэдээ, судалгаа, шинжилгээ хийж дүгнэлт гаргах чадвартай

§  Харилцааны өндөр соёлтой, хувийн зохион байгуулалт сайтай

§  Цаашид тогтвор суурьшилтай ажиллах

 

Бүрдүүлэх материал

§  Анкет /Төрийн албан хаагчийн 1-р маягт/;

§  Их, дээд сургууль төгссөн дипломын хуулбар /нотариатаар баталгаажуулсан/;

§  Хоёр хувь зураг;

§  Гурван үеийн намтар;

§  Иргэний үнэмлэхийн хуулбар /нотариатаар баталгаажуулсан/;

§  Ажилд орохыг хүссэн хувийн өргөдөл

Жич: Зөвхөн шаардлагад тэнцсэн өргөдөл гаргагчийг шалгалтад урих бөгөөд хүлээж авсан материалыг буцаан олгохгүй.

Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2016 оны 12 сарын 05 өдөр

Материал хүлээн авах хаяг: 

Захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газар

Улаанбаатар хот-14201 Сүхбаатарын гудамж-13,

Сүхбаатар дүүрэг, Метро бизнес төв, 5 давхар

Харилцаа холбооны зохицуулах хороо

Утас: 304258

Факс: 327720

Имэйл: info@crc.gov.mn