Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Олон нийтийн асуудал хариуцсан мэргэжилтэн шалгаруулж авна
Олон нийтийн асуудал хариуцсан мэргэжилтэн шалгаруулж авна
2022-06-13

Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хороо дараах ажлын байранд мэргэжилтэн шалгаруулж авна.

Ажлын байр: Олон нийтийн асуудал хариуцсан мэргэжилтэн

Ажлын байрны үндсэн зорилт

§  ХХЗХ-ны үйл ажиллагаа, тогтоол шийдвэрийг олон нийтэд цаг тухайд нээлттэй таниулах, сурталчлах

§  ХХЗХ-ны мэдээ, сэтгүүл, мэдэгдэл, мэдээллийг боловсруулах, холбогдох чиглэлээр бусад компани, тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэх, хэрэгжилтийг хангуулах

§  Олон нийттэй харилцах асуудалтай холбоотой гэрээ, хэлэлцээр, уулзалт, хэвлэлийн бага хурал, хэлэлцүүлэг зохион байгуулах

Тавигдах шаардлага

§  Олон нийттэй харилцах, сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;

§  Мэргэжлээрээ 3-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай; /Мэдээлэл, харилцаа холбооны салбарт ажиллаж байсан бол давуу тал болно/

§  Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй байх ба бусад гадаад хэлээр мэргэшсэн байх,

§  Компьютерын хэрэглээний программууд дээр чөлөөтэй ажиллах чадвартай;

§  Харилцааны өндөр соёл, хувийн зохион байгуулалт сайтай;

§  Идэвх санаачилгатай, шинийг эрэлхийлдэг;

§  Багаар ажиллах чадвартай;

§  Цаашид тогтвор суурьшилтай ажиллах

 

Бүрдүүлэх материал

§  Анкет /Төрийн албан хаагчийн 1-р маягт/;

§  Их, дээд сургууль төгссөн дипломын хуулбар /нотариатаар баталгаажуулсан/;

§  Хоёр хувь зураг;

§  Гурван үеийн намтар;

§  Иргэний үнэмлэхийн хуулбар /нотариатаар баталгаажуулсан/;

§  Ажилд орохыг хүссэн хувийн өргөдөл

Жич: Зөвхөн шаардлагад тэнцсэн өргөдөл гаргагчийг шалгалтад урих бөгөөд хүлээж авсан материалыг буцаан олгохгүй.

Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2017 оны 03 сарын 30 өдөр

Материал хүлээн авах хаяг: 

Захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газар

Улаанбаатар хот-14201 Сүхбаатарын гудамж-13,

Сүхбаатар дүүрэг, Метро бизнес төв, 5 давхар

Харилцаа холбооны зохицуулах хороо

Утас: 304258

Факс: 327720

Имэйл: info@crc.gov.mn