Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга, гишүүдэд Харилцаа холбооны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсэгт заасан дараах шаардлага тавигдана.
8.6.Харилцаа холбооны салбарт мэргэжлээрээ 10-аас доошгүй жил, түүнээс 3-аас доошгүй жил удирдах албан тушаалд ажилласан, дараахь шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнийг Зохицуулах хорооны даргаар, мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан, дараахь шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнийг Зохицуулах хорооны гишүүнээр томилно:
/Энэ хэсэгт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
8.6.1.эдийн засаг, мэдээлэл холбоо, техник, хууль зүй, удирдлагын дээд боловсролтой, өндөр мэргэжил, ажлын туршлагатай, удирдан зохион байгуулах чадвартай;
8.6.2.Зохицуулах хорооны дарга, гишүүн нь үйлчлэгчийн энгийн хувьцааны 20 буюу түүнээс дээш хувийг дангаар эзэмшигч, эсхүл түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээд байж болохгүй.
Дэлгэрүүлэн мэдээлэл авах:
Захиргааны удирдлага, хамтын ажиллагааын газар
Утас: 11324058