Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Харилцаа холбооны зохицуулах хороонд ирүүлсэн өргөдөл, гомдол,...
Харилцаа холбооны зохицуулах хороонд ирүүлсэн өргөдөл, гомдол, санал хүсэлтийн тайлан мэдээ
2023-02-02

Харилцаа холбооны зохицуулах хороонд ирүүлсэн өргөдөл, гомдол, санал хүсэлтийн  тайлан мэдээ
/ 2022 оны жилийн эцсийн байдлаар /

 Харилцаа холбооны зохицуулах хороо нь Харилцаа холбооны тухай хууль, Радио долгионы тухай хууль, Шуудангийн тухай хууль болон бусад холбогдох хуулиар олгогдсон эрх, үүргийн хүрээнд “Харилцаа холбооны зохицуулах хороонд ирүүлсэн санал, гомдлыг хүлээн авах, хянах, шийдвэрлэх журам”-ын дагуу үйлчилгээ эрхлэгч, хэрэглэгчдийн санал, гомдлыг хүлээн авч шийдвэрлэдэг. Тус хороо нь тусгай зөвшөөрөл эзэмшигч, иргэд, аж ахуйн нэгжээс өргөдөл, гомдол, санал хүсэлтийг албан бичиг, Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах 11-11 төв, утас, и-мэйл , цахим хуудас болон биеэр гэсэн хэлбэрүүдээр хүлээн авдаг.

2022 оны жилийн эцсийн байдлаар тус хороонд иргэд, тусгай зөвшөөрөл эзэмшигч болон холбогдох эрх бүхий байгууллагаас  нийт 844 өргөдөл гомдол ирснээс  гомдол- 367, санал – 41, өргөдөл-7, хүсэлт – 44,  цахим орчин / шийдвэр/  – 289,  давтамжийн нөлөөлөл шалгуулах  хүсэлт-94 , талархал-2 ирсэн.

 

Гомдол, санал ирсэн хэлбэр

Өргөдөл, гомдол хүлээн авсан суваг

бичгээр

утсаар

11-11 төвөөр

мэйл

Цахим хуудас

 

бүгд

Санал

 

6

31

1

3

41

Гомдол

35

203

98

23

8

367

Хүсэлт

5

12

26

 

1

44

Талархал

 

 

1

 

1

2

Цахим орчин (blacklist.mn, Facebook, IWF reporting) - шийдвэр

289

 

 

 

 

289

Эрүүл ахуй, Радио давтамжийн харилцан нөлөөлөл

94

 

 

 

 

94

Өргөдөл

7

 

 

 

 

7

Нийт

844

 

 

Ирсэн гомдлыг агуулгаар нь ангилан доорх хүснэгтэд үзүүллээ.

Санал, гомдлыг агуулгаар нь ангилж үзвэл

Цахим орчинтой холбоотой

312

Үйлчилгээний төлбөр, үнэ тариф

149

Үйлчилгээний чанар (интернэтийн хурд,сүлжээний муу)

137

Үйлчилгээ эрхлэгч байгууллага -хэрэглэгчийн гэрээтэй холбоотой

31

Радио давтамжийн харилцан нөлөөлөл

56

Үйлчилгээ

94

Радио долгионы үүсгэх цахилгаан соронзон оронгийн хүний биед үзүүлэх нөлөө

38

Хорооны эрхлэх асуудлын хүрээнд

19

ХХЗХ-ны эрхлэх асуудлын хүрээнд биш тул буцаасан

8

 

Хэрэглэгчээс ирүүлсэн дээрх төрлийн өргөдөл, гомдлуудыг тус хороо нь хүлээн аваад холбогдох үйлчилгээ эрхлэгч байгууллага  болон тус хорооны хариуцсан газруудын мэргэжилтэнд шилжүүлэн хэрхэн шийдвэрлэсэн талаар гомдол гаргагчид хариу өгөхийг үүрэг болгох, тайлбар мэдээлэл өгөх зэргээр шийдвэрлэдэг.

Холбогдох үйлчилгээ эрхлэгчээс гомдлыг хэрхэн барагдуулсан талаар хариу ирүүлсний дараа өргөдөл, гомдол гаргасан хэрэглэгчид мэдэгдэн гомдлыг хааж, шийдвэрлэгдсэнд тооцдог. Дээрх хүснэгтээс харахад цахим орчин, төлбөр тооцоо, үйлчилгээний чанартай холбоотой гомдлууд ихэнх хувийг эзэлж байна.  

Гомдлыг үйлчилгээ эрхлэгчийн үйлчилгээний төрлөөр нь ангилан доорх хүснэгтэд харуулав.

 

Гомдол ирсэн үйлчилгээний төрлөөр нь ангилж үзвэл

Тоо

Үүрэн холбоо

141

Интернэтийн үйлчилгээ эрхлэгч

8

ОСДҮЭ

123

OTT

4

Радио, телевиз

99

Тусгай дугаарын үйлчилгээ эрхлэгч

11

Суурин телефон холбооны үйлчилгээ эрхлэх

7

Шуудангийн үйлчилгээ эрхлэгч

26

Цахим орчин

312

Радио давтамжийн харилцан нөлөөлөл

56

Радио долгионы үүсгэх цахилгаан соронзон оронгийн хүний биед үзүүлэх нөлөө

38

Хорооны эрхлэх асуудлын хүрээнд

19

 

Өргөдөл, гомдол, санал хүсэлтийн шийдвэрлэлтийн явц:

·         Нийт - 844

·         Хугацаандаа байгаа – 2

·         Шийдвэрлэсэн - 842

·         Албан бичгээр ирсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн дундаж хугацаа -  22.6 өдөр

·         Утас, мэйлээр ирсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн дундаж хугацаа -7.0 өдөр

·         Засгийн газрын 11-11 төвөөр ирсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн дундаж хугацаа – 5.6  өдөр

2022 оны тусгай зөвшөөрөл эзэмшигч, аж ахуйн нэгж, иргэдээс ирсэн өргөдөл, гомдлуудыг холбогдох үйлчилгээ эрхлэгч байгууллага болон тус хорооны хариуцсан газруудын мэргэжилтэнд дамжуулан шалгуулж, гомдлыг хэрхэн барагдуулсан талаарх хариу тайлбарыг гомдол гаргагчид тухай бүр хариу өгч ажилласан.

 

 

--оОо--