Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Харилцаа холбооны зах зээлд шудрага өрсөлдөх нөхцөлийг...
Харилцаа холбооны зах зээлд шудрага өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх журам
2022-10-21

 

                                                                                                                                                                   

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

  

20 . . оны . . . дугаар                                                                                                 Улаанбаатар

сарын . . . -ны өдөр                                            Дугаар:                                                хот 

 

"ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗАХ ЗЭЭЛД ШУДАРГА ӨРСӨЛДӨХ НӨХЦӨЛИЙГ
БҮРДҮҮЛЭХ ЖУРАМ"-Д  НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 

Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.6, Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрмийн 2.1.4 дэх заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 57 дугаар тогтоолын хавсралтаар  батлагдсан “Харилцаа холбооны зах зээлд шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх” журмын 1.3 дахь хэсгийн “Харилцаа холбооны тухай хуулийн” гэсний өмнө “Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсгийн 9.2, 9.3, 9.4, 9.5, 9.6, 9.7, 9.8, 9.9, 9.10, 9.11, 9.12, 9.13, 9.14, 9.15-д заасан болон” гэж нэмсүгэй.

2. Журмын 1.2 дахь хэсгийн “Аж ахуй үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль” гэснийг “Зөвшөөрлийн тухай хууль” гэж өөрчилсүгэй.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус Хорооны дарга /Г.Чинзориг/-д үүрэг болгосугай.

4.Тогтоолыг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдсүгэй.

 

                                 ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО

 

  

 

Харилцаа холбооны зохицуулах хорооны
2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн
57 тоот тогтоолын хавсралт

  

 

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗАХ ЗЭЭЛД ШУДАРГА ӨРСӨЛДӨХ НӨХЦӨЛИЙГ БҮРДҮҮЛЭХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Энэхүү журмын зорилго нь харилцаа холбооны зах зээлд шударга өрсөлдөх нөхцөл бүрдүүлэх[1], зохицуулалтад[2] баримтлах зарчим, зохицуулалтын үйл ажиллагааг тодорхойлох, хэрэгжүүлэхэд оршино.

1.2.Харилцаа холбооны салбарт шударга өрсөлдөх нөхцөл бүрдүүлэх зохицуулалт нь Дэлхийн худалдааны байгууллагаас гаргасан Зохицуулалтын зарчмууд, Харилцаа холбооны тухай, Радио долгионы тухай, Шуудангийн тухай, Өргөн нэвтрүүлгийн тухай, Зохиогчийн эрхийн тухай, Зөвшөөрлийн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай, Өрсөлдөөний тухай хууль болон бусад хууль, тогтоомж, Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлогын баримт бичигт нийцсэн байна.

1.3.Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсгийн 9.2, 9.3, 9.4, 9.5, 9.6, 9.7, 9.8, 9.9, 9.10, 9.11, 9.12, 9.13, 9.14, 9.15, Харилцаа холбооны тухай хуулийн 12.1, 12.3-д заасан үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрөлтэй болон бүртгэлтэй иргэн, хуулийн этгээд нь Зохицуулах хорооны хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд шударга өрсөлдөх нөхцөл бүрдүүлэхтэй холбоотой зохицуулалтын баримт бичиг, тогтоол шийдвэр энэхүү журмыг дагаж мөрдөнө.

1.4.Зохицуулах хороо нь энэхүү журмыг дагаж мөрдөх болон журмын хүрээнд гарах зохицуулалтын үйл ажиллагааны удирдлагыг хэрэгжүүлнэ.

Хоёр. Шударга өрсөлдөх нөхцөл бүрдүүлэхэд баримтлах зарчим

2.1.Зохицуулах хороо нь харилцаа холбооны зах зээлд шударга өрсөлдөх нөхцөл бүрдүүлэх   зорилгоор захиргааны хэм хэмжээний акт боловсруулах, батлах, зохицуулалт хийхэд дараах зарчмыг баримтална:

2.1.1.Зохицуулалт нь үл ялгаварласан, нээлттэй ил тод, хэрэгжихүйц, түргэн шуурхай байх;

2.1.2.Хяналт, хариуцлага нь ижил, тэгш үйлчилдэг байх;

2.1.3.Тусгай зөвшөөрлийн зохицуулалтын арга хэмжээ нь аливаа этгээдэд давуу байдал олгохгүй, үр ашигтай өрсөлдөөнийг дэмжих;

2.1.4.Өрсөлдөөнд нөлөөлөх сөрөг нөлөөллийг багасгах, үр ашигтай хөрөнгө оруулалтыг дэмжих, харилцаа холбооны зах зээлд нэвтрэх саадыг бууруулах;

2.1.5.Шинэ техник, технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон инновацийг нэвтрүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих;

2.1.6.Хэрэглэгч чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг сонголттойгоор бодит үнээр авах боломжийг бүрдүүлэх;

2.1.7.Хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд зохицуулалтын шийдвэр гаргахдаа өрсөлдөөнд нөлөө үзүүлэх шийдвэр, үйл ажиллагааг судалгаанд үндэслэх;

Гурав. Шударга өрсөлдөх нөхцөл бүрдүүлэх

3. 3.1.Зохицуулах хороо нь харилцаа холбооны зах зээлд шударга өрсөлдөх нөхцөл бүрдүүлэх, өрсөлдөөнийг дэмжих зорилгоор зохицуулалтын дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:

3.1.1.Тусгай зөвшөөрөл, хязгаарлагдмал нөөцийг олон улсын байгууллагуудаас өгсөн зөвлөмж, үндэсний бодлогын чиглэл, холбогдох арга аргачлалд тулгуурлан үнэ цэнийг алдагдуулахгүй, эдийн засгийн үр өгөөжийг урт хугацаанд хадгалах байдлаар судалгаа шинжилгээнд үндэслэн нээлттэй, ил тод төлөвлөх, олгох, хуваарилах, хэрэгжүүлэх;

3.1.2.Харилцаа холбооны салбарын зах зээлд шинээр нэвтэрсэн бүтээгдэхүүн үйлчилгээ нь тухайн салбарт тусгай зөвшөөрөлтэй эрхэлдэг үйлчилгээг харилцан орлох, орлож буй эсэхэд холбогдох судалгааг хийж, шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрлийн зохицуулалтад хамруулах;

3.1.3.Зүй ёсны монополь, давамгай байдалтай аж ахуй эрхлэгчдийн үнэ тарифд хяналт, зохицуулалт хийхдээ зах зээлд урт хугацааны турш үр ашигтай байлгахад чиглүүлэх;

3.1.4.Бүх нийтийн үйлчилгээний үүрэг, үүрэг хүлээлгэх арга, механизмыг тодорхойлох, үйлчилгээ эрхлэгчийг үүрэгжүүлэх;

3.1.5.Үйлчилгээ эрхлэгчдийн харилцан холболт, холболтын зааглах цэг, гэрээний нөхцөл, төлбөрийн хэмжээ, зарчим, гэрээний бүртгэлийн мэдээллийг ил тод байлгах;

3.1.6.Зайлшгүй шаардлагатай байгууламж[3], дэд бүтцийг эдийн засаг, техникийн шалтгаангүйгээр хамтран ажиллахаас татгалзах, ялгаварлах нөхцөл үүсэхээс сэргийлэх;

3.1.7. Харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгчийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, байгууламж, сүлжээг бусдад нээлттэй, харилцан ашигтай хамтран ашиглах нөхцөлийг бүрдүүлэх;

3.1.8.Тусгай зөвшөөрлийн гэрээ, нөхцөл, шаардлага, стандарт, норматив баримт бичгийн хэрэгжилт, мөрдөлтийн байдалд хяналт хийсэн, хариуцлага тооцсон тайлан мэдээлэл нь ил тод байх;

3.1.9.Тусгай зөвшөөрөл олгоход бөөний болон жижиглэнгийн зах зээлд дангаар ноёрхох, төвлөрөл үүсэх, дахин борлуулах үнийг шударга бусаар тогтоох, өрсөлдөгчийн ашигт ажиллагааг хясан боогдуулахаас сэргийлэх;

3.2.Харилцаа холбооны салбарт тусгай зөвшөөрөл эзэмшигч болон бүртгэлтэй хуулийн  этгээд нь харилцаа холбооны зах зээлд үйл ажиллагаа явуулахдаа шударга өрсөлдөх нөхцөлийг хангаж, зохицуулалтыг хэрэгжүүлэх ба өрсөлдөөнийг хязгаарласан, давамгай байдлаа зүй бусаар ашигласан аливаа үйлдлээс татгалзана.

Дөрөв. Зах зээл, шударга өрсөлдөх нөхцөл байдлыг тодорхойлох

4.1.Зохицуулах хороо нь харилцаа холбооны зах зээлийн төлөв байдал, зохицуулалтын үйл ажиллагаанд шударга өрсөлдөх нөхцөл хангагдаж байгаа эсэхэд жил бүр төлөвлөлт, графикийн дагуу тогтсон аргачлалаар дараах судалгаа, үнэлгээ, дүгнэлтийг хийнэ:

4.1.1.Харилцаа холбооны салбарын зах зээлийг судлах, тодорхойлох;

4.1.2.Зах зээлийн хандлага, эрэлт хэрэгцээ, шинэ техник, технологийн эдийн засгийн үр нөлөө, үйлчилгээ эрхлэгчийн болон хэрэглэгчийн үр ашгийг тодорхойлох;

4.1.3.Бүтээгдэхүүн үйлчилгээ, технологи ба түүний бусад зах зээлд үзүүлэх үр нөлөөг судлах, тодорхойлох;

4.1.4.Харилцан холболт, холболтын болон зайлшгүй шаардлагатай байгууламж, дэд бүтэц түрээсийн үйлчилгээ үзүүлэгч талуудын хэлцлийн зардалд дүн шинжилгээ хийх замаар салбарын үр ашигтай ажиллагаа, түүнд нөлөөлж байгаа болзошгүй сөрөг хүчин зүйлүүдийг олж тогтоох;

4.1.5.Тус хорооноос баталсан, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй захиргааны хэм хэмжээний актын дагуу хэрэгжиж байгаа зохицуулалт нь энэ журмын 2.1-д заасан зарчимд нийцэж, зах зээлд шударга өрсөлдөх нөхцөл бүрдүүлж байгаа эсэхийг судалж, тодорхойлох;

4.1.6.Иргэн, аж ахуйн нэгжээс ирсэн гомдол, маргааны агуулгад харилцаа холбооны зах зээлд шударга өрсөлдөх нөхцөл хангагдаагүй, алдагдсан эсэхийг судалж, тодорхойлох;

4.2.Зохицуулах хороо нь энэ журмын 4.1-д заасан төлөвлөлт, графикийг жил бүрийн хоёрдугаар сард, үйл ажиллагааг хэрэгжүүлэх дотоод аргачлал (ууд)-ыг тухай бүр боловсруулж, Зохицуулах хорооны даргын тушаалаар батална.

4.3.Харилцаа холбооны салбарт тусгай зөвшөөрөл эзэмшигч болон бүртгэлтэй хуулийн этгээд нь хорооны даргын тушаалаар батлагдсан маягтын дагуу өөрийн үйл ажиллагаатай холбоотой тухайн жилийн тайлан, мэдээллийг дараа оны 2 дугаар сарын 20-ны өдрийн дотор, хагас жилийн тайлангаа тухайн оны 8 дугаар сарын 1-ний өдрийн дотор тус хороонд ирүүлнэ.

4.4.Зохицуулах хороо нь тухайн жилийн төлөвлөлт, графикийн дагуу зах зээлийн төлөв байдлыг тодорхойлох, зохицуулалтын үйл ажиллагаанд шударга өрсөлдөх нөхцөл хангагдаж байгаа эсэхэд хийгдсэн үнэлгээ, дүгнэлтийг дараа жилийн нэгдүгээр улиралд багтаан Зохицуулах хорооны албан ёсны цахим хуудсанд байршуулна.

4.5.Зохицуулах хороо нь энэ журмын 4.1-д заасан үнэлгээ, дүгнэлтэд үндэслэн шаардлагатай зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлнэ:

4.5.1.Захиргааны хэм хэмжээний актад өөрчлөлт оруулах;

4.5.2.Тогтоол, шийдвэр гаргах, шинэчлэн батлах;

4.5.3.Харилцаа холбооны салбарт тусгай зөвшөөрөл эзэмшигч болон бүртгэлтэй хуулийн этгээдэд шаардлага, зөвлөмж хүргүүлэх;

4.5.4.Холбогдох эрх бүхий байгууллагад санал, дүгнэлт хүргүүлэх;

4.5.5.Зах зээлд оролцогч талууд, олон нийтэд хэлэлцүүлэх, мэдээлэх;

4.5.6.Хуулиар олгогдсон эрх хэмжээнийн хүрээнд бусад шаардлагатай зохицуулалтын арга хэмжээг авах;

4.6.Зохицуулах хороо нь энэ журмын 4.1-д заасан судалгаа, үнэлгээг хараат бус хөндлөнгийн хуулийн этгээдээр хийлгэж болно.

Тав. Бусад

4 5.1.Холбогдох хууль тогтоомж, бодлогын чиглэл, шинэ технологи нэвтрэлт, зах зээл, өрсөлдөөнд гарч буй өөрлөлттэй холбоотойгоор энэхүү баримт бичиг, холбогдох аргачлалд тухай бүр өөрчлөлт оруулж болно.

--- oOo ---