Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Албан тушаалын тодорхойлолт
Албан тушаалын тодорхойлолт
2023-05-09

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ
ХОРООНЫ АЛБАН ХААГЧДЫН АЛБАН ТУШААЛЫН
ТОДОРХОЙЛОЛТЫН МЭДЭЭЛЭЛ 

 

 

Нэгж, хэлтэс, алба, тасаг

Албан тушаал

Албан тушаалын ангилал, зэрэглэл

Тайлбар /ажлын байрны чиг үүрэг/

 

1.

 

Удирдлага

 

Дарга

 

 

Бусад

Хороо, түүний нэгжийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, нэгдсэн удирдлагаар хангах, хууль тогтоомж болон Зохицуулах хорооны дүрэмд заасан бүрэн эрхийн хүрээнд тушаал гаргаж, биелэлтийг хангуулах,  чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зайлшгүй шаардлагатай зарим асуудлаар дүгнэлт, зөвлөмж боловсруулах, магадлан шинжилгээ хийлгэх зорилгоор гадаад, дотоодын шинжлэх ухааны байгууллага, эрдэмтэн,  мэргэжилтнийг татан оролцуулж, шаардлагатай тохиолдолд гэрээ байгуулж ажиллах, Хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудлыг тодорхойлж, хуралдааныг товлож даргалах

 

Ажлын албаны дарга

 

 

Бусад

Мэдээлэл харилцаа холбооны салбарын хууль, тогтоомж, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, үндсэн чиглэл, урт, дунд хугацааны төлөвлөгөө, хөтөлбөрийн биелэлт, хэрэгжилтийг хангуулах, салбарын бодлого зохицуулалтын үйл  ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, Хорооны ажлын албыг өдөр тутамд удирдан, зохион байгуулах.

 

Хорооны хуралдааны нарийн бичгийн дарга

 

Бусад

Зохицуулах хорооны даргаас өгсөн удирдамж, чиглэл болон холбогдох хууль, тогтоомж, хорооны дүрэм, хуралдааны дэг баримт бичгийн хүрээнд хуралдаанд бэлтгэх, зохион байгуулах, тэмдэглэл /протокол/ хөтлөх, гарсан шийдвэрийг албажуулан хүргүүлэх, хуралдааны тогтоол шийдвэрийн хэрэгжилтэнд хяналт тавих, биелэлтийг хангуулахад дэмжлэг үзүүлэх

 

2.

Захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газар

 

 

 

Дарга

 

 

 

 

Бусад

Хорооны стратеги төлөвлөлт, байгууллагын болон төр, төрийн захиргааны байгууллагын тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах; Хороог чадварлаг боловсон хүчнээр хангах, ажиллагсдыг сургаж хөгжүүлэх ажлыг зохион байгуулах, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх; Хорооны үйл ажиллагааны үндсэн санхүүжилтийг хангах, санхүүгийн тайланг нэгтгэн гаргаж, зохих байгууллагуудаар баталгаажуулах, санхүүгийн  жилийн  үйл  ажиллагаатай  холбоотой орлого, зардлын  тооцоо, төсвийн төлөвлөгөө, худалдан авалтыг  хариуцах, байгууллагын гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх; байгууллагын үйл ажиллагааг хуулийн дагуу явуулахад дэмжлэг үзүүлж, хорооны шийдвэр, үйл ажиллагаа, салбарын хөгжлийн талаар олон нийтэд танилцуулах, мэдээлэл хийх, сурталчлах; Хорооны өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулахад дэмжлэг үзүүлэх.

Ахлах мэргэжилтэн

 

Бусад

Хорооны стратеги төлөвлөлт, төлөвлөгөө, тайлан, мэдээг нэгтгэн гаргах, удирдлагыг тайлан мэдээллээр хангах; Хорооны болон төр, төрийн захиргааны байгууллагын тогтоол шийдвэр, ЗГ-ын хөтөлбөрийг хангуулах, холбогдох төсөл хөтөлбөр боловсруулах, хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх; Газрын доторх хэлтэс хоорондын ажлын уялдааг хангах.

 

 

 

3.

 

 

 

Захиргааны хэлтэс

Захиргааны  хэлтсийн дарга

 

Бусад

Захиргааны удирдлагын хэлтсийн үйл ажиллагааг өдөр тутмын удирдлагаар хангаж хорооны бүх ажиллагсад болон удирдлагын хэвийн ажиллах нөхцлийг бүрдүүлэх, хариуцсан асуудлаар хорооны дарга болон газрын даргад тайлагнах

Хүний нөөцийн мэргэжилтэн

 

Бусад

Хороог чадварлаг боловсон хүчнээр хангах, ажиллагсдыг сургаж хөгжүүлэх ажлыг зохион байгуулах, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх.

Аж ахуй, хангамж хариуцсан мэргэжилтэн

Бусад

ХХЗХ-ны ажлын байр болон Радио долгионы хяналтын станцын өдөр тутмын аж ахуйн хэвийн үйл ажиллагааг зохион байгуулах, шаардлагатай бараа материалын худалдан авалт, аж ахуйн үйл ажиллагааг зохион байгуулах

 

 

 

 

 

4.

 

 

 

 

Хамтын ажиллагааны

 хэлтэс

 

 

 

 

Хамтын ажиллагааны хэлтсийн дарга

Бусад

Тусгай зөвшөөрлийн болон тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн мэдээллийн сан, радио давтамжийн хуваарилалт, статистик мэдээллийн сан зэрэг Зохицуулах хорооны дотоод мэдээллийн санг удирдаж мэдээллийн аюулгүй байдлыг хангаж ажиллуулах,  Мэдээлэл харилцаа холбооны бодлого болон хуулийн олон улсын хөгжлийн хандлагыг судлаж хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэх арга хэмжээнүүдэд ажилтнуудыг оролцуулан, үр дүнг тайлагнах, байгууллагын гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх;

Мэдээллийн технологи, сүлжээний аюулгүй байдал хариуцсан ахлах мэргэжилтэн

Бусад

 

Байгууллагын интернэт, дотоод сүлжээний хэвийн ажиллагааг хангаж, гэмтлээс урьдчилан сэргийлэх, анхааруулах болон засварлах  арга хэмжээ авах, сүлжээний болон мэдээллийн аюулгүй байдлын төхөөрөмжүүд, сервер, системүүдийн үйлдвэрлэгчээс гаргасан шинэчлэл өөрчлөлтүүдийг тухай бүр нэвтрүүлэх хэрэгжүүлэх, мэдээллийн бүрэн бүтэн, хүртээмжтэй, аюулгүй байдлыг хангах, мэдээллийн аюулгүй байдлыг хангах журмын хэрэгжилтийг хангуулах, учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, халдлага гэмтэл гарсан үед ажиллах ажлын төлөвлөгөө боловсруулах дараалал зураглал гаргах 

Мэдээллийн технологи, сүлжээний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн

Бусад

 

Сүлжээний хэвийн ажиллагааг хангах, учирч болзошгүй аюулыг илрүүлж, хохирол учрахаас сэргийлэх арга хэмжээ авах; Хорооны вэб хуудасны хэвийн ажиллагааг хангаж мэдээ, мэдээлэл оруулах; Хорооны ажлын хэрэгцээнд ашиглагдаж буй техник хэрэгсэлд засвар үйлчилгээ хийх.

Нийтийн мэдээллийн сан, нээлттэй өгөгдөл хариуцсан мэргэжилтэн

Бусад

Байгууллагын мэдээллийн сан, нээлттэй мэдээллийн өгөгдлийн сан үүсгэж, төрийн мэдээллийн систем, төрийн нээлттэй өгөгдлийн системд байршуулах, олон нийтэд мэдээлэх, хорооны үйл ажиллагаа салбарын хөгжлийн талаар олон нийтэд танилцуулах, мэдээлэл хийх, сурталчлах.

Гадаад хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн

Бусад

ХХЗХ-ны удирдлага, хэлтсийн даргаас өгсөн чиглэлийн хүрээнд гадаад хамтын ажиллагааны өдөр тутмын үйл ажиллагааг зохион  байгуулах; Холбогдох төлөвлөгөө, төсөл хөтөлбөр боловсруулахад дэмжлэг үзүүлэх, хэрэгжилтийг хангуулах; Гадаадын төлөөлөгчид хүлээн авах, гадаад хамтын ажиллагаатай холбоотой гэрээ, хэлэлцээр, уулзалтын орчуулга, бичиг баримтын боловсруулалт хийх.

Хэрэглэгчдийн эрх ашиг хамгаалах асуудал буюу дотоод бичиг хэргийн хяналт хариуцсан мэргэжилтэн

Бусад

Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах, зохицуулалтын талаар санал боловсруулах, шийдвэрлүүлэх, гарсан шийдвэрийн гүйцэтгэл болон Дотоод нэг цонхоор дамжиж буй дотоод бичиг баримтын урсгалыг хариуцан ажиллах, хяналт тавих

 

5.

 

Хуулийн хэлтэс

Хуулийн хэлтсийн дарга

Бусад

Холбогдох хууль зүйн баримт бичгийн төсөл боловсруулах, салбар, хорооны зохицуулалтын болон бусад баримт бичиг боловсруулах, санал өгөх, бусад газар, хэлтсийн дарга, мэргэжилтэнтэй хамтран ажиллах, хууль эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх, хорооноос бусад иргэн, аж ахуйн нэгж рүү явуулах албан бичгийн төслүүдийг хянаж, хууль тогтоомжид нийцүүлэх

Ахлах мэргэжилтэн

Бусад

Байгууллагын үйл ажиллагааг хуулийн дагуу явуулахад дэмжлэг үзүүлж, хууль эрх зүйн зөвлөмжөөр хангах, хорооноос боловсруулсан дүрэм журмын эрх зүйн үндэслэлийг  хянан баталгаажуулах

Ахлах мэргэжилтэн /Зөвшөөрөл хариуцсан/

Бусад

Иргэн, аж ахуйн нэгжээс хороонд ирүүлж буй  зөвшөөрөл, эрхийн бичиг, бүртгэлийн гэрчилгээтэй холбоотой аливаа хүсэлтэд үнэлгээ өгч, дүгнэлт гаргах, зөвшөөрлийн журмын хэрэгжилтэд хяналт тавих, мөрдүүлэх

Мэргэжилтэн

Бусад

Байгууллагын үйл ажиллагааг хуулийн дагуу явуулахад дэмжлэг үзүүлж, хууль эрх зүйн зөвлөмжөөр хангах, хорооноос боловсруулсан дүрэм журмын эрх зүйн үндэслэлийг  хянан баталгаажуулах Иргэн, аж ахуйн нэгжээс хороонд ирүүлж буй тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг, бүртгэлийн гэрчилгээтэй холбоотой аливаа хүсэлтэд үнэлгээ өгч, дүгнэлт гаргах, зөвшөөрлийн журмын хэрэгжилтэд хяналт тавих, мөрдүүлэх

Тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэн

Бусад

 

Тусгай зөвшөөрлийн үйлчилгээ олгох, сунгах, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох асуудлаар баримт бичиг хүлээн авах, холбогдох газар хэлтсийн мэргэжилтнүүдийн үнэлгээ хийх үйл явцад хяналт тавих,  хэрэгжилтийг зохион байгуулах, үр дүнг нэгтгэх; Тусгай зөвшөөрлийн үйлчилгээтэй холбоотой хорооны хуралдааны тогтоол, шийдвэрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх; Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн бүртгэлийг хөтлөх, тусгай мэдээллийн санг бүрдүүлэх, баяжуулах, хадгалах болон удирдлага, хэлтэс, мэргэжилтнүүдийг тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн талаархи мэдээллээр хангах.

 

6.

 

Санхүүгийн хэлтэс

Санхүүгийн хэлтсийн дарга

Бусад

ХХЗХорооны санхүүгийн тайланг нэгтгэн гаргаж, зохих байгууллагуудаар баталгаажуулах, санхүүгийн  жилийн  үйл  ажиллагаатай  холбоотой орлого, зардлын  тооцоо, төсвийн төлөвлөгөө, худалдан авалтыг хариуцах

Ахлах мэргэжилтэн

Бусад

Тусгай зөвшөөрлийн зохицуулалтын үйлчилгээний хөлс, радио давтамж ашигласны төлбөр бүрдүүлэх ажлыг зохион байгуулах,   орлого бүрдүүлэлтэд  хяналт тавих, авлага барагдуулалт хариуцах, холбогдох мэдээг гаргах, санхүүгийн тайлангаар тайлагнах

Орлого хариуцсан мэргэжилтэн

 

Бусад

 

Радио долгион ашиглалтын төлбөр, зохицуулалтын үйлчилгээний хөлсийг цаг тухайд нь хийж холбогдох дансанд оруулах, орлогод хяналт тавих

 

 

 

 

 

7.

 

 

 

 

Радио давтамжийн зохицуулалт, хяналтын газар

Радио давтамжийн  зохицуулалт, хяналтын газрын дарга

Бусад

Олон улсын цахилгаан холбооны байгууллага, асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад өөрийн улсын радио давтамжийн бодлого, зохицуулалтын талаар санал өгч, мэдээллээр хангах. Олон улсын бодлого зохицуулалт, хөгжлийн чиг хандлагатай уялдуулан үндэсний радио давтамжийн төлөвлөгөө, хуваарилалтыг боловсруулах; Радио давтамжтай холбогдолтой төсөл, гэрээ хэлэлцээр, хил орчмын радио давтамжийн зохицуулалтын талаар санал боловсруулж,  хэрэгжилтийг хангах; Харилцаа холбооны салбарын бодлого, техникийн хөгжлийн хандлагатай уялдуулан радио давтамжийн зохицуулалтын чиг хандлагыг тодорхойлох; Үндэсний радио давтамжийн төлөвлөгөөний дагуу радио давтамж ашиглах зөвшөөрөл олгох ажлыг зохион байгуулах, бүртгэлийн нэгдсэн сан байгуулах;

Ахлах мэргэжилтэн

Бусад

 

Харилцаа холбооны салбарын бодлоготой уялдуулан радио давтамжийн зохицуулалт, хуваарилалтын талаархи  саналуудыг боловсруулах; Радио давтамжийн ашиглалтын талаархи хууль эрх зүйн үндэслэл, менежментийн тогтолцоог боловсронгуй болгох асуудлаар санал боловсруулах, давтамж хуваарилалтын талаар дүгнэлт гаргах, зөвлөмж боловсруулах; олон улсын болон үндэсний хэмжээнд техник технологийн шинэчлэлт хийх төсөл хөтөлбөрүүдийг зохион байгуулах; Газрын үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг хэрэгжүүлэхэд газрын даргад дэмжлэг үзүүлэх.

Радио давтамж хуваарилалт, бүртгэлийн мэргэжилтэн

Бусад

Олон улсын радиогийн дүрмийг судлан үндэсний радио давтамжийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах, санал, зөвлөмж гаргах; Олон улсын радио давтамжийн төлөвлөлттэй холбогдох материалд үндэслэн, радио давтамжийн менежмент хийхэд шаардагдах зохицуулалтыг баримт бичиг болон холбогдох материалыг боловсруулах; Дэлхийн радиогийн их хуралд (WRC) бэлтгэх бэлтгэл ажлыг зохион байгуулах, холбогдох баримт бичгийг судлан удирдлагыг мэдээллээр хангаж ажиллах ба хуралд өөрийн орны байр суурийн талаар санал боловсруулах.

Радио давтамжийн зохицуулалт, спектрийн инженерчлэл хариуцсан мэргэжилтэн

Бусад

Үндэсний болон хил орчмын радио давтамжийн зохицуулалт, радио давтамжийн спектрийн инженерчлэл хийх

Баталгаажуулалт хариуцсан мэргэжилтэн

Бусад

Харилцаа холбооны салбарт ашиглаж буй тоног төхөөрөмжийн баталгаажуулалтын байдал, олон улсын болон Үндэсний стандарт шаардлагыг хангаж  буй эсэхийг хянаж ажиллах

Радио давтамжийн олон улсын бүртгэл, зохицуулалт хариуцсан мэргэжилтэн

 

Бусад

Үндэсний болон олон улсын радио давтамжийн зохицуулалт хийж олон улсын радио давтамжийн газрын болон сансрын холбооны мастер бүртгэлийг хариуцаж ажиллах, Хөрш зэргэлдээ орнуудтай хил орчимд ашиглах радио давтамжийн зохицуулалтыг хийх, Радио давтамжийн хуваарилалт, зохицуулалтын баримт бичиг гаргахад хамтрах, дэмжлэг үзүүлэх

Радио давтамжийн олон улсын  зохицуулалт, судалгаа шинжилгээ  хариуцсан мэргэжилтэн

 

Бусад

Олон улсын болон үндэсний хэмжээнд техник технологийн шинэчлэлт хийх төсөл хөтөлбөрүүдийг зохион байгуулах; Газрын үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг хэрэгжүүлэхэд газрын даргад дэмжлэг үзүүлэх.

 

Олон улсын радио давтамжийн бүртгэл хариуцсан мэргэжилтэн

 

 

Бусад

Олон улсын цахилгаан холбооны байгууллага, асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад өөрийн улсын радио давтамжийн бодлого, зохицуулалтын талаар санал өгч, мэдээллээр хангах. Олон улсын бодлого зохицуулалт, хөгжлийн чиг хандлагатай уялдуулан үндэсний радио давтамжийн төлөвлөгөө, хуваарилалтыг боловсруулах; Радио давтамжтай холбогдолтой төсөл, гэрээ хэлэлцээр, хил орчмын радио давтамжийн зохицуулалтын талаар санал боловсруулж,  хэрэгжилтийг хангах;

Радио давтамж хуваарилалт бүртгэлийн мэргэжилтэн

Бусад

Харилцаа холбооны салбарт ашиглаж буй тоног төхөөрөмжийг баталгаажуулах ажлыг  зохион байгуулах; Харилцаа холбооны салбарт ашиглаж буй тоног төхөөрөмж нь олон улсын болон Үндэсний стандарт шаардлагыг хангаж ажиллаж  буй эсэхийг хянаж ажиллах; Олон улсын хэмжээнд баталгаажуулалтын чиглэлээр хамтын ажиллагааг бий болгох;

 

 

 

 

8.

 

 

 

 

Радио долгион хяналтын төв

Радио долгион хяналтын төвийн дарга

Бусад

Радио долгионы хяналтын төвийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, удирдлагуудыг үйл ажиллагааны явцын мэдээлэл, үйл ажиллагааны талаарх цаг үеийн мэдээллээр  хангах замаар төвийн үйл ажиллагааны үр ашиг, үр нөлөөг хэлбэрэлтгүй дээшлүүлэх

Ахлах инженер

 

Бусад

Радио давтамж, өргөн нэвтрүүлгийн хяналтын төвийн суурин хяналтын инженер техникийн ажилчдын ажилд хяналт тавих, ажилчдад аюулгүй ажиллагааны талаар зааварчилгаа өгөх, суурин хяналтын системийг хөгжүүлэх судалгаа, шинжилгээг хийж, мэргэжлийн тооцоололтойгоор хяналтын үйл ажиллагаанд нэвтрүүлэх, инженер техникийн ажилчдын ажлын уялдаа холбоог хангуулж ажиллах, мэргэжлийн зөвлөгөө өгөх.

Хөдөлгөөнт хяналтын ахлах инженер

Бусад

Радио давтамж, өргөн нэвтрүүлгийн хяналтын төвийн хөдөлгөөнт хяналтын инженер техникийн ажилчдын ажилд хяналт тавих,  ажилчдад аюулгүй ажиллагааны талаар зааварчилгаа өгөх, хөдөлгөөнт хяналтын системийг хөгжүүлэх судалгаа, шинжилгээг хийж, мэргэжлийн тооцоололтойгоор хяналтын үйл ажиллагаанд нэвтрүүлэх, инженер техникийн ажилчдын ажлын уялдаа холбоог хангуулж ажиллах, мэргэжлийн зөвлөгөө өгөх

 

Хөдөлгөөнт хяналтын инженер

 

 

Бусад

Радио долгионы хяналт хийх, үр дүнг тайлагнах журмын дагуу хөдөлгөөнт нөхцөлд радио долгионы хяналтыг хийж гүйцэтгэх, илэрсэн дутагдал, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах; Хөдөлгөөнт хяналтын тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг хангаж ажиллах; Харилцаа холбооны салбарт мөрдөгдөж буй хууль, дүрэм, журам болон түүнтэй холбоотой стандартын мөрдөлтөд хяналт тавих, боловсронгуй болгох санал гаргах.

Судалгаа, шинжилгээ, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн

 

Бусад

Радио долгионы хяналт хийх ажиллагааны явцад шаардлагатай судалгаа, шинжилгээ хийж, хяналтын төв болон Радио давтамжийн зохицуулалт, хяналтын газрын холбогдох мэдээ, мэдээллээр хангах, Радио долгион хяналтын төвийн дотоод үйл ажиллагааг зохион байгуулах

 

 

Суурин хяналтын инженер

 

 

 

Бусад

Радио долгионы хяналт хийх, үр дүнг тайлагнах журмын дагуу явуулын нөхцөлд радио долгионы хяналтыг хийж гүйцэтгэх, илэрсэн дутагдал, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах; Хөдөлгөөнт хяналтын станцын найдвартай ажиллагааг хангах; Харилцаа холбооны салбарт мөрдөгдөж буй хууль, дүрэм, журам болон түүнтэй холбоотой стандартын мөрдөлтөд хяналт тавих, боловсронгуй болгох санал гаргах.

9.

Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газар

Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газрын дарга

Бусад

Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газрын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, харъяа хэлтсүүдийн чиг үүрэгт ажлаар зохицуулалтын шийдвэр гаргах, тэдгээрийг хэрэгжүүлэх талаар санал зөвлөмж гаргах, хороонд болон хорооны даргад дэмжлэг үзүүлэх

Ахлах мэргэжилтэн

 

Бусад

Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газрын үйл ажиллагааг удирдан зохион байгуулахад Газар, Хэлтсийн дарга нарт дэмжлэг үзүүлэх, харилцаа холбоо, мэдээлэл, харилцаа холбооны салбарын стандарт, норм нормативын талаар бодлого, зохицуулалтын санал гаргах, зөвлөмж боловсруулах,  шийдвэрлүүлэх, гарсан шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавих

 

 

10.

 

Интернетийн сүлжээ, үйлчилгээний хэлтэс

 

Интернетийн сүлжээ, үйлчилгээний хэлтсийн дарга

 

Бусад

Интернэтэд суурилсан үйлчилгээ, дата түвшний технологийн хөгжил, домэйн нэр, цахим орчны зохицуулалтын хэлтсийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, хэлтсийн чиг үүрэгт ажлаар зохицуулалтын шийдвэр гаргах, тэдгээрийг хэрэгжүүлэх талаар санал зөвлөмж гаргах, Газрын дарга болон Хорооны дарга, Хорооны хуралдаанд дэмжлэг үзүүлэх

Интернэтэд суурилсан үйлчилгээний зохицуулалт хариуцсан мэргэжилтэн

Бусад

Интернэтэд суурилсан үйлчилгээний талаар баримтлах бодлогo, зохицуулалтын асуудлаар санал, дүгнэлт, зөвлөмж, баримт бичиг, журам боловсруулах

Харилцаа холбооны сүлжээний зохицуулалтын хэрэгжилт, сүлжээний аюулгүй байдал  хариуцсан мэргэжилтэн

 

Бусад

 

Интернэтийн домэйн нэр, дата аппликэйшн түвшний технологийн хөгжлийн талаар баримтлах бодлогo, зохицуулалтын асуудлаар санал, дүгнэлт, зөвлөмж, баримт бичиг, журам боловсруулах

Цахим орчны судалгаа шинжилгээ хариуцсан мэргэжилтэн

 

Бусад

Цахим орчинд хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах хүрээнд судалгаа, шинжилгээ хийх

 

 

11.

 

 

 

Харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийн хэлтэс

 

Харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийн хэлтсийн дарга

 

Бусад

Харилцаа холбооны сүлжээ, дэд бүтэц, хөгжлийн хэлтсийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, хэлтсийн чиг үүрэгт ажлаар зохицуулалтын шийдвэр гаргах, тэдгээрийг хэрэгжүүлэх, тусгай зөвшөөрлийн бодлого, зохицуулалтын талаар санал, зөвлөмж гаргах, Газрын дарга болон Хорооны дарга, Хорооны хуралдаанд дэмжлэг үзүүлэх

Ахлах мэргэжилтэн

 

Бусад

Мэдээлэл холбооны үндсэн сүлжээ, дэд бүтцийн зохицуулалттай холбоотой санал, дүгнэлт, заавар, зөвлөмж гаргах, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага, стандарт, гэрээ, зохицуулалтын биелэлтэд хяналт тавих

Цахилгаан холбооны сүлжээ, үйлчилгээний зохицуулалт хариуцсан мэргэжилтэн

 

Бусад

Цахилгаан холбооны үйлчилгээний болон сүлжээний дугаарлалтын бодлого, зохицуулалтын асуудлаар санал, дүгнэлт, зөвлөмж, баримт бичиг, төлөвлөгөө, журам, нөхцөл шаардлага боловсруулах, тэдгээрийн хэрэгжилтийг хангуулах, дугаарлалтын төлөвлөгөөний дагуу дугаар хуваарилах, олгох

Мэдээлэл холбооны хэрэглэгчийн сүлжээ интернэтийн үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн

Бусад

Мэдээлэл холбооны  хэрэглэгчийн сүлжээ, интернэтийн үйлчилгээтэй холбоотой санал, дүгнэлт, заавар, зөвлөмж гаргах, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага, стандарт, гэрээ, зохицуулалтын биелэлтэд хяналт тавих

 

12.

 

Технологийн хөгжлийн төв

Технологийн хөгжлийн төвийн дарга

 

Бусад

Технологийн хөгжлийн төвийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, холбогдох газар, хэлтсүүдийн чиг үүрэгт ажлаар баримт бичиг, санал, дүгнэлт боловсруулах, шийдвэр гаргахад техник, технологийн судалгаагаар хангах, тэдгээрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай технологийн шийдлийн санал зөвлөмж гаргах, дэмжлэг үзүүлэх

Ахлах мэргэжилтэн

 

Бусад

Технологийн хөгжлийн төвийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулахад газар хэлтсийн дарга нарт дэмжлэг үзүүлэх, Мэдээлэл, харилцаа холбооны техник, технологи, инновацийн талаар судалгаа хийх, нийгэм, эдийн засаг, зах зээлд үзүүлэх нөлөөллийн талаар санал, зөвлөмж боловсруулах, төвийн ажлын гүйцэтгэлд хяналт тавих

Техник технологийн хөгжлийн судалгаа хариуцсан мэргэжилтэн

Бусад

Мэдээлэл, харилцаа холбооны техник, технологи, инновацийн талаар судалгаа хийх, нийгэм, эдийн засаг, зах зээлд үзүүлэх нөлөөллийн талаар санал, зөвлөмж боловсруулах

13.

Зах зээл, үнэ тарифын зохицуулалтын газар

Зах зээл, үнэ тарифын зохицуулалтын газрын дарга

Бусад

Харилцаа холбооны салбарт зах зээлийн шударга өрсөлдөх нөхцөл бүрдүүлэх, салбарын эдийн засгийн бодит өсөлтийг хангах, зах зээлийн таатай орчинг бүрдүүлэх, хөрөнгө оруулалтын өгөөжийг дээшлүүлэх, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, харилцаа холбооны үйлчилгээний хүртээмж, хэрэглээг  нэмэгдүүлэх зорилгоор Зах зээл, үнэ тарифын үнэлгээ, судалгааны газрын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, газрын чиг үүрэгт ажлаар зохицуулалтын шийдвэр гаргах, тэдгээрийг хэрэгжүүлэх талаар санал зөвлөмж гаргах, хороонд болон хорооны даргад дэмжлэг үзүүлэх

Ахлах мэргэжилтэн

 

Бусад

Харилцаа холбооны салбарт зах зээлийн шударга өрсөлдөх нөхцөл бүрдүүлэх, салбарын эдийн засгийн бодит өсөлтийг хангах, зах зээлийн таатай орчинг бүрдүүлэх, хөрөнгө оруулалтын өгөөжийг дээшлүүлэх, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, харилцаа холбооны үйлчилгээний хүртээмж, хэрэглээг  нэмэгдүүлэх зорилгоор харилцаа холбооны зах зээл дэх үнэ тарифын нөхцөл байдал  болон чиг хандлагын талаар судалгаа шинжилгээ хийх, дүгнэлт гаргах, бодлого зохицуулалтын эрх зүйн орчин бүрдүүлэх чиглэлээр болон салбарын үнэ тарифт  зохицуулалт  хийх санал боловсруулах,  шийдвэрлүүлэх, хэрэгжилтэнд хяналт тавих 

Харилцан холболт хариуцсан мэргэжилтэн

Бусад

Харилцаа холбооны салбарт зах зээлийн шударга өрсөлдөх нөхцөл бүрдүүлэх, салбарын эдийн засгийн бодит өсөлтийг хангах, зах зээлийн таатай орчинг бүрдүүлэх, хөрөнгө оруулалтын өгөөжийг дээшлүүлэх, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, харилцаа холбооны үйлчилгээний хүртээмж, хэрэглээг  нэмэгдүүлэх зорилгоор харилцаа  холбооны сүлжээ хоорондын харилцан холболтын болон сүлжээнд холбогдох үнэ тариф, орлого хуваарилах зарчмын нөхцөл байдал, чиг хандлагын талаар судалгаа шинжилгээ хийх, дүгнэлт гаргах, бодлого зохицуулалтын эрх зүйн орчин бүрдүүлэх, зохицуулалт  хийх санал боловсруулах,  шийдвэрлүүлэх, хэрэгжилтэнд хяналт тавих

Бүх нийтийн үйлчилгээний хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн

Бусад

Төрийн бодлогын хүрээнд мэдээлэл, харилцаа холбооны хамгийн түгээмэл үйлчилгээг тухайн хүн амын байршил, амьжиргааны төвшингөөс үл хамааран бодит үнээр хүргэх, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор бүх нийтийн үйлчилгээний үүргийн хэрэгжилт, чиг хандлагын талаар судалгаа шинжилгээ хийх, дүгнэлт гаргах, бодлого зохицуулалтын эрх зүйн орчин бүрдүүлэх болон бүх нийтийн үйлчилгээний үүрэг, хөдөөгийн холбоог хөгжүүлэх чиглэлээр судалгаа хийх, санал боловсруулах,  шийдвэрлүүлэх, хэрэгжилтэнд хяналт тавих

 

14

 

Судалгаа, шинжилгээний хэлтэс

 

Судалгаа, шинжилгээний хэлтсийн дарга

 

Бусад

Мэдээлэл, харилцаа холбооны салбарын статистик мэдээлэл болон тодорхой сегментийн санал, асуулгын боловсруулалтыг зохион байгуулж түүнд дүн шинжилгээ хийж холбогдох талуудад тайлагнах; Мэдээлэл, харилцаа холбооны салбарын эдийн засаг, техник технологи, хөрөнгө оруулалт, хүний нөөц, нийгмийн өгөөж,  үнэ тариф, үйлчилгээний төрөл, хэмжээ, хэрэглээ зэрэг  зах зээлийн талаарх мэдээллийг  тулгуурлан дүн шинжилгээ хийх,  дүгнэлт тайлан гаргаж бусад улс орнуудтай жишсэн мэдээллийн санг бүрдүүлэн холбогдох талуудыг мэдээллээр хангах, олон нийтэд мэдээлэх;

Ахлах мэргэжилтэн

 

Бусад

Харилцаа холбооны салбарын үнэ тариф, өрсөлдөөний талаарх мэдээллийг цуглуулах, боловсруулах, холбогдох зохицуулалтын санал гаргахад дэмжлэг үзүүлэх, мэдээллээр хангах, үнэ тариф, өрсөлдөөнтэй холбоотой тогтоол шийдвэрүүдийн хэрэгжилтэд хяналт тавих, мэдээ тайлан нэгтгэх, хэлдтсийн даргад дэмжлэг үзүүлэх

Үйлчилгээний үнэ тарифын зохицуулалт хариуцсан мэргэжилтэн

Бусад

Харилцаа холбооны салбарын үнэ тариф, өрсөлдөөний талаарх мэдээллийг цуглуулах, боловсруулах, холбогдох зохицуулалтын санал гаргахад дэмжлэг үзүүлэх, мэдээллээр хангах, үнэ тариф, өрсөлдөөнтэй холбоотой тогтоол шийдвэрүүдийн хэрэгжилтэд хяналт тавих;

Зах зээл, статистик, дүн шинжилгээ хариуцсан мэргэжилтэн

Бусад

Харилцаа холбооны салбарын шинээр гарч байгаа техник технологи болон тэдгээртэй холбоотой зохицуулалтыг судалж мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, боловсруулалт хийх, дүн шинжилгээ хийх, дүгнэлт гаргаж зохицуулалтын талаар санал боловсруулах, холбогдох талуудыг мэдээллээр хангах; Хорооны үйл ажиллагааны стратеги, зорилго, зорилтыг тодорхойлж, хэрэгжилтийг зохион байгуулахад зах зээл, үнэ тарифын чиглэлээр мэдээллээр хангах, холбогдох газруудтай хамтарч ажиллах.

Судалгааны мэргэжилтэн

 

Бусад

Мэдээлэл, харилцаа холбооны салбарын статистик мэдээлэл болон тодорхой сегментийн санал, асуулгын боловсруулалтыг зохион байгуулж түүнд дүн шинжилгээ хийж холбогдох талуудад тайлагнах; Мэдээлэл, харилцаа холбооны салбарын эдийн засаг, техник технологи, хөрөнгө оруулалт, хүний нөөц, нийгмийн өгөөж,  үнэ тариф, үйлчилгээний төрөл, хэмжээ, хэрэглээ зэрэг  зах зээлийн талаарх мэдээллийг  тулгуурлан дүн шинжилгээ хийх,  дүгнэлт тайлан гаргаж бусад улс орнуудтай жишсэн мэдээллийн санг бүрдүүлэн холбогдох талуудыг мэдээллээр хангах, олон нийтэд мэдээлэх;

15.

Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газар

Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газрын дарга

Бусад

Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газрын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, Өргөн нэвтрүүлгийн хууль, бусад хууль тогтоомж болон Хорооны дүрэмд заасан чиг үүргийн хүрээнд өргөн нэвтрүүлгийн салбарын бодлого, зохицуулалтын шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор саналаа танилцуулах, шийдвэр гаргах, Хорооны дарга, Хорооны хуралдаанд тайлагнах чиглэлээр ажиллах

Ахлах мэргэжилтэн

 

Бусад

Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газрын үйл ажиллагааг удирдан зохион байгуулахад Газар, хэлтсийн даргад дэмжлэг үзүүлэх, өргөн нэвтрүүлгийн бодлогo, зохицуулалтын асуудлаар санал, дүгнэлт гаргах, зохицуулалтын баримт бичиг боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах

Мэргэжилтэн

 

Бусад

 

 

 

 

 

Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ, контенттой холбоотой гомдол, маргааныг хүлээн авч шийдвэрлэх, хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалахад чиглэсэн зохицуулалтыг хэрэгжүүлэх

Өргөн нэвтрүүлгийн бодлогo, зохицуулалтын асуудлаар санал, дүгнэлт гаргах, зохицуулалтын баримт бичиг боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах, өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний зах зээлийн судалгаа, шинжилгээ хийх, тусгай зөвшөөрөл эзэмшигчидтэй холбоотой мэдээллийг боловсруулах, дүн шинжилгээ хийх чиглэлээр ажиллах

Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн

Бусад

 

16.

 

Зохицуулалтын хэрэгжилтийн хэлтэс

Зохицуулалтын хэрэгжилтийн хэлтсийн дарга

Бусад

Хэлтсийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, Өргөн нэвтрүүлгийн хууль болон Хорооны дүрэмд заасан чиг үүргийн хэрэгжилтийг хангуулах, зохицуулалт хийх, өргөн нэвтрүүлгийн хяналт, мониторингийн чиглэлээр шийдвэр гаргах, эдгээрийн хэрэгжилтийн талаар Газрын дарга болон Хорооны даргад тайлагнах, Хорооны хуралдаанд дэмжлэг үзүүлэх чиглэлээр ажиллах

Ахлах мэргэжилтэн

 

Бусад

Телевизийн болон радиогийн үйлчилгээний зохицуулалт хийх болон тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг хэрэгжилтийг хангуулах, хөтөлбөрт хяналт, мониторинг хийх, тайлан дүгнэлт гаргах, тайлагнах чиглэлээр ажиллах, газар, хэлтсийн даргыг мэдээллээр хангах, холбогдох мэдээ тайланг нэгтгэх

Радиогийн үйлчилгээний зохицуулалтын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн

Бусад

Радиогийн үйлчилгээний зохицуулалт хийх болон тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг хэрэгжилтийг хангуулах, хөтөлбөрт хяналт, мониторинг хийх, тайлан дүгнэлт гаргах, тайлагнах чиглэлээр ажиллах

Улаанбаатар хотын телевизийн үйлчилгээний зохицуулалтын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн

 

Бусад

Улаанбаатар хот болон Монгол Улсын хэмжээнд телевизийн үйлчилгээний зохицуулалт хийх болон тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг хэрэгжилтийг хангуулах, хөтөлбөрт хяналт, мониторинг хийх, тайлан дүгнэлт гаргах, тайлагнах чиглэлээр ажиллах

Техникийн хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн

Бусад

Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний техникийн зохицуулалт, судалгаа хийх, дуу, дүрсний чанар болон техник ашиглалтын стандарт, норматив шаардлагад хяналт тавих, холбогдох хууль, дүрэм, журам, зохицуулалтын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр ажиллах

Олон суваг дамжуулах үйлчилгээний зохицуулалтын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн

Бусад

Олон суваг дамжуулах үйлчилгээний зохицуулалт хийх болон тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг хэрэгжилтийг хангуулах, гадаад сувгийн бүртгэл болон сүлжээнд холбогдох гэрээний ерөнхий нөхцөлийг хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах, үндсэн багцын зохицуулалтын арга хэмжээ авч ажиллах

 

 

17.

 

Шуудангийн зохицуулалтын газар

Шуудангийн зохицуулалтын газрын дарга

Бусад

Шуудангийн зохицуулалтын газрыг удирдан зохион байгуулах, хариуцсан асуудлаар хорооны даргад дэмжлэг үзүүлж ажиллах

Ахлах мэргэжилтэн

Бусад

Шуудангийн салбарын зохицуулалтыг олон улсын жишигт хүргэж, зах зээлийн шударга өрсөлдөөнийг дэмжих; Шуудангийн тухайн хуулийн дагуу шуудангийн үйлчилгээний төрөл тус бүрээр зохицуулалтын таатай орчинг бүрдүүлэх; Төрийн болон аж ахуйн нэгжтэй байгууллагуудтай хамтран ажиллах салбарын зохицуулалтыг хийх; Шуудангийн нэгдсэн кодыг боловсруулах, шуудангийн нэгдсэн код, хаягжуулалтын асуудлаар холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах; Шуудангийн зохицуулалтын газрын хэвийн ажлыг хангах.

Хаягжуулалт, бүсчлэлийн код хариуцсан мэргэжилтэн

Бусад

Бүсчлэлийн болон шуудангийн нэгдсэн кодыг оноох бусад байгууллагуудтай хамтран ажиллах; Мэдээллийн санг бүрдүүлэх; Мэдээллийн санд өөрчлөлт оруулах, нийтэд мэдээлэх, хяналт тавьж ажиллах; Монгол улсын хаягжуулалтад шуудангийн нэгдсэн кодын хэрэглээг нэвтрүүлэх, шуудангийн хаягжуулалтыг боловсронгуй болгох зохицуулалтыг хийх

Шуудангийн зохицуулалтын мэргэжилтэн

Бусад

Шуудангийн салбарын тусгай зөвшөөрөл эзэмшигчидтэй холбоотой шийдвэр гаргах талаар санал боловсруулах; Шуудангийн салбарын тусгай зөвшөөрлийн гэрээ болон нөхцөл шаардлагыг хангуулах, биелэлтийг дүгнэх.Шуудангийн салбарын тусгай зөвшөөрлийн гэрээ болон нөхцөл шаардлагыг хангуулах, биелэлтийг дүгнэх; Шуудангийн сүлжээний харилцан холболтын асуудлыг зохицуулах; Шуудангийн үйлчилгээний чанарыг тогтмол хянах, олон нийтэд мэдээллэх; Шуудангийн зохицуулалтын газрын хэвийн үйл ажиллагааг хангах.

 

18.

 

Дотоод хяналт, аудитын алба

Дотоод хяналт, аудитын албаны дарга

 

Бусад

Байгууллагын үйл ажиллагааны гүйцэтгэл болон эрсдэлийн удирдлага, дотоод хяналт болон засаглалын үйл явцад хараат бус үнэлгээ өгөх, тэдгээрийг сайжруулах ажлыг зохион байгуулах асуудлаар хорооны даргад дэмжлэг үзүүлэх

Дотоод аудитор

Бусад

Байгууллагын эрсдлийн болон гүйцэтгэлийн удирдлага, дотоод хяналтын систем болон засаглалын үйл явцад хараат бус үнэлгээ өгөх, тэдгээрийг сайжруулах дэмжлэг үзүүлэх

 

 

---оОо---