Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгууль -...
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгууль - Цаг хугацааны хуваарь /радио, телевиз/
2024-08-27

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгууль

 

РАДИО, ТЕЛЕВИЗЭЭР СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААГ НЭВТРҮҮЛЭХ,

ХУУЛЬ, ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГУУЛАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЦАГ ХУГАЦААНЫ ХУВААРЬ

 

Үндэслэл

·         Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 38, 45, 47 дугаар зүйлийн холбогдох зүйл,заалт;

·         Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 45.20-д заасан "Радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих журам"

 

Хийгдэх ажил

Тайлбар

Хууль, журмын үндэслэл

 

Хэн

Хугацаа

1

Сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх мэдэгдэл ирүүлэх боломжтой радио, телевизийн жагсаалтыг эзэмшлийн мэдээллийн хамт гаргаж, нийтэд мэдээлэх

 

Хэрэв  радио, телевиз нь 2024 оны 4-р сараас хойш тусгай зөвшөөрлийн эзэмшилд нь өөрчлөлт орсон бол заасан хугацаанаас өмнө Зохицуулах хороонд мэдэгдэж өөрчлөлт оруулах шаардлагатай.

Тус хорооноос МУИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх мэдэгдэл ирүүлэх боломжтой радио, телевизүүдийн жагсаалтыг эзэмшлийн мэдээллийн хамт гаргаж, 2024.04.10-ны өдөр цахим хуудсаар мэдээлсэн бөгөөд тус жагсаалтад өөрчлөлт орсон эсэхийг дахин нягталж гаргана.

 

Журмын 2.1.

ХХЗХ нь энэхүү журмын 3.13-т зааснаас бусад Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 45.11 дэх буюу радио, телевизийн үндсэн сувгийн жагсаалтыг эзэмшлийн мэдээллийн хамт сонгуулийн сурталчилгаа эхлэх өдрөөс 20-иос доошгүй хоногийн өмнө батлагдсан маягтын дагуу гаргаж, өөрийн цахим хуудсаар нийтэд мэдээлнэ.

 

 

ХХЗХ

 

 

 

 

 

2024.09.05-ны дотор

 

 

2

Сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийн маягтыг өөрийн цахим хуудсаар мэдээлэх

Журмын 2.3.

Харилцаа холбооны зохицуулах хороо нь “Радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдэл”-ийн маягтыг өөрийн  цахим хуудсаар мэдээлнэ.

ХХЗХ

 

2024.09.05ы дотор

 

3

Радио, телевиз сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийг Зохицуулах хороонд хүргүүлэх

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэхээр бүртгүүлсэн радио, телевизийн тухайд зөвхөн сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэхээр төлөвлөсөн цагийн хуваарийг маягтын дагуу гарган хуульд заасан хугацаанд ирүүлнэ.

 

(Хуулийн 45 дугаар зүйлийн 45.9 дэх хэсэг)

Журмын 2.11. Энэ журмын 2.1-д заасны дагуу гаргасан жагсаалтад орсон радио телевиз нь сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх бол сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийг маягтын дагуу гаргаж Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.9-д заасан баримтын хамт санал авах өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө Зохицуулах хороонд хүргүүлнэ.

Радио, телевиз

2024.09.10-ны дотор

(Хуулийн хугацаа)

4

Сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий радио, телевизийн жагсаалтыг баталж, нийтэд ил тод мэдээлэх

Журмын 2.11.

Зохицуулах хороо нь энэ журамд заасны дагуу хянаж, бүртгэсэн сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий радио, телевизийн жагсаалтыг баталж, цахим хуудсандаа байршуулан нийтэд ил тод мэдээлнэ.

ХХЗХ

2024.09.11 

5

Сонгуулийн сурталчилгааг эхлүүлэх, зогсоох

Сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс эхлүүлж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00:00 цагаас өмнө зогсооно.

 

(Хуулийн 38 дүгээр зүйлийн 38.1 дэх хэсэг)

 

Радио, телевиз

2024.09.26-наас эхлэн 2024.10.09-ний 23:59 цагаас өмнө зогсооно.

(Хуулийн хугацаа)

6

Сурталчилгаа явуулсан тайланг нийтэд мэдээлэх

Сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлсэн радио, телевиз нь  сонгуулийн сурталчилгаа дууссанаас хойш 10 хоногийн дотор сурталчилгаа явуулсан талаарх тайланг олон нийтэд мэдээлнэ. 

 

(Хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэг)

 

Радио, телевиз

2024.10.19-ны дотор

(Хуулийн хугацаа)

7

Радио, телевизээр нэвтрүүлсэн сонгуулийн сурталчилгаанд хяналт тавьж ажилласан талаарх тайланг олон нийтэд мэдээлэх

Журмын 5.8.

Зохицуулах хороо нь радио, телевизээр нэвтрүүлсэн сонгуулийн сурталчилгаанд хяналт тавьж ажилласан талаарх тайланг олон нийтэд мэдээлнэ.

 

 

ХХЗХ

 

2024.10.25-ны дотор

 

8

Радио, телевизүүд сурталчилгаа нэвтрүүлсэн тухай тайлангаа ШӨХТГ-т албан бичгээр хүргүүлэх

Журмын 5.7.

Олон нийтийн радио, телевиз болон бусад радио, телевиз нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д заасны дагуу сурталчилгаа нэвтрүүлсэн талаарх тайланг өөрийн цахим хуудсаар, эсхүл хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд мэдээлсэнээс хойш ажлын 5 хоногийн дотор батлагдсан маягтын дагуу нотлох баримтын хамт шударга өрсөлдөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад албан бичгээр болон цахимаар хүргүүлнэ.

Радио, телевиз

2024.10.25

-ны дотор

9

Сонгуулийн сурталчилгаатай холбоотой нотлох баримтыг хадгалах

 Журмын 3.20

Эрх бүхий радио,телевиз нь сурталчилгаатай холбоотой цаасан болон цахим баримт, мэдээллийг Өргөн нэвтрүүлгийн тухай, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль тогтоомж, холбогдох журмын дагуу архивлаж, хадгална.

 

Радио, телевиз

Хууль тогтоомжид заасан хугацаанд

 

САНАЛ АВАХ ӨДӨР

2024.10.11