Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгууль -...
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгууль - Цаг хугацааны хуваарь /МҮОНРТ/
2024-08-27

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгууль

 МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛОН НИЙТИЙН РАДИО, ТЕЛЕВИЗИЙН СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА НЭВТРҮҮЛЭХ ЦАГ ХУГАЦААНЫ ХУВААРЬ

 Үндэслэл

·         Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 38, 45, 47 дугаар зүйлийн холбогдох зүйл,заалт;

·         Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 45.20-д заасан "Радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих журам"

 

Хийгдэх ажил

Хууль, журмын заалт

Хэн

Хугацаа

1

МҮОНРТ нь сонгуулийн сурталчилгааны төлбөргүй нэвтрүүлгийн хуваарь, цагийн талаарх санал, уг саналыг боловсруулахад баримталсан зарчим, аргачлалыг Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлэх

Радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих журмын: 2.16.

Олон нийтийн радио, телевиз нь сонгуулийн сурталчилгааны төлбөргүй нэвтрүүлгийн хуваарь, цагийн талаарх санал, хуваарь, цаг боловсруулахад баримталсан зарчим, аргачлалын хамт Харилцаа холбооны зохицуулах хороонд  сонгуулийн сурталчилгааны төлбөргүй нэвтрүүлгийн хуваарь, цагийг батлах өдрөөс 2-оос  доошгүй хоногийн өмнө ирүүлнэ.

МҮОНРТ

2024.09.17

2

ХХЗХ нь МҮОНРТ-ээс ирүүлсэн сурталчилгааны төлбөргүй нэвтрүүлгийн хуваарь, цагийн талаарх саналыг хянан үзэж, батлах

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 45.4. Харилцаа холбооны зохицуулах хороо олон нийтийн радио, телевизээс ирүүлсэн сурталчилгааны төлбөргүй нэвтрүүлгийн хуваарь, цагийн талаарх саналыг хянан үзэж, сонгуулийн сурталчилгаа эхлэхээс долоогоос доошгүй хоногийн өмнө батална.

Журмын 2.17. Харилцаа холбооны зохицуулах хороо нь олон нийтийн радио, телевизээр нэвтрүүлэх сонгуулийн сурталчилгааны төлбөргүй нэвтрүүлгийн хуваарь, цагийн талаарх саналыг хуульд нийцүүлэн батална.                 

ХХЗХ

2024.09.19

(Хуулийн хугацаа 2024.09.19-с өмнө)

 

3

МҮОНРТ нь сонгуулийн сурталчилгааны төлбөргүй нэвтрүүлгийн батлагдсан хуваарь, цагийг өөрийн цахим хуудсаар нийтлэх

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 2.18.

Олон нийтийн радио, телевиз нь сонгуулийн сурталчилгааны төлбөргүй нэвтрүүлгийн батлагдсан хуваарь, цагаа өөрийн цахим хуудсаар нийтэд мэдээлнэ.

МҮОНРТ

-

4

ХХЗХ нь  МҮОНРТ-ийн нэвтрүүлэх сонгуулийн сурталчилгааны төлбөргүй нэвтрүүлгийн баталсан хуваарь, цагийг сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдэд хүргүүлж, өөрийн байгууллагын цахим хуудаст байршуулан нийтлэх

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 45.21.

Харилцаа холбооны зохицуулах хороо олон нийтийн радио, телевизээр нэвтрүүлэх сонгуулийн  сурталчилгааны төлбөргүй нэвтрүүлгийн баталсан хуваарь, цаг болон сурталчилгааны нэвтрүүлэг нэвтрүүлэх зөвшөөрөл олгосон радио, телевизийн жагсаалтыг сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдэд хүргүүлж, өөрийн байгууллагын цахим хуудаст байршуулан нийтэд мэдээлнэ.

ХХЗХ

2024.09.23-нд нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдэд хүргүүлэх

 

5

Сонгуулийн сурталчилгааг эхлүүлэх, зогсоох

Сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс эхлүүлж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00:00 цагаас өмнө зогсооно.

 

(Хуулийн 38 дүгээр зүйлийн 38.1 дэх хэсэг)

 

Радио, телевиз

2024.09.26-наас эхлэн 2024.10.09-ний 23:59 цагаас өмнө зогсооно.

(Хуулийн хугацаа)

6

МҮОНРТ нь сурталчилгаа явуулсан тайланг нийтэд мэдээлэх

Сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлсэн радио, телевиз нь  сонгуулийн сурталчилгаа дууссанаас хойш 10 хоногийн дотор сурталчилгаа явуулсан талаарх тайланг олон нийтэд мэдээлнэ.

(Хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэг)

 

Радио, телевиз 

2024.10.19-ний дотор

(Хуулийн хугацаа)

7

Радио, телевизээр нэвтрүүлсэн сонгуулийн сурталчилгаанд хяналт тавьж ажилласан талаарх тайланг олон нийтэд мэдээлэх

Журмын 5.8.

Зохицуулах хороо нь радио, телевизээр нэвтрүүлсэн сонгуулийн сурталчилгааны хяналт тавьж ажилласан талаарх тайланг санал хураалт дууссанаас хойш ажлын 10 хоногийн дотор олон нийтэд мэдээлнэ.

 

ХХЗХ

 

2024.10.25-ны дотор 

 

8

Радио, телевизүүд сурталчилгаа нэвтрүүлсэн тухай тайлангаа ШӨХТГ-т албан бичгээр хүргүүлэх

 

Журмын 5.7.

Олон нийтийн радио, телевиз болон бусад радио, телевиз нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д заасны дагуу сурталчилгаа нэвтрүүлсэн талаарх тайланг өөрийн цахим хуудсаар, эсхүл хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд мэдээлснээс хойш ажлын 5 хоногийн дотор батлагдсан маягтын дагуу нотлох баримтын хамт шударга өрсөлдөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад албан бичгээр болон цахимаар хүргүүлнэ.

Радио, телевиз

2024.10.25-ны дотор

9

Сонгуулийн сурталчилгаатай холбоотой нотлох баримтыг хадгалах

 Журмын 3.18.

Эрх бүхий радио, телевиз нь сурталчилгаатай холбоотой цаасан болон цахим баримт, мэдээллийг Өргөн нэвтрүүлгийн тухай, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль тогтоомж, холбогдох журмын дагуу архивлаж, хадгална.

 

Радио, телевиз

Хууль тогтоомжид заасан хугацаанд

 

САНАЛ АВАХ ӨДӨР

2024.10.11