ШУУДАНГИЙН САЛБАРЫН ЗОХИЦУУЛАЛТ-2025 ЗӨВЛӨГӨӨН БОЛНО

2025.11.12

ХХЗХ-ноос жил бүр зохион байгуулдаг ШУУДАНГИЙН САЛБАРЫН ЗОХИЦУУЛАЛТ-2025 зөвлөгөөн 2025 оны 11 сарын 13-ны өдрийн Пүрэв гарагт Бишрэлт зочид буудлын ИХ ТАНХИМД зохион байгуулагдах гэж байна.

ШУУДАНГИЙН САЛБАРЫН ЗОХИЦУУЛАЛТ 2025 арга хэмжээнд Цахим хөгжил инновац, харилцаа холбооны яам, Зам тээврийн яам, Авто тээврийн үндэсний төв, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Гаалийн ерөнхий газар, Стандарт хэмжилзүйн газар, И-Монгол академи Улсын төсөвт үйлдвэрийн газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Монгол шуудан ХК, Монголын шуудангийн операторуудын холбоо, Улс хоорондын шуудангийн холбоо, Олон Улсын цахим худалдаа, илгээмжийн үйлчилгээ, ачаа тээвэр эрхлэгчдийн холбоо, Юбикаб экспресс ХХК, Ток ток ХХК, Номадик софт ХХК, Эйч Си Эй ХХК болон шуудангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн төлөөллүүд оролцоно.

 

Энэ удаагийн зөвлөгөөнөөр дараах үндсэн дөрвөн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж санал шийдлээ ярилцана.

  • Шуудангийн сүлжээний нээлттэй зарчим,
  • Шуудангийн үйлчилгээний цахим шилжилт,
  • Шуудангийн салбар дахь хамтын зохицуулалт,
  • Шуудангийн дүрэм, стандарт 

 

 ШУУДАНГИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР

Цэс

  • Метро бизнес төв А-блок 5 давхар Д.Сүхбаатарын гудамж-13 Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар 14201-0033

  • email