Харилцаа холбооны Зохицуулах Хороо

НЭЭЛТТЭЙ МЭДЭЭЛЭЛ

Төсөв санхүү

Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.16 дах заалт, Засгийн газрын 2016 оны 268 тоот тогтоолоор баталсан, Засгийн газрын 2020 оны 65 тоот тогтоолоор нэмэлт, өөрчлөлт оруулсан Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрмийн 4.3.2 дах заалтыг  тус тус үндэслэн “ХХЗХ-ны жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө, орлого, зардлын төлөвлөгөө, ирэх 2 жилийн төсвийн төсөөлөл”-ийг хорооны хуралдааны тогтоолоор батлан хэрэгжүүлдэг. Батлагдсан төлөвлөгөөг байгууллагын бүтцийн нэгж, албад нарийвчилсан ажлын төлөвлөгөөг гарган ХХЗХ-ны даргаа батлуулж хэрэгжүүлэн, тайлагнаж ажилладаг болно.

Зохицуулалтын үйлчилгээний хөлсийг Голомт банкны 1102626829 тоот дансанд, улсын тэмдэгтийн хураамжийг Голомт банкны 1165009467 тоот дансанд  тушаана уу.


Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
Хамтын ажиллагааны хэлтэс
НМСНӨ хариуцсан мэргэжилтэн Т.Нямцэрэн
Утас:11-304258

Цэс

  • Метро бизнес төв А-блок 5 давхар Д.Сүхбаатарын гудамж-13 Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар 14201-0033

  • email