Харилцаа холбооны Зохицуулах Хороо

Радио давтамж ашиглалттай холбоотой асуулт, хариулт

Радио долгионы тухай хуульд "Радио долгион"-ыг агаарын орон зайд тархаж байгаа цахилгаан соронзон орны 3000 гега герц хүртэлх давтамжтай хэсгийг хэлнэ.

Радио давтамжийн зурвас ашиглалтын талаарх бодлогыг яам /Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам/ тодорхойлж, Радио давтамжийн зурвасын хуваарилалт хийх, радио давтамжид баримтлах зохицуулалт, радио төхөөрөмжийн техникийн баримт бичиг батлах, хэрэгжилтэд нь хяналт тавихыг Харилцаа Холбооны Зохицуулах Хороо хариуцдаг.

Радио долгионы хууль, Зөвшөөрлийн тухай хуулиар зохицуулдаг.

Радио давтамж ашиглан нийтэд үйлчилгээ хүргэж байгаа тохиолдолд тусгай зөвшөөрөл харин байгууллага, иргэн нь дотоод болон хувийн хэрэгцээндээ радио давтамж ашиглан сүлжээ байгуулан ашиглах тохиолдолд эрхийн бичгийг авна.

Радио долгион нь хязгаарлагдмал нөөц юм.Тиймээс радио төхөөрөмжүүдийг харилцан нөлөөлөлгүй ажиллуулахын тулд байгууллага, иргэдэд ХХЗХ-оос радио давтамжийн зурвасыг хуваарилан тусгай зөвшөөрөл болон эрхийн бичгээр өгдөг.

Боломжтой. Та тоон гарын үсэгтэй бол дараах линкээр хандана уу. www.customer.crc.gov.mmn

ХХЗХороонд албан бичгээр хандаж, харилцан нөлөөллийн хуудас бөглөн ирүүлнэ. Хуудсын эндээс татаж авна уу.

 

Та харилцаа холбооны улсын байцаагч болон ХХЗХ-д хандах боломжтой.

Тухайн харилцааны станцын ажиллах зурваст тохирсон радио давтамжийг ХХЗХ-оос эрхийн бичгээр авч, тухайн станцдаа эрхийн бичгээр олгогдсон радио давтамжийн тохиргоог хийснээр ашиглах боломж үүснэ. 

Радио давтамжийн хууль бус хэрэглээ гэдэг нь зөвшөөрөлгүйгээр радио долгион ашиглах, бусдын зөвшөөрөгдсөн давтамжид саад учруулж нөлөөлөл үүсгэх эсвэл техникийн шаардлага хангаагүй радио тоног төхөөрөмж ашиглахыг хэлнэ. Энэ нь харилцаа холбооны сүлжээний найдвартай ажиллагааг алдагдуулж, хэрэглэгчдэд хор уршиг учруулдаг. 

Үүрэн холбооны бааз станц нь сүлжээний төрөл болон гаралтын чадлаас хамаарч өөрийн хамрах хүрээнд байгаа гар утаснуудын яриа болон дата өгөгдлийн сигнал хүлээн авч тэрхүү сигналыг цахилгаан холбооны бусад төрлийн сүлжээгээр дамжуулан шаардлагатай холбогдох цэгт хүргэх зориулалттай суурин станц юм. Хүний биед сөрөг нөлөөгүй. Бааз станцын антенаас цацаргаж буй радио сигнал нь хүний эрүүл мэндэд нөлөөлж болох түвшнээс хэт бага байгааг олон улсын судалгаанууд дээр үндэслэн тогтоосон байдаг. 

Нэг цэгт байрлах үүрэн холбооны бааз станц нь тодорхой тооны хэрэглэгчийг сүлжээгээр холбох багтаамжтай байдаг. Тухайн станцын хүчин чадлаас хамаарч сүлжээ унах тохиолдол үүсдэг.  Хэрэв таны байгаа орчинд байнга сүлжээ унадаг бол өөрийн ашиглаж буй операторт сүлжээ сайжруулах талаарх хүсэлтээ гаргах боломжтой.

Монгол улсын хэмжээнд радио долгионы хяналтыг Харилцаа Холбооны Зохицуулах хороо хөдөлгөөнт болон суурин байдлаар тогтмол хийдэг.  Үүнд:
•    Радио давтамжийн зурвасын эзлэмжийг тодорхойлох  хэмжилтийг хийх;
•    Зэргэлдээ суваг хоорондын харилцан нөлөөлөл, зурвасын гаднах цацаргалт болон  интермодуляцын шалтгааныг тогтоох;
•    Оронгийн хүчлэгийн хэмжилт хийх;
•    Хууль бус хэрэглээг илрүүлэх, зөвшөөрөлгүй станцуудыг тодорхойлох;
•    Бүх  төрлийн нэвтрүүлэгчийн техникийн үзүүлэлтэд хяналт тавих;
•    Харилцан нөлөөллийг шалгаж шийдвэрлэх;
•    Сувгийн эзлэмжийг тодорхойлох;
•    Зөвшөөрөлгүй хэрэглэгчдийг ялган тогтоох;
•    Зөвшөөрөгдсөн параметрүүдээс хэрхэн хазайсныг шалгах зэрэг хяналт, шалгалтын үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Цэс

  • Метро бизнес төв А-блок 5 давхар Д.Сүхбаатарын гудамж-13 Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар 14201-0033

  • email