
Интернэтийн үйлчилгээтэй холбоотой асуулт, хариулт
- Үйлчилгээний гэрээтэй бүрэн танилцах.
- Хурд, төлбөрийн нөхцөл, багцын үнэ, гэрээ цуцлах нөхцөлд анхаарах.
Та интернэтийн чанараа https://speedtest.mn/ хаягт хандан татах, илгээх хурд болон хоцрогдол /latency/-ыг шалган үйлчилгээ үзүүлэгч байгууллагын гэрээлсэн хурданд хүрч байгаа эсэхийг хянах боломжтой.
Харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага (Интернэтийн үйлчилгээнд)-ын 4.6-д хэрэглэгчийн өргөдөл, гомдлын хүлээн авч шийдвэрлэх журамтай байх талаар тусгасан байдаг. Иймээс та өөрийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагын гомдол санал хүлээн авах утсанд холбогдон шийдвэрлүүлэх боломжтой. Хэрэв үйлчилгээ эрхлэгч байгууллага таны өргөдөл, гомдлыг шийдвэрлэхгүй бол ХХЗХ-д хандана уу.
Интернэтийн төхөөрөмж (роутер)-өө гэрийн төв хэсэг, өндөр байрлалд, хана багатай орчинд байрлуулах нь Wi-Fi дохиог жигд, чанартай түгээхэд тустай.
Яагаад төв хэсэгт байрлуулах хэрэгтэй вэ?
- Wi-Fi дохио бүх чиглэлд (360°) тархдаг онцлогтой тул роутерийг гэрийн төвд байрлуулах нь сүлжээг өрөөнүүдэд тэнцвэртэй, жигд түгээхэд тустай.
-
Гэрийн зах хэсэгт байрлуулбал нөгөө талд дохио сул байх магадлалтай.
Яагаад өндөр газар байрлуулах хэрэгтэй вэ?
Wifi дохио доош чиглэн тархдаг онцлогтой. Иймд төхөөрөмжийг шалан дээр эсвэл хэт доод тавиур дээр байрлуулбал:
-
Дамжуулагч төхөөрөмж рүү очих дохионы чанар сулардаг
-
Шалны доорх металл, бетон зэрэг материал нь дохиог сарниулж, тасалдахад хүргэдэг
Яагаад хана багатай орчинд байрлуулах хэрэгтэй вэ?
- Орчин үеийн Wi-Fi роутерүүд нь 2.4GHz ба 5GHz гэсэн хоёр өөр давтамжийн зурваст ажилладаг бөгөөд зарим нь сүлжээг өргөтгөх mesh тенологитой байдаг. Гэвч хана, хүнд тавилга зэрэг саадтай орчинд эдгээр дохио сулрах, тасалдах эрсдэлтэй тул хана багатай, нээлттэй орчинд байрлуулах нь илүү үр дүнтэй.
Ялгааг тайлбарлавал:
Frequency |
2.4GHz |
5GHz |
Хамрах хүрээ |
Илүү өргөн (хана, саадыг сайн нэвтэрдэг) |
Харьцангуй богино (саадад мэдрэмтгий) |
Хурд |
Дундаж хурд (100-200 Mbps орчим) |
Өндөр хурд (400 Mbps–1 Gbps хүртэл) |
Давтамжийн ашиглалт |
Телевиз, утасгүй утас, Bluetooth зэрэг төхөөрөмжтэй давхацдаг (саатал үүсгэх магадлал өндөр) |
Ховор давтамжтай → интерференц бага, тогтвортой ажилладаг |
Тохиромжтой ашиглалт |
Том байшин, хана ихтэй орон сууцанд холоос холбогдох үед |
Жижиг байр, нээлттэй орчинд өндөр хурдтай хэрэглээ (стрийминг, тоглоом) 60м2 доош |
Интернэтийн төхөөрөмж (роутер)-өө сардаа 1–2 удаа эсвэл сүлжээ гацсан үед унтрааж, дахин асаах нь Wi-Fi сүлжээний хурд, тогтвортой байдал, аюулгүй байдалд дараах эерэг нөлөө үзүүлдэг:
- Сүлжээ шинэчлэгдэх
- Удаан хугацаанд ажилласан роутерт түр хадгалагдсан өгөгдөл (cache) хуримтлагдаж, сүлжээ гацах удаашрах шалтгаан болдог
- Роутерийг дахин эхлүүлэх нь RAMе-ыг цэвэрлэж, шинэчилдэг
- IP хаяг шинэчлэгдэх
- Зарим тохиолдолд сүлжээнд холбогдсон төхөөрөмжүүдийн хооронд IP хаяг давхцах, DHCP алдаа гарч холболт доголдож болзошгүй.
- Роутерийг дахин асааснаар шинэ IP хаяг олгогдож, холболтын алдаа засагдана.
- Аюулгүй байдлыг сайжруулах
- Роутерийг тогтмол унтрааж асаах нь түр зуурын хорт код, сүлжээний аномали (сэжигтэй, хэвийн бус үйлдэл)-ийг арилгах, аюулгүй байдлыг сайжруулахад тустай.