Харилцан холбооны зохицуулах хороо

Мэдээ мэдээлэл

Радио давтамж, өргөн нэвтрүүлгийн хяналтын төвийн 2025 оны жилийн эцсийн тайлан мэдээ

2026.01.26

Радио давтамж, өргөн нэвтрүүлгийн хяналтын төвд 2025 оны жилийн эцсийн байдлаар нийт 169  албан бичиг ирснээс шийдвэрлэсэн байдлаар нь авч үзвэл:

1.  Харилцан нөлөөллийн албан бичиг нийт 83 ирсэн. Үүнд:

      •      Улаанбаатарт хотод 109 байршилд,
      •      Хөдөө орон нутагт 87 байршилд хэмжилт шалгалт хийсэн.

2. Цахилгаан соронзон орны хүнд үзүүлэх нөлөөний аюулгүй түвшний хэмжилт шалгалтын албан бичиг нийт 30 ирсэн. Үүнд:

      •      Улаанбаатар хотод 32 байршилд,
      •      Хөдөө орон нутагт 13 байршилд хэмжилт шалгалт хийсэн. 

3.     Мөн хүсэлт, мэдэгдэл, бусад нийт 56 албан бичиг ирсэн.

ХХЗХ-ны РДӨНХТ-ийн инженерүүд 2025 онд Монгол Улсын 36 аймаг (давхардсан тоогоор), 26 сум, 1 боомтын нутаг дэвсгэрт нийт 75 хоногийн хугацаатай ажиллаж, 13,820км замыг туулж хэмжилт, хяналт хийж гүйцэтгэлээ.

Цэс

  • Метро бизнес төв А-блок 5 давхар Д.Сүхбаатарын гудамж-13 Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар 14201-0033

  • email