Харилцаа холбооны Зохицуулах Хороо

Мэдээ мэдээлэл

ГОВЬСҮМБЭР, ДУНДГОВЬ АЙМГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ АРИЛЖААНЫ ТЕЛЕВИЗИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ - УРИЛГА

2025.09.22

Зарласан огноо: 2025 оны 09 сарын 22-ны өдөр
Нээлттэй сонгон шалгаруулалтын дугаар: АрТВ-Орон нутаг-2025-2
Зөвшөөрлийн тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.5 дахь заалт, 10 дугаар зүйлийн 10.6 дахь хэсэг, 10.12.1 дэх заалт, тус Хорооны 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 115, 09 дүгээр сарын 18-ны өдрийн 207 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Арилжааны телевизийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг дараах хамрах хүрээнд олгохоор нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна. Үүнд: 

Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний төрөл

Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний хамрах хүрээ

Тусгай зөвшөөрлийн олгох хугацаа

 Олгох тусгай зөвшөөрлийн тоо

1

Арилжааны телевизийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл

Говьсүмбэр

    5     жил

1

2

Дундговь

5 жил

1

Нээлттэй сонгон шалгаруулалтад оролцох саналыг хүлээн авах эцсийн хугацаа:

 [2025 оны 10 дугаар сарын 23 -ны өдрийн 11:00 цаг]
Нээлттэй сонгон шалгаруулалтад ирүүлсэн саналыг нээх хугацаа:

[2025 оны 10 дугаар сарын 23 -ны өдрийн 11:30 цаг]

Нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн этгээд нь Говьсүмбэр, Дундговь аймгийн нутаг дэвсгэрт “Арилжааны телевизийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох нээлттэй сонгон шалгаруулалтын баримт бичиг”-ийг тус хорооны www.crc.gov.mn сайтаас татах болон хариуцсан мэргэжилтэнд хандан авах боломжтой.

Эх файлыг энд дарж авна уу.

Сонирхсон этгээд сонгон шалгаруулалттай холбоотой бусад мэдээллийг албан бичгээр Зохицуулах хорооны сонгон шалгаруулалтын үнэлгээний ажлын хэсэгт хаяглан ирүүлнэ үү.

Шуудангийн хаяг:   Харилцаа Холбооны Зохицуулах Хороо 
                                Метро бизнес төв А-блок 5 давхар, Сүхбаатар дүүрэг,
                                Д.Сүхбаатарын гудамж -13, Улаанбаатар хот 14201-0033, Монгол Улс.
Утас:                        +976-11-304258, 1800-1858

 

Цэс

  • Метро бизнес төв А-блок 5 давхар Д.Сүхбаатарын гудамж-13 Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар 14201-0033

  • email