Home / Articles / Монгол Улсын радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн системийг...
Монгол Улсын радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн системийг тоон технологид шилжүүлэх үндэсний өтөлбөрийн хэрэгжүүлэх тоон радиогийн
2013-03-25

2013 оны 03-р сарын 25 өдөр.
 

Харилцаа Холбооны Зохицуулах Хороо нь Монгол Улсын  радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн системийг тоон технологид шилжүүлэх үндэсний өтөлбөрийн хэрэгжүүлэх тоон радиогийн зохицуулалтын чиглэл, техникийн шийдэл боловсруулах ажлыг гүйцэтгэх саналыг иргэн, аж ахуйн нэгжээс авч байна.

 

Хийгдэх ажил:

-          Радио өргөн нэвртрүүлгийн өнөөгийн байдал

-          Олон улсад нэвтэрч буй шинэ технологиуд, гадаад орнуудын туршлага, (ололт амжилт, саад бэрхшээл)

-          Радио өргөн нэвртрүүлгийг тоон технологид шилжүүлэх стандартуудын сонголт

 

Дээрх ажлыг сонирхсон хувь хүн, албан байгууллагууд өөрийн танилцуулга, ажлын туршлага, тоног төхөөрөмжийн гарал үүсэл, ажиллах хүчний талаарх мэдээлэл болон дээрх ажлыг гүйцэтгэх боломжит хугацааны талаар тус хороонд биеэр болон цахим хаягаар холбогдон 2013 оны 04 дугаар сарын 22-ны өдрийг дуустал саналаа ирүүлэхийг урьж байна.

 

Холбогдох мэргэжилтэн Т.Ууганбат

Гэрээ, хууль эрхзүйн мэргэжилтэн

Харилцах утас: 304257, 304258

И-мэйл: Uuganbat@crc.gov.mn

Харилцаа Холбооны Зохицуулах Хороо

Сүхбаатар дүүрэг, Сүхбаатарын гудамж-13,

Метро бизнес төв, 5 давхар

Улаанбаатар-14201, Монгол Улс

Вэб хаяг: http://www.crc.gov.mn/