Home / Articles / ОРОН НУТГИЙН ТЕЛЕВИЗҮҮДЭД ЗОРИУЛСАН СУРГАЛТ СЕМИНАР ЗОХИОН...
ОРОН НУТГИЙН ТЕЛЕВИЗҮҮДЭД ЗОРИУЛСАН СУРГАЛТ СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАВ
2023-10-18

2023.10.18

 

Харилцаа холбооны зохицуулах хорооноос орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх, мэдээллээр хангах зорилгоор сургалт, семинарыг 2023 оны 10 дугаар сарын 18-ний өдөр зохион байгууллаа.

Сургалт, семинарт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Оюуны өмчийн газар, Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, Орон нутгийн телевизүүдийн “Гал хөгжил холбоо” ГҮТББ болон орон нутгийн телевизийн үйлчилгээ эрхлэгчид нарын 50 төлөөлөл оролцлоо.

Энэхүү сургалтад Харилцаа холбооны зохицуулах хорооны Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газраас  Өргөн  нэвтрүүлгийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд тус хорооноос баталсан “Телевизээр нэвтрүүлэх зар сурталчилгааны зохицуулалтын журам”-д нэмэлт өөрчлөлт оруулсан, “Орон нутгийн телевизүүдийн хөтөлбөрийн бүтэц, төлөвлөлт, мониторингийн дүнгийн талаарх мэдээлэл”, “Зохиогчийн эрхийн зөвшөөрөлтэй бүтээлийн бүртгэлийн нэгдсэн системийн танилцуулга, ажиллах заавар”, Зах зээл үнэ тарифын зохицуулалтын газраас “Телевизийн үйлчилгээний зах зээл ба тайлан, мэдээ ирүүлэх заавар” зэргийг тус тус танилцуулсан.

Эм биологийн идэвхт бүтээгдэхүүний зар сурталчилгааг нэвтрүүлэхэд анхаарах асуудлууд” сэдвээр Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, Эм биологийн  идэвхт бүтээгдэхүүнийг зах зээлд таниулах, зар сурталчилгааны зохицуулалтын асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Ундармаа, Зохиогчийн эрх ба орон нутгийн телевизүүдийн анхаарах асуудлууд сэдвээр Оюуны өмчийн газрын Оюуны өмчийн хяналтын улсын ахлах байцаагч Ч.Эрдэнэбаяр, Дууны түвшний тохируулга, техникийн стандарт шаардлага хангаж ажиллах талаар зөвлөх инженер Н.Болорхүү нар илтгэл тавьж үйлчилгээ эрхлэгчдийн сонирхсон асуултад хариулж, тайлбар өглөө. Мөн ”Content Box media agency”-г үүсгэн байгуулагч, “Цагийн ажилтан” контент төслийн продюсер М.Түмэнхишиг “Контент маркетинг”-ийн чиглэлээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг хийсэн ба сургалт семинар өндөр үр дүнтэй амжилттай зохион байгуулагдлаа.